Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 20

img

20

news-img

Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу байгаа тухай албаныхан мэдээллээ.

Тодруулбал,

  • Баян-Өлгийн Сагсай,
  • Увсын Сагил, Түргэн, Улаангом, Хяргас, Тэс, Зүүнговь,
  • Ховдын Алтай, Дарви, Завханы Тэс, Цагаанчулуут, Отгон,
  • Баянхонгорын Баянбулаг, Гурванбулаг, Бөмбөгөр, Галуут,
  • Сэлэнгийн Хүдэр,
  • Төвийн Баянчандмань цагаан зудын байдалтай.

Харин Баян-Өлгийн Баяннуур, Булган, Увсын Ховд, Малчин, Давст, Завхан, Наранбулаг, Баруунтуруун, Ховдын Булган, Ховд, Үенч, Дөргөн, Мянгад, Чандмань, Зэрэг, Завханы Ургамал, Завханмандал, Сантмаргац, Сонгино, Цэцэн-Уул, Эрдэнэхайрхан, Баянхайрхан, Түдэвтэй, Нөмрөг, Шилүүстэй, Говь-Алтайн Хөхморьт, Шарга, Баянхонгорын Хүрээмарал, Бууцагаан, Жаргалант, Хөвсгөлийн Хатгал, Өвөрхангайн Баруунбаян-Улаан, Сэлэнгийн Ерөө, Төвийн Цээл, Дархан-Уулын Хонгор, Шарын гол, Хэнтийн Баян-Адарга, Дорнодын Халхголд цагаанаар зудархуу байдалтай байгаа аж.

2024 оны эцэст, мал тооллогын дүнгээр, улсын хэмжээнд нийт 57.6 сая толгой мал, үүнээс 4.7 сая адуу, 5.1 сая үхэр, 480.6 мянган тэмээ, 24.5 сая хонь, 22.9 сая ямаа тоологдов.

Малын тоо өмнөх оныхоос 7.0 сая (10.9%)-аар буурсан байна. Малын төрлөөр авч үзэхэд, хонь 4.9 сая (16.7%), ямаа 1.7 сая (6.9%), үхэр 276.4 мянга(5.2%), адуу 146.6 мянга(3.0%)-аар тус тус буурч , тэмээ 6.7 мянга (1.4%)-аар өссөн байна.

Оны эхний малын 14.5 хувь буюу 9.4 сая том мал 2024 онд зүй бусаар хорогдлоо. Нийт хорогдсон малын 33.1 мянга (0.4%) нь өвчнөөр хорогдсон байна.Том малын зүй бус хорогдлыг төрлөөр нь авч үзвэл, хонь 5.0 сая , ямаа 3.0 сая, үхэр 800.1 мянга, адуу 558.9 мянга, тэмээ 11.2 мянгаар хорогдсон байна. Нийт хорогдсон малын 31.6 хувийг ямаа, 53.8 хувийг хонь эзэлж байна.

Том малын хорогдол 2024 онд Сүхбаатар аймагт 1.8 сая (19.5%), Хэнтий аймагт 1.5 сая (16.1%), Архангай аймагт 993.3 мянга(10.6%), Төв аймагт 843.1 мянга(9.0%), Дорноговь аймагт 682.7 (7.3%) мянган мал хорогдсон нь том малын хорогдлын 62.5 хувийг эзэлж байна .

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зөвхөн автомашины улсын дугаараар биш регистрээрээ ч бас торгуулиа шалгаарай DNN.mn

Тээврийн хэрэгслийн торгуулийг хоёр хэлбэрээр оногдуулдаг. Автомашины улсын дугаараар Жолоочийн регистрийн дугаараар Таны одоо ашигл...

img

6 цагийн дараа

“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийн нээлт боллоо DNN.mn

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан з...

img

6 цагийн дараа

Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа DNN.mn

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан са...

img

5 цагийн дараа

Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 193...

img

5 цагийн дараа

Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу бай...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд