мэдээ
А.Итгэлт: Иргэд баяр ёслол тэмдэглэхдээ хувийн мэдээллээ цахим орчинд байршуулснаар орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болдог

Админ
2025 оны 12 сарын 27

Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа.
-Шинэ жилийн баяр болох гэж буйтай холбогдуулан зарим иргэд баяраа гадаадад тэмдэглэн өнгөрүүлдэг шүү дээ. Энэ тухайгаа цахим орчинд нийтэлснээс үүдэн иргэдэд ямар эрсдэл учирч болзошгүй байна вэ?
-Цагдаагийн байгууллагад сүүлийн 11 сараас эхлэн орон байрны хулгайн гэмт хэрэг ихээр бүртгэгдэж байгаа. Энэ дундаа зуслагийн бүс, болон хаустай иргэд илүү хохирч байна. Сая таны хэлсэнчлэн иргэд шинэ жил, төрсөн өдөр гээд аливаа баяраа халуун орон руу явж тэмдэглэх цөөнгүй тохиолдол байдаг. Ингэхдээ хувийн мэдээллээ шууд олон нийтийн сүлжээнд нийтэлснээрээ өөрийгөө эрсдэлд оруулж байгаа юм. Жишээ нь, удахгүй шинэ жилийн баяр болох гэж байна. Үүнтэй холбоотойгоор баярын өдрүүдэд “Би ийм халуун орон руу аялахаар явна. Тэдэн сарын тийм гарагт ниснэ” гэх утгатай зураг, бичлэгээ цахим орчинд нийтэлснээрээ та өөрийгөө 100 хувь эрсдэлд оруулж байна гэдгээ ойлгох хэрэгтэй. Яагаад гэвэл олон нийтийн сүлжээнд таныг дагадаг хэдэн хүн байдаг билээ. Үүний хэд нь ч таны хувийн мэдээллийг ашиглан өмч хөрөнгөд халдах боломжтой. Дээрээс нь иргэд хэт сэтгэлийн хөөрлөөр олон нийтийн сүлжээнд хувийн мэдээллээ, зурагтайгаа байршуулж байна. Энэ бүхэн эргээд асар их эрсдэлийг дагуулдаг юм шүү. Өөрөөр хэлбэл, эх орондоо үлдээсэн эд хөрөнгөндөө хэн нэгэн гэмт этгээд халдах боломжийг олгож буй зар мэдээ, мэдээллийг та өөрөө байршуулж буйгаас ямар ч ялгаагүй. Таныг эзгүй хойгуур орон байр, зуслангийн байшин руу чинь нэвтрэх боломжийг олгож, мэдээ мэдээллээр бүрэн хангаж байна гэсэн үг. Иргэд баяр ёслол тэмдэглэхдээ өөрийн хувийн мэдээллээ цахим орчинд хэр байршуулдаг вэ гэдгээсээ хамаарч энэ төрлийн эрсдэл их, бага хэмжээгээр учирдаг. Өдөр тутам юу хийдэг, шинэ жилийн баяраа хаана тэмдэглэх гэж буй, хэзээ гадагшаа нисэх, гэр бүлийн байдал, хаана оршин суудаг, ямар нөхцөл байдалд амьдардаг вэ гэдгээ олон нийтийн сүлжээгээр таниулан сурталчилдаг иргэд орон байрны хулгайн гэмт хэрэгт өртөх эрсдэл өндөр байдаг. Тиймээс иргэд маань аль болох өөрийн хувийн мэдээллээ олон нийтийн сүлжээнд нийтлэхгүй байх хэрэгтэй.
-Та зуслангийн бүсийн иргэд орон байрны хулгайд ихээр өртөж байна гэлээ. Яагаад?
-Яагаад зуслангийн бүс болон хаустай иргэд ихээр хулгайн гэмт хэргийн хохирогч болж байна вэ гэхээр хүйтний улирал эхэлсэнтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, тухайн ойр орчмын ихэнх айл өрх хот руу явчихдаг. Тиймээс тухайн газар нутгийн ойр орчимд хүний хараа хяналт муу байдаг учраас хулгайчдын олз болж эхэлдэг юм. Мөн дээрээс нь иргэд хөршөө сайн таньж мэдэхгүй буюу зун, өвөлдөө зусландаа байдаг эсэх талаар нь ямар ч мэдээлэлгүй. Энэ бүгдээс л орон байрны хулгайн гэмт хэрэг ихээхэн шалтгаалах талтай.
Мөн иргэд гэрийнхээ цонхонд хамгаалалтын төмөр тор хийдэггүй. Ил цоож зүүдэг, гэрэлтүүлэг, камер суурилуулдаггүй гэ мэтчилэн энэ бүх зүйл нь эргээд хулгайн гэмт хэргийн эрсдэлийг дагуулж байдаг. Тиймээс цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлэг болгон зөвлөхөд, иргэд та бүхэн зуслангийн байшин болон гэрээсээ хол явах гэж байгаа бол нэгдүгээрт, энэ талаараа цахим хуудсандаа мэдээлэхгүй байх хэрэгтэй. Хөршийн холбоогоо сайжруулан ойр орчмынхондоо гэр орноо итгэж үлдээж болно. Түүнчлэн та ойр дотны хүндээ л хаашаа явах гэж буй талаараа мэдээлж, гэрээ эргэж тойрч байхыг хүсэх хэрэгтэй. Хамгийн гол нь гэрийнхээ аюулгүй байдлаа ханган цонхондоо хамгаалалтын төмөр тор суурилуулж байхыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.
А.Даваадулам
Г.Занданшатар: Валютын нөөц 6.5 тэрбум ам.доллар давах хүлээлттэй байгаа нь бодит үр дүн
-Бүх зүйл сайхан болж байна гэж бие биеэ хуурахгүй. Бас бүх зүйл болохгүй байна гэж муу амлахгүй- УИХ-ын дэгийн тухай хуулийн дагуу ...
8 цагийн дараа
Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны цахим бүртгэл эхэллээ
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхий...
8 цагийн дараа
Гадаад зээллэгийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслүүдийг анхны хэлэлцүүлэгт шилжүүллээ
Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы (2025.12.26) үдээс хойших нэгдсэн хуралдаан Улсын Их Хурлын гишүүн Н.Алтаншагай нары...
7 цагийн дараа
А.Итгэлт: Иргэд баяр ёслол тэмдэглэхдээ хувийн мэдээллээ цахим орчинд байршуулснаар орон байрны хулгайн гэмт хэргийн хохирогч болдог
Цагдаагийн ерөнхий газрын урьдчилан сэргийлэх албаны ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч А.Итгэлттэй ярилцлаа. -Шинэ жилийн баяр бо...
6 цагийн дараа
Найман нэрийн хүнсний дэлгүүрийн худалдагч Г.Банзрагч: Бид урд хормойгоороо хойд хормойгоо нөхөж амьдарч байна
“Долоон буудал”-д найман нэрийн хүнсний дэлгүүр ажиллуулдаг иргэн Г.Банзрагчтай ярилцлаа. Тэрбээр 30 гаруй жил хүнсний д...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд


