Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 08

Валютын ханш

value

мэдээ

Орон сууцжуулалтын ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх ажлын хэсэг тав дахь хурлаа хийв DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 07

img

49

news-img

Хот, суурин газрыг орон сууцжуулахад ногоон санхүүжилтийн тогтолцоог бүрдүүлэх, эрх зүйн орчныг сайжруулах санал, дүгнэлт гаргах, холбогдох хуулийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг (2025.01.06) тав дахь хуралдаанаа хийлээ. Тус ажлын хэсэг Улсын Их Хурлын даргын 2024 оны 85 дугаар захирамжаар байгуулагдсан бөгөөд Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц ахалж, бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар, Э.Батшугар, Х.Болормаа, Х.Жангабыл, Д.Жаргалсайхан, Ц.Мөнхбат, П.Мөнхтулга, Б.Найдалаа, Г.Очирбат, Л.Соронзонболд, А.Ундраа, М.Энхцэцэг нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Г.Лувсанжамц өмнөх хуралдаануудаар хэлэлцсэн асуудал, сонсож танилцсан мэдээллийг нэгтгэн, ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт, чанар, стандартыг дэмжих бодлогын талаар өнөөдрийн хуралдаанд танилцуулсан юм. Тэрбээр ногоон санхүүжилтийн эрэлт хангалттай байна гэсэн дүгнэлтийг хийж, харин нийлүүлэлт болон чанарын асуудлыг шийдвэрлэх шаардлагатай гэж үзсэнээ танилцуулсан юм. Мөн тэрбээр нийлүүлэлтийг дэмжих 10, эрэлтийг дэмжих дөрөв, чанарыг дэмжих хоёр, эрэл болон нийлүүлэлтийг дэмжих гурав, гурвалсан буюу эдгээрийг гурвууланг дэмжих гурав, нийт 22 бодлогын чиглэлийг тодорхойлсон байна.

Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа, Л.Соронзонболд, С.Ганбаатар, Х.Жангабыл, Б.Найдалаа, Г.Очирбат нар ногоон санхүүжилтийн эрэлт, нийлүүлэлт болон чанарын шалгуур, шаардлагын талаар үг хэлж, байр сууриа илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн А.Ундраа барилга, байгууламжид тавих чанарын хяналт, үнэлгээ хангалтгүй байгааг онцолж, арилжааны банкууд үүнд төдий л анхаарал тавьдаггүй бөгөөд эрчим хүчний хэмнэлтийн хувийг алдаг оног тооцож буйг шүүмжлэв. Барилгын салбарт хэрэгжиж байгаа норм нормативыг шинэчлэхэд хамгийн хурдтайгаар ажиллахад 10 жил шаардлагатайг тэрбээр хэлж, энэ талаар ямар ч алхам хийгдэхгүй явж ирсэнд харамсаж байна гэсэн юм. Улсын Их Хурлын гишүүн Л.Соронзонболд олон улсад үнэлэгдэж байгаа ногоон санхүүжилтийн тэргүүлэх туршлагыг судлах, эрчим хүч, дэд бүтцийн бие даасан шийдэлтэй барилгын стандартыг батлах, ногоон зээл авах боломжтой давхаргыг тодорхойлж түүнд чиглэсэн бодлого хэрэгжүүлэх зэрэг асуудлыг хөндсөн бол Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар чанарын асуудалд илүүтэй анхаарал хандуулж, эрсдлээс сэргийлэх, чанар, стандартад тавих хяналтыг эзэнтэй болгох шаардлагатайг онцлов. Улсын Их Хурлын гишүүн Х.Жангабыл одоо мөрдөгдөж байгаа стандартуудыг сайжруулж, боловсронгуй болгож явах нь зүйтэй гэсэн бол Улсын Их Хурлын гишүүн Б.Найдалаа ногоон санхүүжилтэд тавигддаг олон улсын шалгуур нөхцлүүд түвэгтэй тул эх үүсвэр татахад бэрхшээлтэй. Ус, орлого зэрэг олон асуудал дээр тулаад гацдаг. Худалдан авах боломжтой давхаргад зориулсан хэрэгжихүйц шийдлүүдийг эрэмбэлж, боломжтойгоос нь хэрэгжүүлээд явах хэрэгтэй гэлээ. Тархмал дэд бүтэц л гол шийдэл тул үнэтэй ч байслаа гэсэн хийх ёстой гэж үзэж байгаагаа тэрбээр илэрхийлэв. Улсын Их Хурлын гишүүн Г.Очирбат дэлхий дахинд сэргээгдэх эрчим хүчний өртөг ихээхэн буурч, хүчин чадал нь нэмэгдээд байгааг дурдаж, энэ талаар ажил, алхам хийж байгаа зарим иргэд, аж ахуйн нэгжийн туршлагыг дэмжиж байгаа тухайгаа танилцуулав.

Ажлын хэсэг дараагийн хуралдаанаараа банк, санхүүгийн салбарын мэдээллийг сонсохоор тогтлоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл, мэдээллийн газраас мэдээлэв

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Эрдэнэс Тавантолгой”-н “0” давхаргын баяжмалаар шахмал түлш үйлдвэрлэнэ DNN.mn

Агаарын бохирдлыг бууруулах Үндэсний хорооноос хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар тус үндэсний хорооны дарга бөгөөд Байгаль орчин,...

img

8 цагийн дараа

ЗГ: Нийслэл Улаанбаатар хотын агаар, орчны бохирдлыг бууруулах арга хэмжээний тухай хуулийн төслийг хэлэлцэнэ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны нэгдүгээр сарын 8-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.   Нийслэл Улаанбаатар ...

img

8 цагийн дараа

Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах тухай хуулийн төслийг өргөн барилаа DNN.mn

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Төрийн болон орон нутгийн өмчит компанийн бүтээмж, ил тод байдал, засаглалыг сайжруулах туха...

img

8 цагийн дараа

П.Цагаан нарыг баривчлах тухай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулах саналыг шүүх хүлээн авчээ DNN.mn

“Ачит ихт” ХХК-ийн үүсгэн байгуулагч П.Цагаан нарыг баривчлах тогтоолыг шүүх хүчингүй болгосон шийдвэр олны анхаарлыг татаад байна. ...

img

8 цагийн дараа

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 14.9 тэрбум төгрөгийг улсын орлого болгожээ DNN.mn

Нүүрс олборлолт, экспорт, тээвэрлэлт, худалдан авах ажиллагаатай холбоотой хэргийг шалгах ажлын хүрээнд нийт 120 эрүүгийн хэрэгт мөр...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд