Улаанбаатар

weather

Loading weather data...

1 сарын 29

Валютын ханш

value

мэдээ

Б.Лхагважав: Иргэний НӨАТ-ын 10 хувийг тэг рүү оруулах ёстой DNN.mn

trend

Админ

img

2025 оны 1 сарын 28

img

69

news-img

Бизнесийн удирдлагын доктор, эрх зүйч Б.Лхагважавтай ярилцлаа.


-Нэг бараа эцсийн хэрэглэгчид хүрэхэд хэдэн удаа НӨАТ төлөгдөж байна вэ?

-Импортын бараа, үйлдвэрлэгч дээр НӨАТ-ын эхний суурь тавигдаад, дамжуулсан болгоны үнэ дээр НӨАТ нэмэгдэж байна. Тухайлбал, 1000 төгрөгийн бараа байлаа гэхэд НӨАТ-ын 10 хувь нэмээд, 1100 төгрөг болно. Шууд үнээс авдаг татвар. 1100 төгрөг болсны дараа бүтээгдэхүүн хийх юм уу, дамжуулан зарлаа гэхэд 1200 төгрөг болно, 100 төгрөгийн зөрүүг тухайн хүн төлнө. Цаад хүнээсээ суутган дамжуулна гэх мэтчилэн шатлалууд байдаг. Процессыг тодорхой биш болгосноор ямар асуудал гардаг вэ гэвэл эцсийн суутган төлөгч л бөөн ял үүрдэг.

-Та энэ талаар жишээгээр тайлбарлахгүй юу?

Барилгын салбарт өнөөдөр 6600 компани ажиллаж байна. Жилдээ 4-5 их наяд төгрөгийн орон сууц бариад, зарж байна. Барилгын салбарын бүх ажил бригадын системд шилжсэн. Нэг бригад ирээд суурийн, бетоны ажлаа хийгээд, арматураа зангидна, нөгөө бригад нь ирээд блокоо өрнө, мужаанаа, дотор заслаа хийнэ.

Өөр нэг бригад санхүүгийн ажлыг хийнэ гэх мэтчилэн 1000-аад бригад барилгын компаниудын гүйцэтгэлийг хийдэг. Энэ дээр 10 тэрбумын барилга барилаа гэхэд худалдан борлуулахад 11 тэрбум төгрөг болно. Тэрбумыг нь суутган авна. Тэр хөрөнгө оруулагч, захирал дээр нийтдээ 11 тэрбумын тайлан гаргаж өгөх асуудал гарч ирдэг. Гэтэл үе шат бүхэнд ажил хийлгэсэн газруудад өгсөн НДШ, ХХОАТ-ын баримт байхгүй. Бүх юм нь нэг ёсондоо “хар”-аар явчихгүй юу. Үүнээс болоод барилгад хөрөнгө оруулсан эзэн өөрөө нэг тэрбумын өрөнд ороод, шоронд явах болчихож байгаа юм. 2019 онд би ассоциацид байхдаа тухайн үеийн Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай нэг сар ажилласан юм. Энэ асуудлыг олж хараад, 2020 онд барилгынханд “Та нар яг барилгын татварын асуудал, нийгмийн даатгалын асуудлыг системээр нь цогц шийдээч ээ” гэж хэлж байсан. Тэгэхгүй бол хөрөнгө оруулагч эцсийн ганц хүн бүгд татварын өрөнд орж байна. Иймэрхүү юмаа цэвэрлэнэ гэдэг нь системийн өөрчлөлт юм.

-Нэгж бараанаас давхар НӨАТ авдаг байдлыг болиулах ямар боломж байна вэ?

-Манайхан нэг юмыг олж харахгүй байна. Бид 2016 онд НӨАТ-ын шинэ хуультай болсон. Монгол Улсад 1997-2015 он хүртэл НӨАТ-ын систем хуучин хуулиараа явсан. Бид шинэ системд ороод бараг есөн жил боллоо. Энэ хугацаанд жил болгон татварын орлогын 15-20 хувь (бусад бүх татвар адилхан) давж биелж байгаа нь НӨАТ-ын бүртгэлийн с истемд орсонтой холбоотой. Өнөөдөр бид жилдээ 300 гаруй мянган цэг дээр нэг тэрбум талон хэвлэж байна. Энэ том системийг бид хувийн аж ахуйн нэгж, иргэдийнхээ тусламжтайгаар хийсэн. Big data үүссэн. Одоо Засгийн газрын яриад байгаа, энэ бүртгэж чадсан юмныхаа дараагийн түвшний өөрчлөлтийг хийх ёстой. НӨАТ-ын бүртгэлийг мөнгөн сууринд оруулчихвал голоос нь нягтлан бодох бүртгэлийн аккруэль сууриар яваад, ашигладаг буруу гажгууд алга болох юм. Нэг ёсондоо мөнгө орж ирсэн үед тэр гүйлгээг орлого гэж тооцох байхгүй юу. Ингэж чадвал аж ахуйн нэгжид супер өөрчлөлт болно. Хоёрдугаарт, гааль дээр НӨАТ авахыг зогсоох ёстой.

-Иргэд, аж ахуйн нэгжүүд бас ийм санал гомдол их хэлдэг юм билээ?

-Тийм ээ. Гааль дээр гаалийн албан татвар аваад л бол оо. Яагаад гэхээр мөнгөн сууринд орчихвол гааль дээрх барааны НӨАТ дараа нь авагдана. Энэ чинь Гаалийн ерөнхий газрын биш, Татварын ерөнхий газрын ажил. Зөвхөн үүнийг л болиход гааль дээр авлига байхгүй болно. Хоёрдугаарт, гаалийн систем маань яг гаалийнхаа ажлыг хийнэ. Ингээд системийн том өөрчлөлт гараад ирэнгүүт бидний есөн жилийн хугацаанд хийж чадсан ажил дээр түшиглээд, энэ хоёр системийг салгах ёстой юм. Бүртгэл нь нэг, өөрөөр хэлбэл гаалийн бүртгэл, татварын бүртгэлийн код адилхан байх ёстой.

-Бид хилээр орж ирсэн ширхэг бараа бүрт татвараа төлж байна уу, үгүй юү гэдгийг мэдэж болно гэсэн үг үү?

-Яг тийм. Гурав дахь гол юм бол, иргэний төлсөн НӨАТ-ын 20 хувийг буцаадаг. Энэ бол супер санаа, Монгол Улсад хамгийн гайхалтай хэрэгжсэн. Өнөөдөр 20 хувийн буцаалтыг ялгамжтайгаар 50-90 болгож болно. Асуудал юу вэ гэвэл, улсын хэмжээнд 1.2 сая иргэн 1.2 их наяд төгрөгийн цалин авч байна. Түүнээсээ НДШ, ХХОАТ-аа төлж байна. Цэвэр мөнгөө аваад, дэлгүүрт ороод, худалдан авалт хийгээд, НӨАТ буюу үнийн татвар төлдөг. Тэгэхээр цэвэр татвар, даатгалаа төлсөн мөнгөнөөсөө дахиад татвар төлж байна. Тийм учраас иргэний НӨАТ-ын 10 хувийг тэг рүү оруулах ёстой. Иргэнээ бид аврах ёстой байхгүй юу. Асуудлыг томоор харвал, манайд хөдөлмөр эрхлээд, тэндээсээ татвар, даатгал өгч байгаа нь аж ахуй эрхлээд, ААНОАТ өгч байгаагаасаа 30 дахин хүнд байна. Аж ахуйн нэгжүүд өөрсдөдөө ашигтай юмыг ерөөсөө хэлэхгүй байгаа юм.

-Тэр нь юу вэ?

-Манай ААН-үүдийн НӨАТ-ын буцаалтыг 5 хувь болгоно гээд байгаа. Нарийндаа тэр ААН-ийн ч ажил биш юм. ААН өөрөө төлнө л дөө, гэхдээ ихэнх нь суутган төлөгч нар. Гол асуудал юу вэ гэвэл, ААН нь 1.5 тэрбум төгрөгийн орлоготой байхад ААНОАТын 10 хувь төлөөд, тухайн татварын 90 хувиа буцааж авч байгаа шүү. Гэтэл иргэн хүн нэг сая төгрөгийн цалин аваад, түүнээсээ ХХОАТ төлж байна. Буцаалт бараг байхгүй. Харин ААН ганц хувийн татвар төлж байна. 2020 оноос хойш бараг 90 хувь нь 1 хувийн татвартай болсон. Тэгэхээр ажил хийгээд, хөдөлмөрийн капиталаас олсноосоо татвар төлж байгаа нь аж ахуйн нэгжтэй харьцуулахад асар өндөр байгаа биз. Монгол хүн ажил хийгээд ядуураад байгаагийн нэг гэм нь бас энд байгаа юм. Бид энэ бүгдийг системээр нь харах ёстой.

-“Татварын хууль тогтоомжийн шинэчлэл” хэлэлцүүлэг үе шаттай зохион байгуулагдаж байна. Бухимдсан иргэд, ААН-үүдийн төлөөлөл оролцож асуудлуудаа ярьж байна. Юуг юуны өмнө өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна вэ?

-Улаанбаатарын худалдааны танхим дээр болсон хэлэлцүүлэгт оролцсон. Наад зах нь Татварын ерөнхий хуулийн тухай хэлэлцүүлэг байхгүй байна. Үүнийг хэлэлцэхгүй бол системийн болон бодлогын өөрчлөлт, мөн татвартай холбоотой санкцийн өөрчлөлт гарахгүй. Систмеийн өөрчлөлт хийнэ гэсэн мөртлөө системийнхээ гол хуулийг ярихгүй байгааг хараад “Асуудалд их өнгөцхөн хандаж байна” гэж бодож байна. Танхим дээр ч татвар төлж үзээгүй, 33 жил татвараас хол байсан, татвараас яг зугтаж байсан нөхдүүд Ажлын хэсэг ахлаад яваад байгаа юм. Жишээ нь, дөрөв арвын бодлогыг батлуулж байх үед ихэнх нь казино тоглоод гүйж явсан нөхдүүд эрх барьж байгаа шүү дээ.

Татварын онол, эрх зүй, улс төр нийлж байж нэг систем болж байгаа юм. Энэ системийнхээ гол зүйлийг олж чадахгүй, косметик засвар луу л орчих гээд байгаа харагдаж байна. Ингэвэл энэ их дуулиантай хийж байгаа ажил муу болчихно л доо.

Д.Эрдэнэтуяа

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Жин нэмэх нь аз жаргалын түвшинд сөрөг нөлөө үзүүлдэггүйг эрдэмтэд тогтоожээ DNN.mn

Германы эрдэмтэд жин нэмэх нь аз жаргалын түвшинд төдийлөн сөрөг нөлөө үзүүлдэггүйг тогтоожээ.  Үнэндээ жин нэмэгдэх нь аз жаргал нэ...

img

1 цагийн өмнө

“Эдүтэн” цахим системийн зөвлөх баг сургуулиудад ажиллаж байна DNN.mn

Финланд улсын “Эдүтэн” байгууллагын Сургалт, арга зүйн газрын захирал, доктор Эйнари Курвинен тэргүүтэй зөвлөх баг болон...

img

2 цагийн өмнө

Мөс цөмөрч суусан автомашиныг татан гаргажээ DNN.mn

Увс аймгийн төвөөс урд зүгт 140 км-т Малчин сумын төвөөс урд зүгт 20 км-т 1 дүгээр багийн “Мөнгөн давалгаа” гэдэг газар ...

img

2 цагийн өмнө

“Их говийн тэмээ-2025” тэмээчдийн баяр, улсын зөвлөгөөн болно DNN.mn

Монголын нүүдлийн соёлт бэлчээрийн мал аж ахуйн нэгэн төрөл болох тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр, ашиг шимийн чанарыг бата...

img

3 цагийн өмнө

Украины дайны уяатай дрон DNN.mn

Өнөөдөр Украины дайнд цэгийн шинчжээчдийн анхаарлыг нарийн шилэн кабелаар удирдагдаж, танк, хуягтын нээлхий, байшингийн салхивч, маш...

img

3 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд