Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Ж.Осгонбаатар: Айл өрхүүд өөрсдөө цахилгааны эх үүсвэртэй байх нь чухал DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 20

img

66

news-img

Сэргээгдэх эрчим хүч үйлдвэрлэгчдийн холбооны ерөнхийлөгч, “Эрчим Инвест” ХХК-ийн захирал Ж.Осгонбаатартай нарны эрчим хүчний шийдлийн талаар ярилцлаа.


-Танайх хэрэглээгээ сэргээгдэх эрчим хүчээр шийдээд илүү гарснаа түгээх системд нийлүүлдэг тоотой хэдхэн айл өрхийн нэг. Та өөрөө ч эрчим хүчний инженер хүн. Энэ тухай яривал?

-Манайх өрхийнхөө хэрэглээнд 12кВт-ын нарны эх үүсвэрийг суурилуулсан. Тодорхой хэмжээнд хэрэглээнээсээ хамаарч 12 кВт нарны эх үүсвэрээс авч байгаа эрчим хүчээ хуримтлуулах 20.4 кВт цагийн зай хуримтлууртай. Мөн халаалтаа агаарын дулаан насосоор шийдсэн. Энэ дулааны насос бол 100 хувь нараар ажиллахгүй цахилгаан түгээх сүлжээтэй хосолж ажилладаг. Эрчим хүчний дутагдлаас цахилгаан эрчим хүч хязгаарлах үед тодорхой хугацаанд цэнэг хуримтлуураасаа агаарын дулааны насосоор дулаанаа хангах, мөн нэмэлтээр хэрэглээндээ хийн халаагуур тавьсан. Ингэж цахилгаан, дулааныхаа эрчим хүчийг шийдээд явах боломжтой гэдгийг өөр дээрээ туршсан.

-Нарны хавтангийн тухай ярихгүй юу?

-Нарны эрчим хүчний эх үүсвэр, нарны систем гэж ярьдаг. Энэ бол иж бүрэн цогц ойлголт. Нарнаас ирж байгаа эрчим хүчийг цахилгаан энерги болгож байгаа энэ нарны хавтан 100 гаруй жилийн өмнө үүссэн бөгөөд шинжлэх ухаанд туршигдаж явсаар сүүлийн 40-өөд жилд эрчимтэй хөгжиж байна.

Үүний үр дүнд эрчим хүч гарган авах нэг томоохон эх үүсвэр болж хөгжсөн бөгөөд нарны хавтангийн хүчин чадал өсөж, ажиллах зарчим нь өөрчлөгдсөөр байна. Мөн байгалийн бус үйлдвэрийн аргаар гаргаж авсан түүхий эдээр хийгддэг болсон. Үүнийгээ дагаад фотоселл буюу фото элементийн үнэ маш хямд болж байна. Анх нарны хавтан 10 вт, 20 вт, 50 вт, 100 вт чадалтайг үйлдвэрлэж эхэлж байсан бол өнөөдөр 750 вт хүртэл өссөн байна. Удахгүй 1000 вт чадалтай ч гарна. Нэгж хавтангийн чадлаас гадна ашигт үйлийн коэффициент харьцангуй өндөр болж байна. Нарны хавтангаар байшингийн дээвэр, цонх, хашааг хүртэл хийдэг.

-Мэдээж энэ технологийг хэрэглэхэд хий, утаа ялгаруулахгүй байгальд ээлтэй гэдгээрээ онцлогтой. Харин иргэдэд зуух тараах шийдлийг юу гэж бодож байна вэ?

-Мэдээж зуух тараагаад онц сайн үр дүнд хүрч чадахгүй. Тэр бол агаарын бохирдолтой тэмцэж байгаа нэг төрлийн арга. Нарны хавтан айл болгонд тараагаад халаана гэвэл бас харьцангуй өрөөсгөл ойлголт. Яагаад гэвэл ганцхан хавтангаар бүгдийг шийдэхгүй. Тухайлбал, нарны хавтангийн үйлдвэрлэж буй эрчим хүчийг инвертэрээр дамжуулан хүмүүсийн хэрэглэдэг цахилгаан эрчим хүчийг гаргаж авдаг. Түүнээс гарч байгаа эрчим хүчийг цахилгаан хуримтлуурын системүүдэд хуримтлуулаад, хослуулаад хэрэглэж байна. Аль эсвэл гарч ирж байгаа эрчим хүчээ, түгээх сүлжээнд өгөөд авч байгаатайгаа баланслуулж болно. Цахилгаан эрчим хүчний хэрэглээ талдаа нарны эх үүсвэрийг ихэвчлэн хэрэглэдэг. Өнөөдөр Монгол Улс эрчим хүчний эх үүсвэрийн дутагдалд орсон. Улаанбаатар хот, нийслэлийн захын дүүргүүдийн цахилгаан эрчим хүчний хангамж муу байгаа. Ийм учраас айл өрхүүд өөрсдөө цахилгааны эх үүсвэртэй байх нь чухал. Харин агаар бохирдуулдаггүй, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулдаг цэвэр эрчим хүчний цахилгааныг яаж гаргаж авах вэ гэх асуудал гарч ирнэ.

-Үүнийг шийдэх шийдэл нь юу вэ?

-Нэг шийдэл нь бол нарны эрчим хүч. Нарны хавтангаар цахилгаанаа үйлдвэрлээд өрхийн хэрэглээгээ хангах. Нарны эрчим хүчийг хавтангаараа дамжуулж аваад, хувиргаад хэрэглэгчдэд 380 вольт, 220 вольтын хүчдэлтэйгээр хэрэглээнд нь очиж байгаа. Ер нь айл өрхүүдийн цахилгаан эрчим хүчний дундаж хэрэглээг бүгдийг нь сэргээгдэх эрчим хүчээр шийднэ гэвэл хүндрэлтэй. Яагаад гэвэл цахилгаан халаалтыг нарны эрчим хүчээр шийдсэн тохиолдолд цахилгаан энергийг дулааны энерги болгож хувиргахад маш их чадал хэрэгтэй. Үүнтэй уялдаж хөрөнгө оруулалт өндөр шаардагддаг. Тиймээс учраас цахилгаанаа нарнаас шийдээд дулаанаа өөр эх үүсвэрээс шийдэх боломжтой. Жишээлбэл, айл өрх бүр 10-20 кBт чадалтай нарны цахилгаан эх үүсвэр суурилуулахад халаалтын төхөөрөмжийг оруулахгүйгээр бусад хэрэглээг хангаад явах боломжтой. Энэ бол дэлхий нийтээрээ хэрэглээд явж байгаа бэлэн технологи.

-Ингээд нарны эрчим хүчээрээ цахилгааныхаа хэрэглээг шийдэж болж байна. Тэгвэл дулааныхаа эрчим хүчийг яаж шийдэх вэ?

-Нүүрс, хатуу түлш агаарын бохирдлыг үүсгэгч гол хүчин зүйл. Манайд сайжруулсан түлш бол шаардлага хангахгүй боллоо. Сүүлийн үед өөр төрлийн сайжруулсан түлш, эсвэл шатаах зуухаа өөрчилье гэж ярьж байна. Зуухны өөрийнх нь хийцээс хамаараад хорт хийн ялгарлыг бага зэрэг бууруулах тал байгаа. Гэхдээ ямар нэгэн түлш шатаах процесс явагдаж байгаа тохиолдолд утааны хэмжээ буурахгүй. Тиймээс утаа ялгаруулахгүйгээр халаалтыг яаж шийдэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Жишээ нь, Улаанбаатар хотод ойролцоогоор 200,000 шахуу айл өрх халаалтаа нүүрс, сайжруулсан түлш, цахилгаан гээд байж болох бүхий л аргаар шийдэж байна. Үүнийг бол 100 хувь шийдэж чадна гэж хэлж чадахгүй. Гэхдээ тодорхой хэмжээнд сэргээгдэх эрчим хүчээр энэ халаалтыг шийдэх боломж байгаа. Сүүлийн үед агаарын дулааны насос гэх мэт ажиллах орчны хэм нь манай орны нөхцөлд нутагших боломжтой техник, технологиуд гарч ирсэн. Тэгэхээр агаарын дулааны насосын агаар-ус, агаарагаар гэсэн төрлүүдийг сонгож айл өрх, жижиг амины орон сууцуудыг халаах боломжтой. Нарны к оллектор, дулааны хуримтлуур бүхий халаагуур гэх мэт өөр ч технологиуд байна. Жишээлбэл, агаарын дулааны насосын тодорхой хэрэглээгээ нарны эх үүсвэрээсээ аваад төвийн эрчим хүчний системтэй хослуулан халаалтаа шийдээд явах боломжтой. Агаарын дулааны насос 0.3-0.6 кВт цахилгаан эрчим хүчээр 1кВт дулааны эрчим хүчийг гаргах боломжтой. Үүгээрээ дулааны насосын төрлийн төхөөрөмжүүд ашигтай байгаа юм.

-Нарны системийг айл өрх, байгууллагууд хэр хэрэглэж байна вэ?

-Айл өрхүүд тодорхой х эмжээнд хэрэглэж байгаа. Банк санхүүгийн байгууллагууд үүнтэй уялдуулж “ногоон зээл” гаргаж ч байна. Ер нь харьцангуй хэрэглээд эхэлж байгаа. Гэхдээ хотын нийт айл өрхүүдийн тоотой харьцуулахад маш бага хувьтай. Хүн өөрийн хөрөнгөө орчныхоо агаарын бохирдлыг бууруулах, цахилгаан дулааны асуудлаа шийдэх цэвэр эрчим хүчинд зориулчихсан. Буцаад үр өгөөж нь эдийн засгийн талаасаа яригдана. Тэгвэл энэ механизмыг боловсронгуй асуудал болгож өгөх зайлшгүй шаардлагатай байна. Дэлхийн өндөр хөгжилтэй Герман, Канад гэх мэт орнууд тодорхой хэмжээний хөнгөлөлт, буцаан олголтын аргуудыг ашигладаг.

-Үнийн хувьд ямар вэ?

-Бидний хувьд шууд тогтсон үнэ хэлэх боломжгүй. Энэ нь хэрэглэгчийн захиалгаас хамаардаг, мөн айл өрхийн цахилгаан эрчим хүчний хэрэглээ харилцан адилгүй учраас үнийн хувьд тухайн системийн загварчлалаар тодорхой болдог.

-Бид маш олон жил цахилгаанаар халаах гэж ярьж байгаа. Энэ нь хэр боломжтой шийдэл вэ?

-Цахилгаанаар халааж болно. Гэхдээ тухайн цахилгаан түгээх сүлжээнээсээ цахилгаан авч л халаана. Тэгэхээр цахилгааны эх үүсвэрийн дутагдалтай, мөн нийслэлийн хувьд дүүргүүдийн цахилгаан түгээх сүлжээний дэд станцуудын ачаалал ихэвчлэн хэтэрчихсэн байдаг. Айл өрх бүр цахилгаан халаагуураар халаагаад байвал түгээх сүлжээний ачаалал ихэсч, гэмтэл доголдол гарч хязгаарлалт үүснэ. Ер нь цаад эх үүсвэр нь дутагдалтай байгаа нөхцөлд энэ бол тохиромжтой арга биш.

-Ер нь нарны системийн технологи их зардал өндөртэй. Үүнийг шийдэх арга бий юу?

-Төрийн байгууллагууд, нийслэл, дүүргүүдэд ч юм уу яаж үүнийг ард иргэддээ хөнгөлөлттэй хүргэх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Ногоон эрчим хүчний зээлүүд бол арилжааны банкуудаас гарч байгаа. Гэхдээ хүн бүрд хүртээмжтэй юу гэвэл үгүй. Төр засаг, зохих газруудаас нь зөв бодлого, яаралтай арга хэмжээ авбал тодорхой хэмжээгээр агаарын бохирдлыг бууруулах боломжтой гэж харж байна. Жишээ нь, 2000 он хүртэл манай малчид лаа ашигладаг байсан. Яаж шийдсэн бэ гэвэл “100.000 айлын нарны гэр” гэдэг төслийг Дэлхийн банк, ОУБС-ын байгууллагын тусламжтайгаар Монголд хэрэгжүүлсэн. 50 вт-ын нарны цахилгаан үүсгүүрүүдийг хөдөө орон нутгийн айл бүрд хөнгөлөлттэй үнээр нийлүүлсэн. Үүний үр дүнд лаа гэдэг зүйлийг мартсан. Дараа нь малчид өөрийн хөрөнгөөр арай өндөр чадлын 220 гаргадаг нарны эх үүсвэр хэрэглээд эхэлсэн. Манай улсын хувьд энэ төсөл амжилттай хэрэгжиж суурийг сайн тавьж өгсөн. Тухайн үед 220 мянган төгрөгийн нарны цахилгаан эх үүсвэрийг 50 хувийн хөнгөлттэйгөөр нийлүүлж байсан. Үүнтэй төстэй загварын төслийг Улаанбаатар хотын нэг хороо, дүүргийг сонгож байгаад “Нарны дээвэр” төслийг хэрэгжүүлэх бүрэн боломжтой гэж хардаг.

-Илүү эрчим хүч гэх ойлголт яваад байна?

-Тухайн айлын цахилгааны хэрэглээ тогтмол биш хэлбэлзэж байгаа. Өдрийн цагаар илүү багасдаг ч гэх юм уу. Тэгвэл нарны систем өөрөө нараараа эрчим хүчээ үйлдвэрлээд явж байгаа тохиолдолд ялангуяа өдрийн цагаар хэрэглээнээсээ илүү цахилгаан эрчим хүч үйлдвэрлэх боломжтой. Үүнийг нь цаашаа түгээх сүлжээнд өгөөд сүлжээнээс авсан эрчим хүчтэйгээ баланслуулаад бүр илүү гарвал өрхийн орлогоо н эмэгдүүлээд явах боломжтой гэсэн үг л дээ.

А.Даваадулам

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа DNN.mn

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан са...

img

8 цагийн дараа

Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 193...

img

8 цагийн дараа

Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу бай...

img

7 цагийн дараа

2025 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ DNN.mn

Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэ...

img

7 цагийн дараа

Монгол байцай, сонгины үнэ буурчээ DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд