гадаад
Украины дайны уяатай дрон DNN.mn

Админ
2025 оны 1 сарын 29

Өнөөдөр Украины дайнд цэгийн шинчжээчдийн анхаарлыг нарийн шилэн кабелаар удирдагдаж, танк, хуягтын нээлхий, байшингийн салхивч, машины цонхоор орж бай устгадаг агаарын дронууд татаж байна. Эдгээр дронууд нь газраас ганц хоёр метрийн өндөрт нисэж, нарийн шилэн кабелийн ачаар урдаа байгаа зүйлийг маш тод дамжуулж, долгионы эсрэг ямар ч зэвсэг тэдэнд нөлөөлж чаддаггүй гэдгээр давуу талтай. Харин араасаа уяатай бас ихэвчлэн 10 км хүртэл зайд л бай устгах чадвартай байдаг нь дутагдалтай тал нь юм.
Өөр нэг сул тал нь дроныг дагаж явах утасны ороомог энэ зэвсгийг илүү том бүтэцтэй болгох бөгөөд үр дүнд нь том, эвгүй, төвлөрөхөд хэцүү болж, удирдахад асуудал үүсгэдэг. Иймээс шилэн кабелийн дронуудын бас нэг онцлог нь удирдагчаас мэргэшлийн өндөр шаардлага шаарддаг явдал юм. UAV утас нь өндөр үнэтэй байдгийг харгалзан үзвэл та тэдэн дээр нэг их дадлага хийгээд байх боломжгүй юм. Бас нимгэн, бараг тунгалаг шилэн урт кабель тулалдааны талбарт наранд гялалзаж, эсвэл хүйтэн үед хяруу тогтох тул нэлээд тод харагдах учир дайсан энэ утсаар нь хөөж удирдаж буй хүнийг төвөггүй устгадаг байна.
Оросууд UAV гэх нарийн шилэн кабелийн өөрсдийн энэхүү оптодрон Украины зэвсэгт хүчний хуягт машин, танк болон бусад техникийг хэрхэн довтолж буй бичлэгийг нийтийн сүлжээнд идэвхтэй байршуулж байна. Харин Украины арми өнөөдөр тусдаа бие даасан дроны тусгай хүчин бүхий ганц арми билээ. Украины дроны 414 дүгээр бригадын дарга Роберт Бровди BBC-ийн сурвалжлагчид “Оросууд механикжсан довтолгоон хийхээр төлөвлөж байгаа хэсэгт долгион дарах зэвсэг ашиглаж бүх долгионыг дарж, бидний холбоо хяналтыг тасалдуулж, манай радио долгионы удирдлагатай дронуудыг тэдний 5-10 нэгж танк, хуягтыг устгах боломжгүй болгодог. Ийм нөхцөлд манай зөвхөн шилэн кабелийн дронууд өө сэвгүй ажилладаг” гэжээ. Бригадын командлагчийн хэлснээр, мянган ширхэг шилэн кабелийн дрон фронтын нэг сарын хэрэгцээг хангадаг байна. BBC-ийн сурвалжлагчийн “Та нар Оросын ийм дронуудтай яаж тэмцдэг вэ?” гэсэн асуултад тэрээр “Украины цэргийн албан хаагчид одоогоор нуугдах, эсвэл эдгээр дроныг үрлэн сумтай шувууны буугаар устгахаас өөр арга одоогоор алга байна. Харин цэргийн техникийн хувьд тэднийг аль болох хөдөлгөөнгүй байлгаж, байршил, байрлалыг нуух, тээврийн хэрэгслийг дээд зэргээр хамгаалж бэхлэх, өнгөлөн далдлах л ийм дронтой тэмцэх үндсэн үнэн арга юм” гэж хариулсан байна. Мөн Цахим дайн, харилцаа холбооны системийн мэргэжилтэн, Радио технологийн төвийн тэргүүн Сергей Бескрестнов “Ийм дронуудын эсрэг цэргийн техникт энгийн радар суулган тэднийг урьдчилан илрүүлж устгах нь ирээдүйтэй санаа гэж үзэж байна. Тэрээр “Одоо 100м хүртэлх зайд, 76-77 GHz давтамжтай ажилладаг радарын энгийн загварууд бий. Бид эдгээрийг ашиглан туршилт явуулж байна. Удахгүй үр дүн гарна гэдэгт найдаж байна. Мэдээжийн хэрэг, энэ бүхэн баталгаажуулалт, их хэмжээний ажил шаардана” гэжээ. Харин Украины Батлан хамгаалах яамны тагнуулын албаны дарга Кирилл Буданов “Оросын шилэн кабелийн дрон Украины Зэвсэгт хүчний хувьд асар том асуудал болж байна. Иймээс бид олон тооны уяатай дронуудтай нэгэн зэрэг тэмцэх логик шийдлийг олохын тулд хамтрагчидтайгаа бүх талаар хамтран ажиллах болно” гэж хэлжээ
Төрийн байгууллагуудад авлигаас урьдчилан сэргийлэх Зөвлөмж хүргүүлэв
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтэс нь 2025 оны 12 дугаар сарын 15-19-ний өдрүүдэд авлигын эрсдэлий...
39 минутын өмнө
“Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Төв цэнгэлдэх хүрээлэнд нээлтээ хийлээ
Өвлийн улиралд иргэдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилготой “Мөрөөдлийн мөсөн цэнгэлдэх–2025” Store Pay Winter Land төс...
1 цагийн өмнө
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Шинэ төрлийн залилах гэмт хэрэг гарч байна
Сүүлийн үед согтууруулах ундаа хэрэглэсэн иргэдийг онилсон шинэ төрлийн залилах гэмт хэрэг бүртгэгдэх болсон тул иргэдийг сонор сэрэ...
2 цагийн өмнө
Энэ онд ЭМД-ын санд 110,6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ
Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас ЭМД-ын сангийн статистик мэдээллийг танилцууллаа. Энэ онд эрүүл мэндийн даатгалаа аж, ахуйн ...
3 цагийн өмнө
Төрийн өмчийг хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэж эхэллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.25) үдээс өмнөх нэгдсэн хуралдаан 10 цаг 12 минутад Улсын Их Хурл...
3 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



