Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 25

img

150

news-img

Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 25-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч чангарч, зам, даваа, гүвээнд халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг анхааруулж байна


2025 оны нэгдүгээр сарын 25-ны 08 цагаас 20 цаг хүртэл: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд болон зүүн хэсгээр цас орж, цасан шуурга шуурна. Салхи нутгийн зүүн хагаст баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, тал, хээрийн нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -26-31 хэм, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 18-23 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 5-10 хэм, бусад нутгаар 12-17 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 13-15 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч 13-15 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч 13-15 хэм хүйтэн байна.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Унадаг дугуй хулгайлж, худалдан борлуулдаг этгээдийг олж тогтоолоо

Сүхбаатар, Баянзүрх, Хан-Уул дүүргүүдийн нутаг дэвсгэрийн нийтийн зориулалттай орон сууцны орцноос унадаг дугуй хулгайлж, худалдан б...

img

8 цагийн дараа

Г.Очирбат: Өрх бүр эрчим хүч үйлдвэрлэгч болж, орлого олох бололцоо нь нээгдчихээд байхад үүнийг хаагаад байна

УИХын гишүүн Г.Очирбаттай ярилцлаа. -Таны хувьд айл өрхүүдийг жижиг оврын сэргээгдэх эрчим хүчээр хангах боломжтой гэдэг асуудлыг яр...

img

7 цагийн дараа

SAMSUNG: ХАВРЫН ХЯМДРАЛ ҮНЭ ХАЙЛЛАА

...
img

7 цагийн дараа

УБЦТС: Өнөөдөр хийгдэх засварын хуваарь

Өнөөдөр буюу 2025 оны зургаадугаар сарын 05-ны Пүрэв гарагт цахилгаан шугам сүлжээнд хийх засварын хуваарийг танилцуулж байна. Хэрэг...

img

7 цагийн дараа

Бээжин-Улаанбаатар чиглэлийн галт тэрэг 5 жилийн дараа дахин аялж эхэллээ

Бээжин-Улаанбаатар чиглэлийн 23 дугаар галт тэрэг цар тахлаас хойш таван жилийн хугацаанд зогссоны дараа 2025 оны зургаадугаар сарын...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд