Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 27

Валютын ханш

value

мэдээ

АГААРЫН БОХИРДЛЫН ЭСРЭГ БОДИТ ШИЙДЛҮҮД DNN.mn

trend

Админ

img

2024 оны 12 сарын 27

img

39

news-img

Судалгаа, шинжилгээг үндэслэж цэгцтэй зөв төлөвлөж гэр хорооллыг барилгажуулах нь агаарын бохирдлыг бууруулах хамгийн сайн шийдэл болох байх.

Гэр хорооллын агаарын бохирдол болон дэд бүтцийн асуудал нь Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын нэг хэвээр байна. Инженерүүдийн гаргаж буй шийдлүүд болон төр, хувийн хэвшил, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаа энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх боломжтойг мэргэжилтнүүд бидэнд танилцуулдаг. Энэ удаагийн зочноор Эрэл ХХК-ийн барилгын инженер Даваабаярын Нямбаярыг урьж, гэр хорооллын дахин төлөвлөлт, агаарын бохирдлын эсрэг инженерчлэлийн шийдэл, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.


-Эрэл ХХК-ийн БҮК-1 үйлдвэр яагаад Прогресс группийн Европ тоног төхөөрөмжүүдийг сонгосон бэ?

-Манай компани ОХУ-ын “ЦНИИЭП ЖИЛИЩА” барилгын зураг төслийн институттэй хамтран Монгол орны байгаль, цаг уурын онцлогт тохирсон зураг төсөл, инженерийн шийдлүүдийг боловсруулсан. Ингэснээр угсармал төмөр бетон бүтээцийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлдэг Eвропын холбооны улсын “Prog­ress group” түүний салбар компани болох Герман улсын “Ebawe”, Бельги улсын “Echo Precast Engi­neering” , Итали улсын “Tec­nocom” үйлдвэрүүдэд тусгай захиалгаар үйлдвэрийн тоног төхөөрөмжөө хийлгэх болсон.

ОХУ, Сингапур зэрэг улс оронд манай үйлдвэртэй ижил тоног төхөөрөмжтэй үйлдвэрүүд байдаг ч тухайн орны стандарт, норм дүрэм, байгаль цаг уурын нөхцөлөөс хамаарч зарим ялгаатай талууд ажиглагддаг.

Тоног төхөөрөмж сонгохдоо дараахь гол шалгууруудыг үндэслэсэн.

  • Барилгын бүх төрлийн бүтээц үйлдвэрлэх боломжтой байх.
  • Чанар, эдэлгээ сайтай, олон улсын өндөр үнэлгээтэй тоног төхөөрөмжүүд байх.
  • Хэв хашмал, бэхэлгээнүүд нь соронзон технологид суурилсан, ашиглахад хялбар байх.
  • Хүний оролцоог багасгасан, бүрэн автоматжуулсан тоног төхөөрөмжтэй байх.
  • Эрчим хүчний хэмнэлттэй, байгальд ээлтэй байх.

Иймээс “Прогресс групп”-ийн тоног төхөөрөмжийг сонгох нь бидний хувьд чанар, бүтээмж, эдийн засгийн хувьд хамгийн оновчтой шийдэл байсан юм.

-Хуучин “БҮК-1” ба шинэ “БҮК-1” үйлдвэрүүдийн ялгаа, дэвшил нь юу вэ?

-Шинэ “БҮК-1” үйлдвэр хуучин үйлдвэрээс олон талаараа давуу болсон. Үүнд:

  1. Уян хатан төлөвлөлт: Барилгын төлөвлөлтийн хувьд илүү уян хатан болсон. Олон тооны ижил хэмжээтэй хавтгайлж үйлдвэрлэхээс гадна, төрөл бүрийн хэмжээтэй төмөр бетон эдлэл хийх боломжтой.
  2. Технологийн дэвшил: Хүний оролцоо багассан бүрэн автомат тоног төхөөрөмж ашиглаж байгаа учир алдаа гаргах эрсдэлгүй.
  3. Бүтээгдэхүүний төрөл: Хуучин үйлдвэр зөвхөн стандарт хэмжээтэй хавтгайлж хийдэг байсан бол шинэ үйлдвэр маань гадна, дотор ханыг хавтгайлж, багана, дам нуруу, хучилтын хавтан зэрэг барилгын бүхий л бүтээцийг үйлдвэрлэж чадна.

Хуучин угсармал 5, 9 давхар барилгууд бүгд ижил хэмжээтэй байсан нь тухайн үеийн үйлдвэрийн тоног төхөөрөмжийн хязгаарлагдмал байдлаас шалтгаалж байв. Харин шинэ үйлдвэрт олон төрлийн хэмжээтэй эдлэл үйлдвэрлэх боломжтой болсон нь орчин үеийн барилгын хэрэгцээ, шаардлагад илүү нийцсэн шийдэл болж байна.

Танай үйлдвэр ямар төрлийн барилга, бүтээц үйлдвэрлэдэг вэ?

-Манай “Байшин үйлдвэрлэх комбинат” нь дараахь төрлийн барилгын бүтээц үйлдвэрлэх хүчин чадалтай:

  • Дулаалгатай болон дулаалгагүй гадна, дотор ханын хавтгайлж
  • Багана, дам нуруу
  • Хучилтын хавтан
  • Шат зэрэг барилгын бүхий л бүтээцүүд.

Том хавтгайлжин барилга гэж бүрэн цутгамал барилгын угсармал хувилбарыг хэлдэг. Энэ нь орон сууцны барилгад илүү тохиромжтой байдаг бол угсармал каркас барилгаар олон нийтийн барилга байгууламж барихад илүү тохиромжтой.

-Хуучны угсармал барилгууд хүйтэн байдаг гэж ярьдаг. Энэ асуудлыг хэрхэн шийдэж байгаа вэ?

-Тухайн үед дулаалгын материал хомс байсан тул гадна ханыг кермазит бетоноор хийдэг байсан. Хэдийгээр кермазит нь дулаалгын материалд тооцогддог ч жижиг дүүргэгчтэй хольж бетон болгохоор дулаан хадгалах чадвар нь буурдаг.

Харин манай шинэ үйлдвэрт үйлдвэрлэж байгаа гадна хана нь:

  • 3 үеэс бүрддэг: 70мм төмөр бетон үе, 170мм дулаалгын үе, 160мм даацын төмөр бетон үе.
  • Дулаан алдагдал багатай, эрчим хүчний хэмнэлттэй байх онцлогтой.
  • Гадна 70мм төмөр бетон үе нь дулаалгын үеийг нар, салхи, гал зэрэг гадны үйлчлэлээс хамгаална.

Мөн энэхүү гадна үе дээр өнгө будаг, хээ хуар, шигтгээ суулгах зэрэг гоёлын ажил хийх боломжтой учраас барилгын гадаад үзэмжийг сайжруулахад бүрэн нийцдэг.

-Зах зээлийн үнээс хямд үнээр бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийн талаар?

-Манай улсад барилгын үнэ өндөр байгаад хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт, барилгын ихэнх материалыг дотооддоо үйлдвэрлэж чадахгүй, гаднаас худалдан авч буй нь өртгийг нэмэгдүүлж байна. Хоёрдугаарт, манай орны эрс тэс уур амьсгалын онцлогийн улмаас барилга барих хугацаа богино байдаг нь зардлыг өсгөдөг.

Манай үйлдвэр бол нэг эдлэхүүнийг олон удаа давтан үйлдвэрлэх замаар өртгийг бууруулах боломжийг бүрдүүлдэг. Үүнээс гадна манай технологи өвөл, зун аль ч улиралд тасралтгүй ажиллах боломжтой тул үйлдвэрлэл зогсолтгүй явагдана. Жишээлбэл, гадна ханыг үйлдвэрт бэлдэж, цонх суулгасан байдалтайгаар гаргаж, барилгын талбайд шууд хүргэдэг. Мөн төмөр бетон эдлэхүүнийг үйлдвэрт өндөр нарийвчлалтай, тэгш гадаргуутайгаар үйлдвэрлэдэг тул барилга угсралтын хугацаа хэмнэгдэж, материалын зардал буурдаг.

Үйлдвэр нь эрчим хүчний хэмнэлттэй, цахилгаан болон дулаан бага зарцуулдаг. Түүнчлэн 24 цагийн туршид ажиллах тул шөнийн хямд тарифаар цахилгаан ашиглаж, зардлаа бууруулж байгаа.

Барилга баригдах хугацааг богиносгох нь өртгийг бууруулах хамгийн үр дүнтэй арга замуудын нэг. Иймээс манай үйлдвэрлэлийн процесс эдгээр шалтгаануудыг цогцоор нь шийдэж, хямд үнээр, чанартай бүтээгдэхүүн нийлүүлэх боломжийг олгодог.

-Та инженер хүний хувьд барилгын салбарт юу дутагдаж байна гэж хардаг вэ?

-Барилгын өртгийг бууруулахын тулд хамгийн чухал зүйл бол барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэдэг болох явдал гэж хардаг. Жишээлбэл, гангийн үйлдвэр манай улсад нэн тэргүүнд шаардлагатай байна. Одоогоор дотооддоо ган үйлдвэрлэдэг цөөн хэдэн жижиг үйлдвэр бий гэж сонссон. Тийм үйлдвэрүүдээ илүү сайн дэмжиж, дотоодын хэрэгцээгээ 100 хувь хангаж чаддаг болчихвол барилгын материалын үнийн савлагаа багасах боломжтой гэж боддог.

Үүний зэрэгцээ, зөвхөн барилгын салбарт ч биш, бүхэлдээ үйлдвэрлэгч орон болж байж л үнийн өсөлтөөс хараат бус тогтвортой хөгжинө гэж үзэж байна. Тиймээс төрийн бодлогоор үндэсний үйлдвэрлэгч компаниудаа тууштай дэмжиж, тэдний үйл ажиллагааг өргөжүүлэхэд анхаарах нь маш чухал.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, суусан “Лексус-450” машинтай иргэдийг татаж гаргажээ DNN.mn

Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т орших Тээл багийн Тээлийн бирвааз гэдэг газар Сэлэнгэ ...

img

1 цагийн өмнө

Биеийн халууныг бууруулдаг нарны тос бүтээжээ DNN.mn

Хятадын судлаачид хүний биеийн халууныг Цельсийн 6 хүртэлх хэмээр бууруулж чадах нарнаас хамгаалах тосыг гарган авсан тухай “South C...

img

2 цагийн өмнө

ХӨСҮТ: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна DNN.mn

ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч ...

img

2 цагийн өмнө

Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа DNN.mn

Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл ...

img

3 цагийн өмнө

10 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ DNN.mn

Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн буц...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд