Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

А.Баттуяа: Хохирогч иргэн сэтгэцэд учирсан хор уршгаа гэм буруутай этгээдээр барагдуулах эрх зүйн үндэслэлтэй DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 20

img

27

news-img

Сүүлийн үед 24 цагаар үйл ажиллагаа явуулдаг CU, GS25 зэрэг сүлжээ дэлгүүрийн ажилтны биед халд сан хэргүүд ихээр га рах болсон. Үүнтэй холбогдуулан “Алтаргана хууль зүйн товчоо”-ны хуульч А.Баттуяатай хүний халдашгүй байдлыг хуулийн хүрээнд хэрхэн хамгаалдаг болон цаашид энэ төрлийн зөрчлийг хэр хэн бууруулах талаар ярилцлаа.


-Сүүлийн үед CU, GS25 гэх мэт дэлгүүрийн ажилтныг цохих, гэмтээх зэрэг зөрчлүүд ихээр гарах боллоо. Гэвч гэмт хэрэгт холбогдогчийг зөрчлийн хуулиар торгоод өнгөрдөг. Ер нь хуулийн хүрээнд хүний эрүүл мэнд, аюулгүй байдлыг хэрхэн хамгаалдаг та лаар тайлбарлаж өгнө үү?

-Эрүүл мэндийн тухай хуульд зааснаар “эрүүл мэнд” гэж хүн өвчин, эмгэг гүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлдэг Харин хүний эрүүл мэндийн халдашгүй байдлыг Монгол Улсын хууль тогтоомжид хамгаалан бэхжүүлж өгсөн нь Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хууль юм. Хүний эрүүл мэндэд халдахыг хориглож, халдсан тохиолдолд гэм буруутай байдлыг тогтоох, түүнээс учирсан хохирол, хор уршгийг гаргуулах тухай зохицуулалт байдаг.

Монгол Улсын Зөрчлийн тухай хуулийн тавдугаар бүлэг хэсэгт “Нийтийн хэв журам, аюулгүй байдлын эсрэг зөрчил”ийг тодорхойлсон. Уг зөрчлүүдэд олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах, танхайрах, хүний биед халдах, гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль зөрчих болон бусад зөрчлүүд хамаарсан байдаг. Олон нийтийн сүлжээнд цацагдаад буй дүрс бичлэгт тухайн иргэний үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйл, 5.3 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжтэй үйлдэл байж болзошгүй. Үүнийг цагдаагийн байгууллага, эрх бүхий албан тушаалтны зүгээс тухайн этгээдийн үйлдлийг аль зөрчил болохыг нь тогтоох, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулдаг. Дээрх зөрчлүүдэд оногдуулах шийтгэл нь үйлдлийн хэр хэмжээнээс шалтгаалан өөр байдаг. Нэг үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангид заасан хоёр, эсхүл түүнээс дээш зөрчлийн шинжтэй бол аль хүнд шийтгэл оногдуулахаар заасан зөрчилд нь шийтгэл оногдуулна.

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд хэрүүл маргаан үүсгэж, бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж долоогоос гуч хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулдаг. Харин хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог. Уг шийтгэлийн зорилго нь хүн, хуулийн этгээдийг зөрчил үйлдэхээс урьдчилан сэргийлэх, зөрчил үйлдсэн тохиолдолд хариуцлага хүлээлгэх, шударга ёсыг тогтоох юм.

Харин хүний биед хохирол учруулан зодсон тохиолдолд үүнийг Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам, хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмыг тус тус үндэслэн гэмтлийн зэргийг хөнгөн, хүндэвтэр, хүнд гэх зэргээр зохих байгууллагаас тогтоовол энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг гэж тооцогдох үндэслэл болдог.

Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн хувьд бол дөрвөн зуун тавин нэгжээс нэг мянга гурван зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэлх хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэхээр хуульчилсан байдаг. Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хуульд заасан хэд хэдэн үүрэг хүлээлгэж, эрхийн хязгаарлалтыг тогтоосноор гэмт хэрэг үйлдсэн хүний зан байдал, ёс суртахуунд нөлөө үзүүлэх боломжтой байдаг.

-Хүн зодох нь хүчирхийлэл. Хүчирхийллийн хохирогч зөвхөн бие махбодын биш, сэтгэл зүйн маш их дарамтад өртөнө. Тэгэхээр үүнийг өөр ямар дүрэм журмаар зохицуулбал зүйтэй вэ?

-Өөр дүрэм, журмаар зохицуулах гэхээс илүү бусдад зодуулсны улмаас хүний эрүүл мэндэд учирсан гэмтэл, сэтгэцэд учирсан хохирлыг тогтооно. Гэмт этгээдээс хохирлын улмаас учирсан хор уршгийг барагдуулахтай холбоотой эрх зүйн зохицуулалт Шүүх шинжилгээний хуулийн 80 дугаар зүйлийн 80.6 дахь хэсэгт заасны дагуу 2023 оны долдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн.

Гэмт хэргийн хохирогч хүний сэтгэцийн хариу урвалын байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл, сэтгэцийн түр зуурын, эсхүл байнгын шинжтэй эмгэг өөрчлөлт, хэвийн амьдрал алдагдсан байдал, шаардагдах эмчилгээний дундаж хугацаа, хөдөлмөрийн чадвар алдалт зэрэг шалгуур үзүүлэлтийг харгалзан “Тухайлсан г эмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-ээр шүүх шинжилгээний байгууллага Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, шинжээчийн дүгнэлттэй адилтган үздэг.

Өөрөөр хэлбэл, бусдад зодуулсны улмаас хохирогч иргэнд хөнгөн гэмтэл учирсан тохиолдолд сэтгэцэд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс гаргуулах эрх зүйн үндэслэлтэй гэж ойлгож болно.

-Өнөөдөр тухайн хэрэгт холбогдогч дэлгүүрийн ажилтныг зодоод, маргааш дахиад өөр хүнийг гэмтээхгүй гэсэн үндэслэл байхгүй. Бүр амь насыг нь хохироохгүй гэсэн баталгаа байхгүй шүү дээ?

-Эрүүгийн хуульд ч, Зөрчлийн тухай хуульд ч нэгэн зохицуулалт байдаг. “… Зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээ нь зөрчил үйлдэгдсэн нөхцөл байдал, зөрчлийн шинж, хохирлын хэр хэмжээнд тохирсон байх…”, “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх…” гэсэн зарчим үйлчилдэг учраас хууль зүйн үүднээс тухайн хэрэгт холбогдогчийн үйлдэлд нь тохирсон хариуцлага оногдуулдаг.

-Танай хууль зүйн товчоо ийм төрлийн зөрчил дээр зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг үү. Ер нь энэ төрлийн зөрчилд оногдуулж буй арга хэмжээ хэтэрхий зөөлөн байна уу?

-Манай “Алтаргана хуулийн товчоо” нь зөрчлийн болон эрүүгийн хэрэгт өмгөөллийн үйлчилгээ үзүүлж, зүй бус авирласны улмаас бусдын эрүүл мэндэд хохирол учруулах гэмт хэрэг, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчлийн холбогдогч, х охирогч талуудад зөвлөгөө, үйлчилгээ үзүүлдэг. Хохирогч болон холбогдогч аль ч талуудад үйлчилгээ үзүүлдгийн хувьд дүн шинжилгээ хийхэд энэ төрлийн зөрчилтэй холбоотой оногдуулах хариуцлага хөнгөн байна гэхээс илүү хувь хүний соёлч байдал, нийгмийн дэг журмыг биелүүлэх иргэдийн ухамсрын төлөвшил гэх мэт сэдвийг хөндөх шаардлагатай. Хариуцлага оногдуулдаг систем нь урт хугацаандаа нийгмийн доройтлыг үүсгэх эрсдэлтэй байдаг. Тийм учраас урьдчилан сэргийлэх, бүх нийтийн соёлч байдлыг төлөвшүүлэх, бусдын эрх, эрх чөлөөг хүндлэх тал дээр анхаарах хэрэгтэй байна.

Г.Балгармаа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

2025 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэ...

img

8 цагийн дараа

Монгол байцай, сонгины үнэ буурчээ DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

7 цагийн дараа

Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна DNN.mn

Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагаан...

img

7 цагийн дараа

БНСУ 2025 оны E-9 төрлийн визийн квотыг танилцууллаа DNN.mn

Бүгд Найрамдах Солонгос Улс 2025 онд E-9 төрлийн визээр 130,000 гадаад ажилчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь 2024 о...

img

6 цагийн дараа

ОУХМ О.Есүгэн УАШТ-ээс 7 дахь алтан медалиа хүртлээ DNN.mn

О.Есүгэн ээлжит алтаа авч, Я.Марал анхны медалиа хүртлээ Залуу тамирчин Я.Марал түүнтэй эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөн үзүүрлэж, ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд