мэдээ
“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийн нээлт боллоо DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 20
1
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан залууст парламентын талаар сурталчлан таниулах, тэднийг сэдэлжүүлэх, энэ төрлийн мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлж, оролцоог дээшлүүлэх зорилготой “Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийн нээлт өнөөдөр (2025.01.20) боллоо.
“Нээлттэй парламент” хөтөлбөрийг Улсын Их Хурлын дарга Д.Амарбаясгалан нээж, оюутан залуустай илэн далангүй ярилцлаа. Тэрбээр хүн төвтэй үзэл санаа бүхий нийгмийн хурдацтай хөгжлийн шаардлагад нийцсэн, иж бүрэн зохицуулалттай хууль, эрх зүйнорчныг бүрдүүлэх “Гурван төгөлдөршил” санаачилгыг дэвшүүлсэн. Энэхүү санаачилгынхаа талаар тэрбээр дэлгэрэнгүй танилцуулж, хурдтай өөрчлөгдөж байгаа орчин цагийн хөгжил дэвшилтэй манай улсын хууль эрх зүйн орчин хэр уялдаж байна вэ, тэрхүү хөгжлийн хурдыг гүйцэж чадаж байна уу, үгүй юү гэдэг асуулт зүй ёсоор гарч ирж байгааг онцолж, 21 дүгээр зууны залуу үеийнхэн та бүхний хүсэл мөрөөдөл, эрх, эрх чөлөө эдлэх боломжийг хуулиар хангаж, хамгаалах ёстой гэлээ. Орчин цагийн хэрэгцээ шаардлага, шинэчлэгдэн буй харилцааг бүрэн зохицуулах чадвартай хууль тогооомжийг баталж, хөгжил дэвшлээс хоцрох бус харин ч түрүүлж, хөтөлж ажиллах нь парламентын үүрэг байх учиртайг Улсын Их Хурлын дарга хэлсэн үгэндээ тэмдэглэв. Хэт олон болсон журмын тоог цөөлж, хуулийн чанарыг сайжруулж, нийгмийн харилцаа хуулиар зохицуулагддаг байх нөхцөлийг хангах нь Улсын Их Хурлын том зорилго болж буйг тэрбээр энэ үеэр танилцуулсан юм.
“Нээлттэй парламент” дадлагажих хөтөлбөрийг “Гурван төгөлдөршил”-ийн хүрээнд Улсын Их Хурлын дарга санаачилж, чуулганы үйл ажиллагаа, Байнгын болон дэд хороод, ажлын хэсгүүд дээр боловсрогдож буй бодлого, шийдвэрийн төсөлд залуучууд, оюутны санал бодлыг тусгах, тэдний идэвхтэй оролцоог хангах механизм бүрдүүлэх чиг үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан юм. Тус ажлын хэсгээс энэхүү “Нээлттэй парламент” хөтөлбөрийг боловсруулсан бөгөөд хөтөлбөр дотоод болон гадаадын, идэвхтэй үйл ажиллагаа явуулж буй магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулийн бакалаврын гурав, дөрөвдүгээр ангид суралцаж буй 100 хамрагдаж байна.
Монгол Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн С.Цэнгүүн ахалж буй бөгөөд бүрэлдэхүүнд Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай, Х.Ганхуяг, М.Ганхүлэг, Ж.Золжаргал, Д.Лувсанжамц, М.Мандхай, П.Сайнзориг, Б.Уянга нар ажиллаж байна. 2025 оны хоёрдугаар сарын 14 хүртэл үргэлжлэх хөтөлбөрийн сургалтыг тус ажлын хэсэг Улсын Их Хурлын Тамгын газар, Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэн болон Монголын оюутны холбооны дэмжлэгтэйгээр зохион байгуулах юм гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.
Зөвхөн автомашины улсын дугаараар биш регистрээрээ ч бас торгуулиа шалгаарай DNN.mn
Тээврийн хэрэгслийн торгуулийг хоёр хэлбэрээр оногдуулдаг. Автомашины улсын дугаараар Жолоочийн регистрийн дугаараар Таны одоо ашигл...
5 цагийн дараа
“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийн нээлт боллоо DNN.mn
Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан з...
5 цагийн дараа
Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа DNN.mn
Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан са...
4 цагийн дараа
Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn
Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 193...
4 цагийн дараа
Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу бай...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд