мэдээ
Чингэлтэй дүүрэгт өдрийн цагаар хог хаяхыг хоригложээ DNN.mn
Админ
2025 оны 1 сарын 20
24
Чингэлтэй дүүргийн төвийн хороодод 18-21 цагаас бусад цагт хог хаяхыг хориглосон Засаг даргын захирамж гарсан байна.
Захирамжид тус дүүргийн төвийн 1-6 дугаар хорооны аж ахуйн нэгж байгууллага, орон сууцны хороолол зэрэг үүсмэл хог хаягдал үүсдэг байршлуудыг “шөнийн цагийн систем”-д шилжүүлсэнтэй холбогдуулан 18-21 цагаас бусад цагт ил задгай хог хаягдал үүсгүүлэхгүй байх чиглэлээр тогтмол хяналт тавьж, шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Орой 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй
Энэ асуудлаар Чингэлтэй дүүргийн менежер Н.Сугар мэдээлэл өглөө. Тэрбээр” Чингэлтэй дүүргийн Засаг даргын захирамж гарсан. Дүүргийн төвийн зургаан хороо буюу байшин хороолол дунд өдрийн цагаар хог хаяхыг хориглосон захирамж гаргасан. Оройн 18-21 цагийн хооронд иргэн аж ахуйн нэгж төвлөрсөн хогийн цэгт хогоо гаргаж хаях ёстой. Бусад цагуудад хог хаяж болохгүй. Хэрэв зааснаас бусад цагт хог хаясан тохиолдолд хууль, дүрэм журам зөрчсөн гэж үзэж торгуулийн арга хэмжээ авна.
Чингэлтэй дүүрэг 24 цагийн хугацаанд дүүргийн хэмжээнд хог ачилтыг гурван удаа хийдэг. Өглөө, өдөр, шөнийн цагаар хог ачдаг ч хогийн цэгүүд үргэлж хогтой хэвээр байна. Үүнтэй холбоотойгоор дүүргийн оршин суугчдаас ч санал гомдол ирдэг.
Тиймээс 18-21 цагт л хог гаргаж хаяж, бусад цагт хог хаяхгүй. Хэрэв гудамж талбайд зааснаас бусад цагт хог хаявал, хогийн цэг дээр хаясан ч торгуулийн арга хэмжээ авна. Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 30 нэгжээр, аж ахуй нэгжийг 300 нэгжээр торгодог зохицуулалттай.
Тохижилт үйлчилгээний ажилтнууд өдөр бүр 21:00 цагаас дүүргийн хэмжээнд хог ачна. Зохион байгуулалтын хувьд илүү зохион байгуулалттай болж байгаа. Аж ахуй нэгж, иргэдийн хамгийн боломжит цагт тулгуурлаж хог нийтээр хаях цагийг тогтоосон. Захирамжийг гаргахдаа дүүргийн иргэдийн саналыг харгалзаж гаргасан” гэв
2025 оны Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээ DNN.mn
Засгийн газрын ээлжит хуралдаанаар ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жилийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй уялдуулан шинэчлэ...
8 цагийн дараа
Монгол байцай, сонгины үнэ буурчээ DNN.mn
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
7 цагийн дараа
Гэр хорооллын 196 мянга гаруй айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын галлагааны аюулгүй байдалд нэгдсэн шалгалт хийж байна DNN.mn
Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд гэр хорооллын айл өрх, аж ахуйн нэгж байгууллагын пийшин зуух, галлагаан...
7 цагийн дараа
БНСУ 2025 оны E-9 төрлийн визийн квотыг танилцууллаа DNN.mn
Бүгд Найрамдах Солонгос Улс 2025 онд E-9 төрлийн визээр 130,000 гадаад ажилчин хүлээн авах төлөвлөгөөтэй байгаа бөгөөд энэ нь 2024 о...
6 цагийн дараа
ОУХМ О.Есүгэн УАШТ-ээс 7 дахь алтан медалиа хүртлээ DNN.mn
О.Есүгэн ээлжит алтаа авч, Я.Марал анхны медалиа хүртлээ Залуу тамирчин Я.Марал түүнтэй эцсийн мөч хүртэл ширүүн өрсөлдөн үзүүрлэж, ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд
ЧИНГЭЛТЭЙН ОРШИН СУУГЧ
ЧИНГЭЛТЭЙН ЗАСАГ ДАРГА ХОГ АНГИЛЖ ХАЯХ, АНГИЛЖ АЧИХ ТАЛ РУУГАА ШИЙДЭЛ ХАЙВАЛ НОГООН БӨГӨӨД ДЭВШИЛТТЭЙ. ЭНЭ ТОРГУУЛЬ ЁСТОЙ ХОЦРОГДСОН, КОММУНИСТ АРГА БАЙНА.
ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН ЯНДАНГУУД ХОТЫН ТӨВИЙГ ХИЧНЭЭН Ч ЖИЛ УТАА, УГААРААР ДАРЖ БАЙГАА БИЛЭЭ, ТҮҮНДЭЭ ЭХЭЛЖ АНХААРЧ АЖИЛЛАДАГ Ч БОЛООСОЙ. АГААРЫН БОХИРДЛЫГ БУУРУУЛЖ ЧАДАХГҮЙ БАЙГАА ЗАСАГ ДАРГА ТАНД АРГА ХЭМЖЭЭ АВМААР БАЙНА.