мэдээ
Тэтгэврийн зээлийн зохицуулалтыг цуцлав

Админ
2025 оны 7 сарын 07

43

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөөдөр ээлжит бусаар хуралдаж, банкнаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн орлого барьцаалсан зээлийн хувьд гаргасан 2025 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн, 6 дугаар сарын 13-ны өдрийн шийдвэрийг хүчингүй болгож, хуучин нөхцөлд нь хэвээр үлдээсэн байна.
Өндөр настай иргэдийн нийгмийн баталгааг хангах, өрийн хэт өндөр дарамтад орохоос хамгаалах, тэтгэврийн зээлдэгчдийн санхүүгийн эрсдэл, эмзэг байдлыг бууруулах, улмаар инфляцыг бууруулах мөнгөний бодлоготой нийцтэйгээр санхүүгийн салбарын тогтвортой байдлыг дэмжих зорилгоор Монголбанкны Мөнгөний бодлогын хорооны 2025 оны I болон II улирлын ээлжит хуралдаануудаар тэтгэврийн зээлийг зохицуулсан шат дараатай бодлогын шийдвэрүүдийг гаргасан.
Гэвч зээл авах боломжийг нь хязгаарлаж, хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэж байгаа талаар зарим иргэдээс ирүүлсэн гомдол, Монгол Улсын Засгийн газар, Улсын Их Хурлын байнгын хороо, УИХ-ын гишүүдээс Монголбанканд ирүүлсэн хүсэлтийг харгалзан үзсэн байна.
Нөгөөтэйгүүр, тэтгэврийн зээлдэгч нарын хувьд өрийн дарамтаа зохистой түвшинд хязгаарлаж, хэт өндөр зээлийн дарамтаас үүдэлтэйгээр нийгэм, эдийн засгийн баталгаа алдагдах эрсдэлээс өөрсдийгөө хамгаалах нь чухал болж байна.
Цаашид тэтгэвэр, тэтгэмж, халамжийн орлого барьцаалсан зээл, түүнээс шалтгаалсан өндөр настай иргэдийн амьжиргааны доройтол зэрэг асуудлыг салбарын яамны зүгээс анхааралдаа авах нь зүйтэй гэж Монголбанкнаас гаргасан мэдээлэлд онцолжээ.





Хийлдэг завьтай салхинд туугдан, нуурын эргээс холдсон охиныг эсэн мэнд олжээ
Тодруулбал, Говьсүмбэр аймаг, Шивээговь сум Бэхт багийн “Хаялага” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 18 км-т/ “Хаялга” нуу...
6 цагийн дараа
Б.МӨНХБААТАР: 24 МЕГА ТӨСЛИЙГ АВЛИГААС АНГИД ХЭРЭГЖҮҮЛЭХ ЧИГЛЭЛД АТГ-ТАЙ ХАМТРАН АЖИЛЛАЖ БАЙНА
Нэгдсэн төслийн удирдлагын газрын төслийн удирдлагын албаны дарга Б.Мөнхбаатар: -Нийслэлийн Засаг даргын Тамгын газар болон манай нэ...
6 цагийн дараа
Наадмын өдрүүдэд дуу цахилгаантай аадар бороо орж, ихэнх нутгаар хална
Цаг уур, орчны шинжилгээний газраас цаг агаарын тав хоногийн урьдчилсан мэдээг танилцууллаа. Долоодугаар сарын 9-13-ныг хүртэлх цаг ...
6 цагийн дараа
Япон улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито “Чингис хаан” үндэсний музейд зочиллоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн урилгаар төрийн айлчлал хийж буй Япон улсын цог жавхлант эзэн хаан Нарүхито өнөөдөр Чингис ха...
4 цагийн дараа
Наадмын зохион байгуулалтад онцгой анхаарч, үер, гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэхийг үүрэг болгов
Нийслэлийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Энэ үеэр өмнөх зөвлөгөөний үүрэг даалгаврын биелэлт, нийслэл...
4 цагийн дараа
Сэтгэгдлүүд