мэдээ
Нийт шүүгчийн хуралдаан боллоо DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 07
32
Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн хуралдаан 2025 оны 01 дүгээр сарын 06-нд боллоо.
Нийт шүүгчийн хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс ирүүлсэн 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн 2/651 дүгээр албан бичигт хариу өгөхөөр шийдвэрлэж, харин 2024 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн 102/АБ2025/00001 дүгээр албан бичгээр ирүүлсэн асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа.
Түүнчлэн, Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоолоор шүүхийн байршилтай холбоотой Улсын дээд шүүхэд гаргасан саналыг хэлэлцэж, Шүүхийн ерөнхий зөвлөлд албан бичиг хүргүүлэхээр тогтов.
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхээс танхим байгуулахыг шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Шүүгчдийн зөвлөгөөний тогтоол бүхий саналд танхим байгуулах хэрэгцээ шаардлагын талаарх холбогдох судалгаа ирүүлээгүйг үндэслэн уг асуудлыг хэлэлцэхийг хойшлууллаа. Харин зарим орон нутгийн шүүхүүдийн Шүүгчдийн зөвлөгөөнөөс ирүүлсэн танхим байгуулах тухай саналуудыг хэлэлцэж, тухайн шүүхүүдэд танхим байгуулах шаардлагагүй гэж үзсэн тул татгалзаж шийдвэрлэв.
Мөн Улс төрийн намын бүртгэлтэй холбоотой өргөдөл хүлээж авах дотоод ажлын зохион байгуулалтад өөрчлөлт орсонтой холбоотойгоор Улс төрийн намын бүртгэл хөтлөх журамд өөрчлөлт орууллаа.
Үндэсний чуулганаар Ахмад настны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэрэгжүүлэх тухай асуудлыг хэлэлцэж байна DNN.mn
Улсын Их Хурал, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Монголын ахмадын холбоо хамтран зохион байгуулж буй Ахмадын үндэсний чуу...
8 цагийн дараа
“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ DNN.mn
Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин,...
7 цагийн дараа
ЗГ: Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Нийслэл Улаанбаатар ...
7 цагийн дараа
Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn
Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах туха...
7 цагийн дараа
П.Цагаан нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналыг шүүх хүлээн авчээ DNN.mn
“Ачит ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон шийдвэр олны анхаарлыг татаад байна. ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд