Улаанбаатар

weather

Loading weather data...

9 сарын 16

Валютын ханш

value

гадаад

Путины гадаад аллагын тухай баримт бичиг

trend

Админ

img

2024 оны 11 сарын 26

img

521

news-img

АНУ-ын Үндэсний тагнуулын газрын даргын алба Владимир Путин өөрийн өрсөлдөгчдийг хэрхэн ОХУ-ын газар нутгийн гадна устгасан тухай улс төрийн аллагуудыг нууцын зэрэглэлээс хэсэгчилсэн байдлаар гаргасан баримтуудыг Bloomberg агентлагийн сэтгүүлчид хүргүүлжээ. Мөн Үндэсний тагнуулын газар “Bloomberg”-ийн сэтгүүлч Жейсон Леопольдын хүсэлтийн дагуу өгсөн энэхүү баримт бичгийг нийтэд түгээхийг түүнд зөвшөөрсөн албан бичиг ирүүлжээ. Сэтгүүлч Леопольд тус албанд 2021 онд уг баримт бичгийг нууцын зэрэглэлээс гаргахыг хүссэн албан ёсны хүсэлтээ өгсөн бөгөөд энэ долоо хоногт өөрийн хүсэлтийн хариуг ийнхүү хүлээн авсан байна.

Энэ нь Кремлийн захиалгаар хилийн чанадад үйлдэгдсэн улс төрийн аллагыг тодорхойлсон нотлох баримтуудын тухай яригдаж байна гэсэн үг юм. Энэхүү нууцаас гаргасан тагнуулын баримт бичиг нь “Гадаадад Кремлийн захиалгаар аллага үйлдэгдсээр байх магадлалтай байна” гэсэн гарчигтай байгаа ажээ. Бас уг баримт бичигт “ОХУ-ын албан ёсны мэдэгдэл, аллага болсон улс орнуудын засгийн газруудын дүгнэлтэд үндэслэсэн учир энэхүү баримтуудад итгэх итгэл өндөр байгаа болно” гэж онцлоод энэхүү баримт бичгийн эхний хуудсанд “Зөвхөн Владимир Путин 2000 онд засгийн эрхэнд гарснаас хойш гадаадад гарсан аллагуудыг багтаасан” гэж тэмдэглэжээ. Bloomberg-ийн сэтгүүлч нийтлэлдээ “Уг баримт бичгийн тайлбарт гадаадын засгийн газрын нууц мэдээлэл, тагнуулын нууц үйл ажиллагааг хамгаалах үүднээс зарим хэсгийг нь нууцын зэрэглэлээс гаргаагүй юм байна” гэж онцолжээ. Сэтгүүлч Леопольд мөн “Вашингтон дахь Оросын элчин сайдын яамтай холбогдож эдгээр баримтуудад тайлбар авах хүсэлт хүргүүлсэн ч хариу ирүүлээгүй” гэж тэмдэглэжээ.

Энэхүү баримт бичгийн эхэнд 2004 онд Катарт үйлдэгдсэн Чечений эрх чөлөөний төлөө тэмцэгч хээрийн цэргийн командлагч Зелимхан Яндарбиевыг хэрхэн хөнөөж, энэ хэргийг үйлдсэн Оросын цэргийн тагнуулын хоёр офицер ял сонссон тухай дурдсан байна. Энэхүү баримтыг АНУ-ын тагнуулын алба “Путины үед Москва хилийн чанадад аллага зохион байгуулсан нь тодорхой болсон анхны тохиолдол” гэж онцлоод “Одоо Путин Чеченийн тэргүүн Рамзан Кадыровт Чечений тусгаар тогтнолын төлөө тэмцэгч чеченчүүдийг хилийн чанадад алах эрх өгсөн байх магадлалтай байна” гэж тэмдэглэжээ. Энэхүү тагнуулын мэдээнд Кадыровын агентуудын хилийн чанадад үйлдсэн аллагын талаар олон тоо, баримт дурдсан ч тодорхой нэр дурдалгүй нууцалсан байна. Уг баримт бичигт мөн 2006 онд ФСБ-ын ажилтан асан Александр Литвиненког Лондонд хөнөөсөн хэргийг дурджээ. Америкийн тагнуулынхан Москва үүнийг “бараг гарцаагүй” захиалсан гэж үзэж байгаа боловч сэтгүүлч Леопольдын дурдсанаар уг баримт бичигт өөр сонирхолтой, одоогоор нийтэд мэдээлэх боломжгүй зүйл ч байгаа аж.

Харин сэтгүүлч уг баримт бичигт АНУ-ын тагнуулынхан “Улс төрийн зорилготой аллага үйлдэхэд Кремлийн өндөр албан тушаалтай хүмүүсийг оролцсон байх өндөр магадлалтай байна” гэж дүгнэснийг онцолжээ. Үүний зэрэгцээ, “Литвиненкогийн хэргийг бодвол Кремлийн шууд оролцооны талаарх найдвартай нотлох баримт бага байгаа учир тагнуулынхан бага, эсвэл дунд зэргийн итгэл үнэмшилтэй байна” гэж дүгнэсэн баримтууд ч байгаа аж. Тухайлбал, уг баримт бичигт “2012 онд Оросын бизнесмэн Александр Перепиличныйн Кремлийн татварын луйврын механизмын талаар мэдүүлэг өгөхөөс өмнөхөн Их Британид биологийн хорт бодист хордож нас барсан” гэх хэрэг байгаа аж. Учир нь сэтгүүлч Леопольд өөрөө 2017 онд Перепиличныйг Кремлийн захиалгаар алагдсан гэж бичиж байсан сэтгүүлчдийн нэг бөгөөд Их Британийн мөрдөн байцаагчид хожим нь Александр Перепиличныйг байгалийн шалтгаанаар нас барсан гэж дүгнэж байжээ. “Bloomberg”-ийн сэтгүүлч Жейсон Леопольд энэхүү нийтлэлийнхээ төгсгөлд “Путины аллагын тухай нийтлэл үргэлжилнэ” гэж бичжээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

25 кг нэг шуудай мидлинг 3750 төгрөг, хагас коксон шахмал түлш шуудай нь 5000 төгрөг байна

Нийслэлд энэ жил шахмал түлшний 400 борлуулалтын цэг ажиллана. Өнөөдрийн байдлаар 332 цэг ажиллаж байна. Энэ жилийн тухайд иргэд “HO...

img

6 цагийн дараа

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв 24 цагийн турш үйл ажиллагаа явуулж байна

Нийслэлийн Түлш хэрэглэгчдэд үйлчлэх төв нь айл өрхүүдэд суурилуулсан алсын зайн дамжуулагчтай угаарын хий мэдрэгч төхөөрөмжид хянал...

img

6 цагийн дараа

Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хүйтэрнэ

Малчид, тариаланчид, хадланчдын анхааралд: Есдүгээр сарын 16-17-нд шилжих шөнө газар тариалангийн бүс нутгаар хөрсөн дээр 0 хэмээс х...

img

5 цагийн дараа

Владимир Николаенко: Би эрх чөлөөтэй гэдэгтээ ер итгэж чадахгүй байна

Оросын олзноос саяхан чөлөөлөгдсөн, Херсон хотын дарга байсан Владимир Николаенкогийн ВВС-д өгсөн ярилцлагыг товчлон хүргэж байна. Т...

img

4 цагийн дараа

Г.Занданшатар: 2026 оны төсөв бол данхар төрийг хумьж, сахилга бат, хариуцлагыг чангалж бататгах шинэ алхам

Ерөнхий сайд Г.Занданшатар Монгол Улсын 2026 оны төсвийн төслийг танилцуулж, УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд үг хэллээ. Улсын Их ...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

buy residential ip

Thanks so much for the article.Really thank you!

trend

Michaelloult

pharmacies in mexico [url=http://saludfrontera.com/#]SaludFrontera[/url] mexico pharmacy

trend

JeremyPhymn

https://saludfrontera.shop/# pharmacy mexico city

trend

Charlesmub

TrueNorth Pharm: canada drugs online – canadian pharmacy ltd

trend

TeddyInara

CuraBharat USA: medicine purchase – pharmacy site

trend

Cleo

wettseiten mit startguthaben

Visit my webpage … sportwetten bonus ohne einzahlung bestandskunden (Cleo)

trend

Michaelloult

SaludFrontera [url=http://saludfrontera.com/#]mexican drugstore[/url] SaludFrontera

trend

novada

Fantastic article post.Much thanks again. Cool.

trend

JeremyPhymn

trend

Charlesmub

SaludFrontera: hydrocodone mexico pharmacy – mexican pharma

Онцлох нийтлэлүүд