гадаад
Гадаад худалдааны бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрчээ DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 16
20
Монгол Улс 2024 оны эхний 11 сард нийт 158 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт бараа эргэлт 25.2 тэрбум ам.долларт хүрчээ. Үүнээс экспорт 14.6 тэрбум ам.доллар, импорт 10.6 тэрбум ам.долларт хүрсэн байна. Ингэснээр гадаад хуралдааны тэнцэл дөрвөн тэрбум ам.долларын ашигтай гарчээ.
Түүнчлэн нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс гурван тэрбум ам. доллар , экспорт 781.7 сая ам.доллар, импорт 2.2 тэрбум ам.доллароор тус тус өссөн байна. Экспорт өсөхөд зэсийн хүдэр, баяжмал 528.1 сая ам.доллар, алт 181 сая ам.доллар, төмрийн хүдэр, баяжмал 153.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ. Харин лаазалсан махан бүтээгдэхүүн 46.2 сая ам.доллар, цайрын хүдэр, баяжмал 44.2 сая ам.доллароор буурсан байна.
Харин импорт өсөхөд суудлын автомашин 382.3 сая ам.доллар, ачааны автомашин 297.6 сая ам.доллар, дизелийн түлш 196.2 сая ам.доллар, бульдозер, авто хусуур, индүүдэгч, тэгшлэгч, экскаватор 139.3 сая ам.доллар, автобензин 91.5 сая ам.доллар, цахилгаан шуудан утасны холбооны аппарат 75.3 сая ам.доллароор тус тус өссөн нь голлон нөлөөлжээ.
“Бичлэгийг нь цацна” хэмээн найман сая төгрөг нэхсэн сурагч охиныг шалгаж эхэлжээ DNN.mn
Нийслэлийн нэгэн Ерөнхий боловсролын дунд сургуулийн охид нэгнийхээ зураг бичлэгээр заналхийлж, мөнгө нэхсэн хэргийг цагдаагийн байг...
8 цагийн дараа
Ногоон автобусны шүүх хурал дахин хойшлов DNN.mn
Ногоон автобусны гэх тодотголтой А.Ганхуяг нарын 24 хүнд холбогдох шүүх хурлыг өнөөдөр/2024.12.16/ товлосон боловч дахин хойшилжээ. ...
7 цагийн дараа
Цас орж, зам даваа гүвээнд халтиргаа, гулгаа үүсэхийг анхааруулж байна DNN.mn
Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр маргааш буюу арванхоёрдугаар сарын 17-нд нутгийн баруун хагаст, 18-нд нутгийн төв хэсгээр,...
7 цагийн дараа
2021 оноос хойш 127 мянга гаруй гадаадын иргэнд цахим виз олгожээ DNN.mn
Засгийн газраас Монгол Улсыг олон улсад төдийгүй хувийн хэвшил, гадаад, дотоодын иргэдэд сурталчлах хүрээнд “Монголд зочлох жил”-ийг...
6 цагийн дараа
Д.Очирхуяг: Монгол Улс гадаад худалдааны яам, уул уурхайн банктай болох шаардлагатай DNN.mn
Манай улс шатахуун хангамжийн эх үүсвэрээ хэрхэн төрөлжүүлж болох талаар бизнесийн салбарын төлөөлөл “Чингис шар айраг” ХХК-ийн захи...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд