мэдээ
Цэргийн бүртгэлийг энэ сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 03
52
Цэргийн албаны тухай хууль, Батлан хамгаалахын сайдын тушаал, нийслэлийн Засаг даргын захирамжаар 2025 оны цэргийн бүртгэлийг нийслэлийн хэмжээнд нэгдүгээр сарын 6-22-ны өдрүүдэд зохион байгуулна. Монгол Улсын иргэн 18-50 насны цэргийн үүрэгтнүүд, 65 хүртэлх насны бэлтгэл офицерууд, цэргийн бүртгэлтэй мэргэжил эзэмшсэн эмэгтэйчүүд жилд нэг удаа бүртгэлд хамрагдах үүрэгтэй билээ. Цэргийн үүрэгтний үнэмлэх аваагүй 18 хүртэлх насныхан харьяа баг, хороон дээрээ өөрийн биеэр очиж бүртгүүлэх шаардлагатай. Харин цэргийн үүрэгтний үнэмлэхээ үрэгдүүлсэн бол аймаг, дүүргийн цэргийн штабт өөрийн биеэр хандана. Түүнчлэн шилжилт хөдөлгөөн хийсэн иргэд оршин суугаа аймаг, дүүргийнхээ цэргийн штабт бүртгэлээ хийлгэж, баталгаажуулах юм.
Мөн онлайнаар буюу цахим үйлчилгээний нэгдсэн портал “E-Mongolia”-гаар хүсэлтээ илгээх боломжтой. Хэрэв E-Mongolia системээр бүртгүүлсэн бол “мэдэгдэл” цэсээс хариугаа харах боломжтой юм байна. Иргэд өөрийн биеэр болон гэр бүлийн гишүүн нь цэргийн бүртгэлд бүртгүүлэх бол бол иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхийн хамт харьяа баг, хороон дээрээ очихыг анхаарууллаа.
Орхон аймаг 200 тонн мах нөөцөлжээ DNN.mn
Орхон аймаг өнгөрсөн онд орон нутгийн төсвийн 400 сая төгрөгөөр 200 тонн мах нөөцөлсөн байна. Ирэх гуравдугаар сарын 1-нээс товлосон...
7 цагийн дараа
Приус-20 автомашинтай бол авто зам ашигласны төлбөрт жилд 100 мянган төгрөг төлнө DNN.mn
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татварыг 2-3 дахин, авто зам ашигласны төлбөрийг тав...
5 цагийн дараа
Намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана DNN.mn
УИХ-ын намрын чуулган энэ сарын 16-нд завсарлана. Хуульд зааснаар УИХ-ын ээлжит чуулган 75 хоног хуралдах ёстой. Энэ удаагийн намрын...
4 цагийн дараа
Цэргийн бүртгэл маргааш эхэлнэ DNN.mn
Цэргийн бүртгэл 2025 оны нэгдүгээр сарын сарын 6-наас 2-р сарын 10-ны хооронд явагдана. Бүртгэлд 18-50 насны цэргийн бэлтгэл үүрэг...
3 цагийн дараа
Улаанбаатар хотын хөгжлийн индекс 0.472 буюу F гэж үнэлэгджээ DNN.mn
Улаанбаатар хотын хөгжлийн индексийг тогтвортой байдал, амьдрах орчны чанар, хүртээмжтэй байдал, өрсөлдөх чадвар гэсэн дөрвөн бүлэг,...
2 цагийн дараа
Сэтгэгдлүүд