мэдээ
Зөвхөн автомашины улсын дугаараар биш регистрээрээ ч бас торгуулиа шалгаарай DNN.mn

Админ
2025 оны 1 сарын 20

114

Тээврийн хэрэгслийн торгуулийг хоёр хэлбэрээр оногдуулдаг.
- Автомашины улсын дугаараар
- Жолоочийн регистрийн дугаараар
Таны одоо ашиглаж буй тээврийн хэрэгслийн улсын дугаараар торгууль байхгүй ч өмнө нь өөр тээврийн хэрэгсэл эзэмшиж байх үеийн жолооны үнэмлэхийн дугаар, эсвэл регистрийн дугаараар тань оногдуулсан торгууль байгаа эсэхийг шалгаарай.
Хэрэв, таны регистрийн дугаараар буюу жолооны үнэмлэх дээр торгууль байгаад, үүнийг та мэдээгүй явж байгаад цагдаа таныг зогсоовол тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулах эрсдэл бийг сануулъя.
Мөн тээврийн хэрэгслийн Улаанбаатарын серитэй дугаарыг https://carplate.ulaanbaatar.mn/ сайтаар дамжин цахимаар захиалан авч эхэлсэн. Ингэхийн тулд 3 үндсэн шалгуурыг хангах ёстой. Тухайлбал, та жолооны үнэмлэх дээрээ торгуультай бол, үүнийг төлж барагдуулсны дараа дугаар захиалах эрх үүснэ.
ЖОЛООНЫ ҮНЭМЛЭХ ДЭЭРЭЭ ТОРГУУЛЬТАЙ ЭСЭХИЙГ ХЭРХЭН МЭДЭХ ВЭ?
- E-Mongolia системийн Үйлчилгээ цэсээс “Иргэн, жолооч, авто тээврийн хэрэгслийн торгуулийн төлбөр төлөх” үйлчилгээнээс Регистрийн дугаар ашиглан шалгаж, төлбөрийг барагдуулах боломжтой.
Эх сурвалж: gogo.mn





Улаанбурхан өвчнөөр 0-4 насны 2446 хүүхэд өвчилжээ
Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс гаргасан мэдээллээр, 2025 оны долдугаар сарын 7-ны байдлаар улаанбурхан өвчний нийт батлагдс...
8 цагийн дараа
Н.Наранбаатар: Баяр наадмын хөтөлбөр “Мөнхөд гэрэлтэх Монгол” гэдэг нэртэй
Тулгар төрийн 2234, Их Монгол Улсын 819, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын Хувьсгалын 104 жилийн ой...
7 цагийн дараа
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав
Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн ...
7 цагийн дараа
“Дээлтэй Монгол-2025” наадмын үеэр замын хөдөлгөөн түр хязгаарлана
Тулгар төрийн 2234 жил, Их Монгол Улсын 819 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жил, Ардын хувьсгалын ...
6 цагийн дараа
АН-ын бүлэг: “Коксжих нүүрс ба аюулгүй байдал“ сэдвээр мэдээлэл сонслоо
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хаврын чуулганы хугацааны отгон хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар: 1. Нийтийн өмчийн тухай хууль, /шин...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд