мэдээ
ЭЗБХ: УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 27
42
Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдрийн (2024.12.26) хуралдаан гишүүдийн 84 хувийн ирцтэйгээр эхэлж, “Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн Б.Жаргалан төслийн зарим заалтын найруулга, агуулгыг тодруулж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, ажлын хэсгээс хариулт, тайлбар авсан бол Ж.Алдаржавхан гишүүн нүүрсний экспортын хэмжээ төсөл дэх хэмжээнд хүрэхгүй тохиолдолд үүсэх эрсдэлийн талаар тодруулав. Б.Дэлгэрсайхан сайд хариулахдаа “Төсөл батлагдсанаар хил холболтын ажил хавар эхэлнэ. Экспортлох нүүрсний хэмжээг тусгахдаа манай талаас уурхайн хүчин чадалдаа тохируулсан. Мөн ачаа эргэлтийг бүрэн ашиглах, нөгөө талаас нүүрсний экспортын хэмжээг аль ч нөхцөлд тогтмол байлгах зорилготой” гэв.
Улсын Их Хурлын гишүүн Д.Энхтүвшин мөн төслийн зарим заалттай холбогдуулан асуулт асууж, хариулт авсны дараа төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар нэгбүрчлэн санал хураалт явуулан шийдвэрлэлээ. Ийнхүү Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, суусан “Лексус-450” машинтай иргэдийг татаж гаргажээ DNN.mn
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т орших Тээл багийн Тээлийн бирвааз гэдэг газар Сэлэнгэ ...
1 цагийн өмнө
Биеийн халууныг бууруулдаг нарны тос бүтээжээ DNN.mn
Хятадын судлаачид хүний биеийн халууныг Цельсийн 6 хүртэлх хэмээр бууруулж чадах нарнаас хамгаалах тосыг гарган авсан тухай “South C...
1 цагийн өмнө
ХӨСҮТ: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна DNN.mn
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч ...
2 цагийн өмнө
Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа DNN.mn
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл ...
2 цагийн өмнө
10 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ DNN.mn
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн буц...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд