Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

ЖДҮХС-гаас олгосон зээлийг шалгах ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахална DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 14

img

44

news-img

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2025.01.14/ боллоо. Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн ахлагч УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэн холбогдох хуульд заасны дагуу асуудлыг хаалттай хэлэлцэх саналыг танилцуулснаар хуралдаан хаалттай горимд шилжсэн юм. Түүнчлэн “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ.

Уг тогтоолын төсөлд Агаарын бохирдол, утааны асуудлаар ерөнхий хяналтын сонсголын бэлтгэлийг хангах, зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн О.Саранчулууныг нэмэхээр тусгасан байна. “Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг батлах эсэх санал хураалтыг явуулахад, хуралдаанд оролцсон гишүүдийн олонх дэмжлээ.

Хуралдааны төгсгөлд “Ажлын хэсэг байгуулах тухай” Байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцлээ. Тодруулбал, Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэх сангаас олгосон зээл, зээлийн эргэн төлөлт, хэрэгжилт, үр дүнтэй танилцаж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнэ ахалж, Улсын Их Хурлын гишүүн М.Ганхүлэг, С.Замира, У.Отгонбаяр, Б.Ганбаатар, М.Бадамсүрэн нарын бүрэлдэхүүнтэй байгуулахаар төсөлд тусгажээ. Байнгын хорооны тогтоолын төслийг батлахыг хуралдаанд оролцсон гишүүдийн 52.9 хувь нь дэмжсэн байна.

 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмджээ DNN.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хү...

img

8 цагийн дараа

2025 онд ЭМД-ын шимтгэлд иргэд 182 мянган төгрөг төлнө DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын газраас 2025 онд ЭМД-ын шимтгэлд төлөх хувь хэмжээг танилцууллаа. ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жили...

img

7 цагийн дараа

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас о...

img

7 цагийн дараа

Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаар...

img

7 цагийн дараа

Улсын хилээр бараа хууль бусаар нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 27-ноос 31-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 48261, мөрдөн байцаалтын 27...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд