мэдээ
ХЭҮК-оос Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулсан хэвлэл мэдээллийн байгууллагуудад талархал илэрхийллээ DNN.mn
Админ
2024 оны 12 сарын 27
29
Хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ
Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллага, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хэвлэн нийтлэх үйл ажиллагаа нь олон нийтэд хүний эрхийн мэдлэг ойлголт түгээх, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх, нийгэмд эерэг өөрчлөлт бий болгоход онцгой хувь нэмэр оруулдаг бөгөөд энэ утгаараа хүний эрхийн боловсролыг түгээх, хүний эрхэд суурилсан хандлагыг нэмэгдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэдэг.
Тиймээс НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглал, Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний гуравдугаар үе шатанд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд хүний эрхийн сургалт зохион байгуулахыг тусгасан. Ингэхдээ үр дүнтэй сургалтын хөтөлбөр, удирдамжаар хангах, сургалтын тогтвортой стратеги боловсруулан хэрэгжүүлэх, хүний эрхийн сургалт зохион байгуулахад дэмжлэг үзүүлэхийг чиглэл болгожээ.
Энэ хүрээнд ХЭҮК нь хүний эрхийн боловсролыг түгээхэд хэвлэл мэдээллийн байгууллагын идэвх санаачилга, оролцоог нэмэгдүүлэх зорилгоор хүний эрхийн боловсролыг түгээхэд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөлд талархал илэрхийллээ.
Талархал илэрхийлэх арга хэмжээнд ХЭҮК-ын дарга Д.Сүнжид, Комиссын Хүний эрх хамгаалагчийн асуудал эрхэлсэн гишүүн С.Дондов, Комиссын гишүүн Х.Мөнхзул, Г.Нарантуяа, Ж.Хунан, Б.Энхболд болон “Өдрийн сонин”-ы Тамгын газрын дарга Б.Нямдорж, албаны дарга Я.Баярбаатар, “Зууны мэдээ” сонины Ерөнхий эрхлэгч Д.Отгонбаяр, МҮОНТВ-ийн 1 дүгээр сувгийн захирал М.Эрдэнэбат, Eagle телевизийн Ерөнхий продюсер Н.Баасандамба, Tenger телевизийн Гүйцэтгэх захирал А.Ундрал, Peak.mn сайтын Ерөнхий эрхлэгч Ц.Цэрэндолгор, Zuv.mn сайтын Ерөнхий редактор Х.Батсайхан нар оролцлоо.
“Зууны мэдээ” сонин нь нийгэмд анхаарал татаж буй асуудлаар 400 гаруй иргэний байр суурийг “Үзэл бодлын чөлөөт талбар” булангаар дамжуулан 2024 онд уншигчдад хүргэсэн.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтарч “126 гишүүнтэй шинэ парламентаас юу хүлээх вэ”, “Хүний эрх ба цаг үе”, “Хууль ба хүний эрх”, “Та хүний эрх хамгаалагч мөн үү” зэрэг сэдвийн нийтлэл, ярилцлага, сурвалжилга бэлтгэсэн.
Түүнчлэн “Хэвшмэл ойлголтоо өөрчилье”, “Эмэгтэйчүүдийн манлайлал”, “Асрахуйн эдийн засаг”, “Жендэрт суурилсан өгөгдлийн цоорхой” зэрэг зорилтот булан нээж, нийтлэл сурвалжилгаа хүргэж байна.
“Өдрийн сонин” нь хүний эрх зөрчигдсөн иргэн бүрийг өмгөөлөн дуугарч, тэдний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хангах найдвартай индэр болохын төлөө зорьж ирсэн. Тиймдээ ч 2002 онд Хүний эрхийн Үндэсний Комиссоос “Хүний эрхийг хөхиүлэн дэмжигч” хэмээх анхны өргөмжлөлөө “Өдрийн сонин”-д гардуулж байсан.
Жилд 300 орчим дугаар эрхлэн гаргадөг бөгөөд сэтгүүлчдээ чадавхжуулах, шинэ мэдлэг, мэдээллээр хангах үүднээс хүний эрх, сэтгүүлч зүйн мэргэжлийн сургалтад тасралтгүй хамруулсаар ирсэн. Тэр дундаа Хүний эрхийн Үндэсний Комисс болон иргэний нийгмийн байгууллага, хүний эрхийн чиглэлээр ажилладаг олон улсын байгууллагуудаас зохион явуулдаг сургалтад сэтгүүлчдээ тогтмол хамруулдаг.
МҮОНРТ нь хүний эрхийн асуудлаар өдөр тутам мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг тогтмол бэлтгэж үзэгчдэд хүргэдэг. Хүний эрхийн чиглэлээр “Цаг үе үзэл бодол”, “Хуулийн цаг” болон хүүхэд залуучуудад хүний эрхийн боловсрол олгох зорилтот нэвтрүүлэг, сонгогчдын боловсролд зориулсан нэвтрүүлгийг долоо хоног бүр бэлтгэж, үзэгчдийн хүртээл болгож байна.
Тухайлбал, “Босох тэнхэл” хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай нэвтрүүлгийн бодлого нь хүний эрх, эрх чөлөөний тухай юм.
МҮОНРТ телевиз нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисстой хамтарч ажиллах Санамж бичгийг 2022 онд байгуулсан бөгөөд энэ хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын дотуур байрны нөхцөл байдал, үе тэнгийн дарамт, хүчирхийлэл, цахим орчин дахь хүний эрх, эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийн хэрэгжилтэд тулгамдаж байгаа асуудал, хүний эрх хамгаалагчийг хамгаалах шаардлага сэдвийн хүрээнд асуудал дэвшүүлсэн нийт 1000 гаруй удаагийн ярилцлага, нэвтрүүлэг, мэдээ бэлтгэсэн.
Түүнчлэн “Ажлын байрны дарамтаас урьдчилан сэргийлэх нь”, “Хүний эрхийн суурь ойлголт” зэрэг сургалтад сэтгүүлч, уран бүтээлчдийг тогтмол хамруулж, хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлсэн байна.
Eagle News TV нь хүний эрх, үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрхийг нийтлэлийн бодлогынхоо тэргүүлэх чиглэл болгосоор ирсэн. 2024 оны хувьд хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангуулах, хууль сахиулах, зэвсэгт хүчний салбарт хүний эрхийн зөрчил гарахаас урьдчилан сэргийлэхэд онцгой анхаарч ажилласан байна.
Тухайлбал, тэгш хамруулан сургах боловсролын тогтолцоог бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлж 40 гаруй мэдээ сурвалжилга, ярилцлага, нийт 6 удаагийн хэлэлцүүлэг зэрэг нийт 560 минутын бүтээлийг бэлтгэж, олон нийтэд түгээжээ.
Мөн үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг цуврал ярилцлага, хэлэлцүүлэг зохион байгуулж, үе тэнгийн дээрэлхэлтийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэх чиглэлээр өсвөр үеийнхний өөрсдийн үүсгэл санаачилга, сайн жишээг орон даяар сурталчлан таниулсан.
Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх төслийг иргэний нийгмийн байгууллагатай хамтран 2023-2024 онд хэрэгжүүлсэн нь шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдэхэд ихээхэн дэмжлэг болсон юм.
Түүнчлэн ХЭҮК болон иргэний нийгэм, олон улсын байгууллага, хууль сахиулах байгууллагаас зохион байгуулсан хүний эрхийн болон мэргэжил арга зүйн сургалтад сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудаа тогтмол хамруулж, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг дээшлүүлж байна.
TenGer TV нь хүний эрхийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх зорилгоор 2024 онд сонгогчдын боловсролыг нэмэгдүүлэх зорилгоор УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн дунд хүний эрхийн асуудлаар “Мэтгэлцээн 2024”, Сонгох эрхийн ач холбогдлыг тайлбарласан “Сонгууль гэж юу вэ?” тусгай контент бүтээж үзэгчдэд хүртээл болгосноор хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг дээшлүүлэхэд бодитой хувь нэмэр оруулсан.
Түүнчлэн сэтгүүлчдийн мэргэжлийн ёс зүй, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, ажлын байранд жендэрийн мэдрэмжтэй хандах соёлыг төлөвшүүлэх зорилгоор редакцын өдөр тутмын үйл ажиллагаанд Хэвлэл мэдээллийн Ёс зүйн зарчмыг баримтлах, Хүний эрх болон жендэрийн мэдрэмжтэй ажиллах арга зүйг төлөвшүүлэх, аливаа асуудлыг хөндөхдөө хүний эрхийн мэдрэмжтэй, зөв хандлагатай хандах ур чадварт сургах сургалтыг үе шаттай зохион байгуулж байна.
Өрх толгойлсон эцэг, эхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, хүүхдийн сурч боловсрох, хөгжих эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих зорилгоор Ёс зүйн дэд хороог байгуулахын сацуу хүүхэд хөгжлийн өрөөг тохижуулахаар төлөвлөжээ.
✅PEAK.MN сайт нь хүний эрхийн чиглэлээр 2024 онд бэлтгэсэн “Би нэг удаа” булангийн 15 удаагийн цуврал ярилцлага нь нийт 9.6 сая хандалт авсан.
Энэхүү булангаар дамжуулж иргэд өөрөө ч анзаарахгүйгээр бусдын эрхийг зөрчих тохиолдол гардаг. Тиймээс ялгаварлан гадуурхалтыг таслан зогсоож аливаа асуудалд хүний эрхэд суурилсан хандлагаар хандахыг иргэдэд уриалж байна.
Түүнчлэн ХЭҮК-ын дэргэдэх “Хүний эрхийн төлөө-Сэтгүүлчид”, “Тогтвортой хөгжлийн төлөө” сэтгүүлчдийн клубын үйл ажиллагааг өдөр тутамдаа дэмжиж ажилладаг бөгөөд хүний эрхийн үндэсний байгууллага, хууль сахиулах байгууллага, олон улсын байгууллагаас сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудын дунд зохион байгуулсан сургалтад сэтгүүлчдээ тогтмол хамруулж, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлж байна.
✅Зөв.мн сайт нь “Зөвийг дэмжинэ” уриатайгаар төвийг сахисан байр сууринаас олон нийтийн дуу хоолой болж ажилладаг.
Энэ хүрээнд үе тэнгийн дээрэлхэлт, гэр бүлийн хүчирхийлэл, ажлын байрны бэлгийн дарамт, хүүхдийн эрхийн зөрчил, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгамдсан асуудал, ялгаварлан гадуурхалт, тэгш бус байдал зэрэг асуудлаар редакцын бодлогын дагуу тогтмол мэдээ, сурвалжилга, контент бэлтгэн ажиллаж байна.
Уг асуудлын хүрээнд 2024 онд нийт 2300 орчим мэдээ, сурвалжилга бэлтгэж, олон нийтэд түгээж ажилласан байна.
Eagle News
Peak News
Zuunii medee
DNN.mn
MNB Монголын Мэдээ
TenGer TV
Зөв.мн
Хэвлэл мэдээллийн зөвлөл
Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэл
Сэлэнгэ мөрний мөс цөмөрч, суусан “Лексус-450” машинтай иргэдийг татаж гаргажээ DNN.mn
Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын нутаг сумын төвөөс баруун урьд зүгт 45 км-т орших Тээл багийн Тээлийн бирвааз гэдэг газар Сэлэнгэ ...
6 цагийн өмнө
Биеийн халууныг бууруулдаг нарны тос бүтээжээ DNN.mn
Хятадын судлаачид хүний биеийн халууныг Цельсийн 6 хүртэлх хэмээр бууруулж чадах нарнаас хамгаалах тосыг гарган авсан тухай “South C...
7 цагийн өмнө
ХӨСҮТ: Нийт хүн амын 69.2 хувьд нь томуу, томуу төст вирусийн тархалт байна DNN.mn
ХӨСҮТ-өөс томуу ба томуу төст өвчний нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн Томуугийн үндэсний нэгжийн халдвар судлаач эмч ...
7 цагийн өмнө
Улаанбаатар хотын 385 жилийн ойд зориулсан дурсгалын маркийг танилцууллаа DNN.mn
Монгол Улсын нийслэл үүсэн байгуулагдсаны 385 жил, Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жил, Нийслэл ...
8 цагийн өмнө
10 сая төгрөгийн нэг удаагийн буцалтгүй тусламж олгожээ DNN.mn
Онцгой байдлын байгууллагын алба хаагчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэх хүрээнд зарим алба хаагчдад 10 сая төгрөгийн нэг удаагийн буц...
8 цагийн өмнө
Сэтгэгдлүүд