Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 28

Валютын ханш

value

мэдээ

ЭЗБХ: Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төслийг зөвшилцөхийг дэмжив DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 27

img

31

news-img

Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо өнөөдөр (2025.01.27) хуралдаж, “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг хэлэлцэв.

Засгийн газраас 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ирүүлсэн тус хэлэлцээрийн төслийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан Байнгын хорооны хуралдаанд танилцууллаа.

“Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хооронд Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтыг хэрэгжүүлэх хэлэлцээрийг байгуулахад баримтлах үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 58 дугаар тогтоолын 2-т “Энэ тогтоолыг хэрэгжүүлэхдээ Засгийн газар хоорондын хэлэлцээр, Ажлын хэсгүүд хоорондын албан ёсны хэлэлцээний протокол, аж ахуйн нэгж хоорондын хамтын ажиллагааны гэрээнүүд байгуулах, шаардлагатай бол эрх зүйн орчныг бүрдүүлэх зорилгоор хууль тогтоомжийн төсөл санаачлах чиглэлээр ажиллахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасугай” гэж заасан. Улсын Их Хурлын 2024 оны 21 дүгээр тогтоолоор баталсан Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт бодлогын үндсэн 4 чиглэлийн хүрээнд 14 мега төслийг хэрэгжүүлэхээр тусгасны нэгдүгээрт Гашуунсухайт-Ганцмод, Ханги-Мандал, Шивээхүрэн-Сэхээ хилийн боомтуудын хил дамнасан холболтын төмөр зам, ачаа тээврийн шилжүүлэн ачих терминал барихаар тусгасан.

Энэхүү төслийг хэрэгжүүлснээр нийт экспортын хүчин чадал 40 сая тонноор буюу Гашуунсухайт-Ганцмод боомт 20 сая тонн, Ханги-Мандал боомт 10 сая тонн, Шивээхүрэн-Сэхээ боомт 10 сая тонноор нэмэгдэнэ хэмээн Ц.Туваан сайд танилцууллаа. Энэ хүрээнд экспортын орлого 2 дахин, төмөр замаар нүүрс тээвэрлэх хүчин чадал 3 дахин, зорчигч болон ачаа тээврийн нэвтрэх хүчин чадал 2 дахин нэмэгдэж, улмаар тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, зорчигчдод ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх ач холбогдолтой хэмээн танилцууллаа.

Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.3.1.1-т “Уул уурхайн салбарын түүхий эдийн боловсруулалтын түвшин болон хүнд үйлдвэрлэлийн хүчин чадлыг өсгөж, экспортын орлогыг нэмэгдүүлнэ”, 3.3.2.2-т “Хил дамнасан төмөр замын холболтыг барьж, хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбож, ачаа тээврийн терминалуудыг байгуулж, уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг жилд 100.0 сая тоннд хүргэнэ” гэж тус тус заасан. Уг хил дамнасан төмөр замыг бүтээн байгуулснаар Монгол Улс,  Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын худалдаа, эдийн засаг, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа идэвхжиж, улмаар Шивээхүрэн-Сэхээ, Ханги-Мандал, Бичигт-Зүүнхатавч боомтуудыг төмөр замаар холбох нөхцөл бүрдэх бөгөөд хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадал 2030 оноос 80 сая тонноор нэмэгдэх стратегийн ач холбогдолтой гэв.

Монгол Улсын Ерөнхий сайдын 4 удаагийн захирамжаар Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн “1955 оны “Монгол-Хятадын хилийн төмөр замын хэлэлцээр” болон “Гашуунсухайт-Ганцмод” хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай холбоотойгоор авах зарим арга хэмжээний тухай” 68 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан байна. Энэ ажлын хэсэг Бүгд Найрамдах Хятад Ард Улсын талтай давхардсан тоогоор 60 орчим удаа уулзалт, хэлэлцээр хийжээ. Монгол Улсын нүүрсний олборлолт, экспортын хэмжээ нэмэгдэж, Үндэсний баялгийн сангийн тухай хуулийн хэрэгжилт эрчимжиж, газрын хэвлийн баялгийн үр өгөөжийг одоо ба ирээдүй үеийн иргэн бүрд тэгш, шударга хүртээх боломжийг бүрдүүлэхийн ач холбогдолтой гэдгийг Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд танилцуулгадаа онцоллоо. Түүнчлэн Гашуунсухайт-Ганцмод хил дамнасан төмөр замын хэлэлцээр байгуулснаар төмөр замаар экспортлох ачааны хэмжээ жилд 30 сая тонн түүнээс дээш, Таван толгойн ордын нүүрсний экспортын хэмжээг жилд 70 хүртэл сая тоннд хүргэх, нүүрс борлуулалтын орлогыг жилд 1.5 тэрбум ам.доллароор нэмэгдүүлэх боломж бүрдэх аж.  Хоёр улсын төрийн тэргүүн нарын 2014 онд баталсан Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын хооронд иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх тухай хамтарсан тунхаглал хэрэгжих нөхцөл бүрдэнэ хэмээн үзэж байгаа аж. Монгол Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс хоорондын худалдаа, эдийн засаг, боловсрол, эрүүл мэнд, соёл, хүмүүнлэгийн салбар, олон улс, бүс нутгийн хамтын ажиллагаа, эрдэс баялаг, аж үйлдвэр, дэд бүтцийн салбарын хамтын ажиллагаа эрчимжих хилийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэдгийг Ц.Туваан сайд танилцуулав. Үүний нөлөөгөөр эдийн засгийн өсөлт жил бүр 0.8 нэгж хувиар нэмэгдэх боломжтойн дээр ядуурлын түвшин буурч, нэг хүнд ногдох ДНБ-ийг 10 мянган ам.долларт хүрэх, эдийн засгийн өсөлтийг 6 хувиас дээш түвшинд хадгалах, инфляцыг 5 хувьд барих зэрэг эдийн засгийн болон стратегийн чухал ач холбогдол, үр нөлөөтэй хэмээн үзэж байгаа аж.

Хэлэлцээрийн төслийн талаарх танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн О.Батнайрамдал, П.Сайнзориг, Д.Энхтүвшин, Р.Сэддорж, Ж.Алдаржавхлан, Б.Жаргалан, Н.Батсүмбэрэл нар асуулт асууж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Ц.Туваан болон ажлын хэсгээс хариулт авав.

Хэлэлцээрт талуудын эрх ашгийг эн тэнцүү хангах зохицуулалтуудыг тусгах, Улсын Их Хурлын холбогдох тогтоолтой нийцүүлэх, дотооддоо гүйцэтгэх боломжтой үйл ажиллагаандаа харилцагч талын оролцоог хязгаарлах, хэлэлцээрийн хүрээнд хэрэгжих төсөл, арга хэмжээний хяналтыг сайжруулах, хил холболт хийсэн төмөр замаар дотоодын бусад аж ахуйн нэгжүүд тээвэрлэлт хийх боломжтой байх, аль нэг талд давуу байдал олгохгүй байхад анхаарахыг гишүүд хэлж байв.

Ийнхүү гишүүд асуулт асууж, хэлэлцээрийн төсөлтэй холбогдуулан үг хэлж, байр сууриа илэрхийлсний дараа санал хураалт явуулав. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 14 гишүүний 78.6 хувь нь “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллагааны тухай Монгол Улсын Засгийн газар болон Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөхийг дэмжив. Иймд энэ талаарх санал, дүгнэлтээ Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороонд хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Хэвлэл мэдээллийн газраас мэдээлэв. 

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Х.Болормаа: Өөрийн зохицуулалтын тогтолцооны сонгодог жишээ нь Хэвлэл мэдээллийн зөвлөл DNN.mn

Монголын сэтгүүл зүйн салбар 2015.01.28-нд Хэвлэл Мэдээллийн Зөвлөл (ХМЗ)-тэй болсон юм. Тус зөвлөлийн 10 жилийн ой өнөөдөр тохиож б...

img

8 цагийн дараа

Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирэх дуудлага 8.3 хувиар буурчээ DNN.mn

Хүүхдийн төлөө үндэсний зөвлөл 2025 оны эхний хурлаа хийлээ. Хүүхэд хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг 2024 оны есдүгээр...

img

7 цагийн дараа

Нуурын мөс цөмөрч, зургаан зорчигчтой автомашин суужээ DNN.mn

Увс аймгийн Малчин сумын нэгдүгээр багийн “Мөнгөн давалгаа” гэдэг газар Наранбулаг сумаас Улаангом чиглэлд зорчиж байсан...

img

7 цагийн дараа

ТЕГ: НӨАТ-ын буцаан олголт өнөөдөр, маргаашаас иргэдийн дансанд орно DNN.mn

Нэмэгдсэн өртгийн албан татварын буцаан олголт улирал улирлаар иргэдийн дансанд ордог болсон. 2024 оны дөрөвдүгээр улирлын нэмэгдсэн...

img

7 цагийн дараа

Б.Лхагважав: Иргэний НӨАТ-ын 10 хувийг тэг рүү оруулах ёстой DNN.mn

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа. -Нэг бараа эцсийн хэрэглэгчид хүрэхэд хэдэн удаа НӨАТ төлөгдөж байна ...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд