мэдээ
Арал дээр 32 жил амьдарсан итали даяанчийн түүх DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 17
38
Мауро Моранди 30 гаруй жил Газар дундын тэнгисийн арал дээр ганцаар амьдарч байжээ. Тэрээр төрөлх Итали нутгаа орхиж, ганцаараа амьдарсан энэ арлаасаа хөөгдөх хүртлээ тэндээ эрх чөлөөтэй амьдралыг эдэлжээ. Түүнийг орон нутгийн захиргааны эрх баригчдын шийдвэрээр нүүлгэснээр тэр нийгмийн амьдрал руу эргэн иржээ. Моранди 2025 оны нэгдүгээр сарын 3-нд нас баржээ. Алдарт даяанч яагаад нийгмийн амьдралд дургүй байсан, яагаад мөрөөдлийнхөө арлыг орхисон бэ гэж үү.
Даяанч болсон нь
Моранди 1980-аад оны сүүлээр эгэл жирийн биеийн тамирын багш байжээ. Гэвч төрөлх нутгаа орхиж, хүнгүй газар амьдрахаар шийдэхдээ “Манай нийгэм, хэрэглээний үзэл, Италийн улс төрд байгаа олон зүйлээс би залхаж байна. Тэгээд би байгалийн өвөрт шинэ амьдрал эхлүүлэхийн тулд Полинезийн эзгүй арал руу нүүхээр шийдсэн” гэж тайлбарласан байдаг. Ингээд Моранди 1989 онд мөрөөдлийн арлынхаа эрэлд гарсан ч, Полинезид хүрч чадаагүй байна. Түүний усан онгоц Сардиниас зүүн хойд зүгт орших Ла Маддалена арлуудын нэг болох Буделлигийн эргийн ойролцоо эвдэрчээ . Хувь заяа хажууд нь авчирсан арлыг судалж үзээд тэндээ Моранди үлдэхээр шийдэв. Энэ арал дээр ажиллаж байсан хүн тэтгэвэртээ гарсан учраас Моранди ажилтай болж, жижиг усан онгоцоо зарж, дэлхийн хоёрдугаар дайны үед радио станц болгон ашиглаж байсан хуучин байр руу нүүжээ.
Моранди уг арлыг 32 жил харж, арчилж, хог хаягдлыг цэвэрлэж, зарим жуулчинд тайлбар хийжээ. Ингэдээ 16 жилд нь хийсэн ажлынхаа ажлынхаа цалин хөлсийг ч авч байжээ. Гэтэл 2006 онд даяанчийг арлын сахиулаар хөлсөлсөн Миланы Immobiliare Nuova Gallura компани дампуурчээ. Гэхдээ энэ нь Морандийг ажлаа хийхийг зогсоосонгүй, тэр Буделлид тав тухтай амьдарч дассан байсан болохоор цалин хөлсгүй ажиллахаар болжээ.
Даяанч арал дээр юу хийж байсан бэ?
Моранди хуучин оромжийг өөрийнхөөрөө сэргээн босгож; тахиа, мууртай болж; хөргөгч авч, цахилгааны эх үүсвэртэй болгожээ. Нарны эрчим хүчийг ашигласан нь арлын эзнийг тог цахилгаанаар гачихдахгүй болгож, тэр ч байтугай интернетээр хангасан. Тэр хоол хүнсээ арал руу хамгийн ойрхон хотоос завиар зөөж авч байжээ.
Арал дээр суурьшсаны дараа орчин үеийн даяанч олон нийтийн сүлжээнд блог хөтөлжээ. Эхлээд Буделлигийн байгалийн сайхныг харуулсан гэрэл зургуудыг нийтэлж байсан ба улмаар олон дагагчтай болсон байна. Морандигийн нийгмийн сүлчээний дагагчид түүнийг “Робинзон Крузо” гэж хочилдог байв. Даяанч арлыг арчлах хамгаалах ажлынхаа чөлөөт цагаараа өвөлдөө түлээ түүж, ном уншиж, амьдралаа эргэцүүлэн боддог тухайгаа ярьсан байдаг.
“Амьдралаа эргэцүүлэн бодож, аливааг өөр өнцгөөс харахаар их зүйлийг дэмий үрж байна гэх юм уу, эсвэл муу юм хийж, муу хүн байснаа гэнэт ухаарах нь бий” гэж даяанч мөн хэлж байжээ.
Улам ихээр танигдсан нь
Моранди гадаад ертөнцөөс тусгаарлагдсан ч, утсаа ашиглан орчин үеийн нийгмийн мэдээ мэдээллийг хүлээн авч байжээ. Дэлхий даяар COVID-19 дэгдсэн нь хүмүүсийг өргөн хүрээтэйгээр хорио цээрийн дэглэмд оруулсан. Энэ үед даяанч хүмүүст тусгаарлалтын нөхцөл байдалд хэрхэх талаар өгч эхэлжээ. Түүний бодлоор, өөрийгөө тусгаарлах нь өөрийгөө танин мэдэх сайхан боломж гэж үзэж байвь “Би өвөл болгоныг гэртээ өнгөрөөдөг. Хэдэн сарын турш гадаа бараг гардаггүй, хааяа л үүдэндээ суудаг. Гэтэл хүмүүс хоёр долоо хоног гэртээ байж чадахгүй байна уу? Энэ бол инээдтэй юм” гэж Моранди хошигнож бас шүүмжилж байв.
Арлаас хөөгдсөн нь
Шинэ Зеландын нэгэн бизнесмэн 2013 онд Буделли арлыг худалдаж авчээ. Энэ хүн бараг гурван сая евро төлсөн боловч орон нутгийн эрх баригчид энэ нутаг дэвсгэрт бизнес эрхлэгчийн эрхийг хүлээн зөвшөөрөөгүй байна. Олон тооны маргааны дараа Буделли арлыг Ла Маддалена хэмээх үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн нэг хэсэг болгожээ. Үүнтэй холбогдуулан Италийн Засгийн газар Моранди гэдэг энэ хүн арал дээр амьдрах нь хууль бус болохыг зарлаж, түүний амьдарч байсан оромжны буурин дээр байгаль орчны ажиглалтын төв байгуулахаа мэдэгджээ.
Даяанч үүнийг янз бүрээр л эсэргүүцсэн ч засаг захиргааны шийдвэрийг давж гарч чадсангүй. Морандигийн дэмжигчид даяанчийг Буделлигаас хөөхгүй байхыг хүссэн өргөдөл гаргаж, түүнд мянган хүн гарын үсэг зурсан ч тус болсонгүй. 2021 онд 81 настай Моранди эцэст нь арлыг орхиж, хөрш Ла Маддалена арал руу нүүх болж, энэ үедээ The Guardian-д ярилцлага өгч “Би тэмцлээ орхисон” гэж мэдэгджээ.
Соёл иргэншилд буцаж ирсэн нь
Ла Маддалена дээр Моранди жижигхэн байр худалдаж авчээ. Морандигийн шинэ гэрийг арлын оромжтой харьцуулах аргагүй тохилог. Бүрэн тавилгатай гал тогоо, том ор, шүршүүртэй байв. Даяанч энэ байрыг биеийн тамирын багшийн тэтгэврээрээ худалдаж авч чаджээ.
Эхэндээ даяанч шинэ орчин, шинэ байрандаа дасаж чадахгүй, чимээ шуугианаас болж нэг бус удаа гомдоллож байжээ. Мөн тэр бас хүмүүстэй ярилцахыг хүсэхгүй байв. Гэвч аажмаар шинэ амьдралын хэв маягаа хүлээн зөвшөөрчээ. Соёл иргэншил рүү буцаж ирээд Моранди дурсамжийнхаа эхний хэсгийн ажлыг дуусгаж, хоёр дахь номоо эхлүүлэв. Чөлөөт цагаараа олон нийтийн сүлжээнд идэвхтэй байж, хөршүүд болон дагагчидтайгаа харилцдаг болсон байна. Ингээд урдын даяанч маань бүр “Би өмнөх шигээ ганцаараа байхаас таашаал авахаа больсон ч, одоо би хүмүүстэй байх тал дээр анхаарлаа төвлөрүүлж байна” хэмээсэн байдаг.
Найзууд түүний шарилыг чандарлаж, үнсийг нь Газар дундын тэнгис дээгүүр цацахаар төлөвлөж
Моранди 2024 оны зунаас нойр муудаж, бас унаж нуруугаа гэмтээсэн байна. Ингээд эмнэлэгт хэвтсэнийхээ дараа хэсэг хугацааг нэгэн асрамжийн газарт өнгөрүүлсэн байна. Залгаад хойд Итали руу, төрөлх Модена руугаа буцжээ. Нутагтаа очоод удалгүй 85 настай алдарт даяанч таалал төгсжээ.
Морандигийн арлын амьдралын тухай номыг зохиогч Антонио Риналдис түүний үхлийн шалтгааныг тархины цус харвалт гэж мэдээлжээ. People сэтгүүлд бичсэнээр Морандигийн найзууд түүний шарилыг чандарлаж, үнсийг нь Газар дундын тэнгис дээгүүр цацахаар төлөвлөж байгаа гэнэ.
Орчин үеийн ертөнцөд ч даяанчлан ганцаар амьдарч болох уу. Та юу гэж бодож байна???
Эх сурвалж: zms.mn
Орон нутаг болон нийслэлд хоёр гэр, нэг байшин шатжээ DNN.mn
Нэгдүгээр сарын 16-наас 17-нд шилжих шөнө Онцгой байдлын байгууллагад гал түймрийн 3 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Тодруулбал, Өмнө...
1 цагийн өмнө
Эмд-ын шимтгэлийн 2025 оны хувь, хэмжээ DNN.mn
ЭМД-ын шимтгэлийн 2025 оны хувь хэмжээг танилцуулж байна. Дараах иргэд ЭМД-ын шимтгэлээ өөрөө хариуцан төлөх иргэдэд багтах бөгөөд М...
2 цагийн өмнө
Арал дээр 32 жил амьдарсан итали даяанчийн түүх DNN.mn
Мауро Моранди 30 гаруй жил Газар дундын тэнгисийн арал дээр ганцаар амьдарч байжээ. Тэрээр төрөлх Итали нутгаа орхиж, ганцаараа амь...
2 цагийн өмнө
Ойрын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв DNN.mn
2025 оны нэгдүгээр сарын 17-ноос 26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв… Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтни...
3 цагийн өмнө
Өмнөговь аймагт гадаад паспорт, иргэний цахим үнэмлэх хэвлэхээр болжээ DNN.mn
Улсын бүртгэлийн Ерөнхий газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч У.Болдхүү болон холбогдох албаны хүмүүс Өмнөговь аймагт ажиллаж ...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд