Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 20

Валютын ханш

value

мэдээ

Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 20

img

14

news-img

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан саналыг судлан үзэж, шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийг Төрийн байгуулалтын байнгын хороо Улсын Их Хурлын гишүүн Ж.Бат-Эрдэнээр ахлуулан байгуулсан билээ.

Тус ажлын хэсэг өнөөдөр /2025.01.20/ хуралдаж, УИХ-ын гишүүн Б.Батбаатар Б.Баярбаатар, Э.Болормаа, Ж.Золжаргал, өргөдөл гаргагч иргэн Н.Анхзаяа, “Монголын байгаль орчны иргэний зөвлөл” ТББ-ын тэргүүн Г.Галтайхүү, гүйцэтгэх захирал Ч.Дулмаа, доктор, судлаач Б.Мижиддорж, хуульч Г.Дамдэмбэрэл болон орон нутгийн иргэдийн төлөөлөл оролцлоо.

Доктор, судлаач Б.Мижиддорж Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эрс эсэргүүцэж буй шалтгааныг танилцуулсан. Тэрбээр боомтыг нээснээр говийн дөрвөн дархан цаазат газрын хамгийн томд тооцогдох Их говийн “А” дархан цаазат газрын бүрэн бүтэн байдалд ноцтойгоор нөлөөлж, зөвхөн энэ газар нутагт оршдог нэн ховор зүйл болох мазаалай болон хавтгай тэмээний тоо толгой буурах, мөхөх эрсдэлд оруулж болзошгүйгээс гадна олон арван жилийн туршид хийгдсэн хамгааллын ажлуудыг үгүй хийх аюултай хэмээсэн.

Наран сэвстэй боомтыг нээснээр Говийн их дархан цаазат газрын биологийн олон янз байдалд учрах үр дагаварыг тооцох аргагүй гээд энэ боомтыг нээн ажиллуулсан 1992, 1993 оны туршлага, гарах сөрөг үр дагаварын талаар мэдээлэл хийсэн.

Наран сэвстэй боомтын асуудлаар нийтийн өргөдлийн цахим системд өргөдөл гаргасан иргэн Н.Анхзаяа, Монгол Улс Дэлхийн өвд бүртгүүлэхээр зэхэж буй өвөрмөц эко системтэй газар нутгаа хамгаалахын тулд залуу үеэ төлөөлөн өргөдөл гаргасан гээд, өөрөө биологич мэргэжил эзэмшсэн, Говийн их дархан цаазат газарт хийсэн судалгаанд оролцож байсны хувьд ийм шийдэлд хүрсэн гэлээ.

Мөн хуульч Г.Дашдэмбэрэл Наран сэвстэй боомтыг нээснээр Үндсэн хууль болон олон улсын гэрээ, конвенцуудыг зөрчихөд хүрч буй талаар мэдээлэл танилцуулсан.

Мэдээлэлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан бөгөөд тус боомттой холбоотой бусад баримт бичгийг судлан үзэж, шийдвэр гаргах нь зүйтэй хэмээн үзлээ гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Зөвхөн автомашины улсын дугаараар биш регистрээрээ ч бас торгуулиа шалгаарай DNN.mn

Тээврийн хэрэгслийн торгуулийг хоёр хэлбэрээр оногдуулдаг. Автомашины улсын дугаараар Жолоочийн регистрийн дугаараар Таны одоо ашигл...

img

6 цагийн дараа

“Нээлттэй парламент” оюутны дадлагажих хөтөлбөрийн нээлт боллоо DNN.mn

Монгол Улсын Их Хурлын үйл ажиллагааны ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлэх, парламентад итгэх иргэдийн итгэлийг бэхжүүлэх, оюутан з...

img

6 цагийн дараа

Наран сэвстэй хилийн боомтыг нээхийг эсэргүүцэж буй шалтгааны талаар Ажлын хэсэгт мэдээлэл танилцууллаа DNN.mn

Нийтийн өргөдлийн цахим системд иргэн Н.Анхзаяагийн “Нарансэвстэйн боомтыг сэргээж, нээнэ” гэсэн заалтыг хасуулах талаар гаргасан са...

img

5 цагийн дараа

Химийн хорт, аюултай бодисыг улсын хилээр нэвтрүүлсэн хэргийг шүүхэд шилжүүлжээ DNN.mn

Прокурорын байгууллага 2025 оны 01 дүгээр сарын 13-наас 17-ны өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 47196, мөрдөн байцаалтын 193...

img

5 цагийн дараа

Долоон аймгийн 18 сум цагаан зудын байдалтай байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас гаргасан зудын эрсдэлийн үнэлгээгээр 7 аймгийн 18 сум цагаан зудын, 13 аймгийн 38 сум цагаанаар зудархуу бай...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд