мэдээ
ХӨСҮТ: Мэнингококкын халдварын вакциныг нэгдсэн байдлаар бүх хүнд хийхгүй, голомтод хийгдэнэ DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 03
18
ХӨСҮТ-ээс цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
ХӨСҮТ “Менингококкт халдварын вакцины захиалга өгсөн. Хэзээ ирэх нь тодорхойгүй байна. Олон хүүхдийг хамарч биш зөвхөн голомтод байгаа хүмүүст вакцин хийдэг. Тиймээс бүх хүүхдүүдэд хийх боломжгүй.
Тус халдвараас хамгийн сайн урьдчилан сэргийлэх арга бол хоолойгоо зайлах. Менингококкт халдварын үүсгэгч нь хоолой орчимд 2-8 хоног байдаг. Нийт насанд хүрэгчдийн 15 орчим хувь нь эрүүл нян тээгч нар байдаг. Өөрсдөд нь шинж тэмдэг илрэхгүй өвчлөл байхгүй юм шиг мөртлөө гадагшаа нянгаа тараадаг. Зарим хүмүүс хүйтэн юм уухаар хоолой өвдчихлөө гэдэг. Тэр хүмүүс ерөнхийдөө нян тээгч байх магадлал өндөр. Бид эрүүл нян тээгч нарыг илрүүлэхэд хэцүү. Менингококкт халдварын эх уурхай нь эрүүл нян тээгч нар байдаг. Том, жижиггүй хоолойгоо зайлах хэрэгтэй. Тухайлбал, давсны уусмалаар 10 хоног хоолойгоо зайлсан бол үлдсэн 10 хоногт нь өөрчлөөрэй. Тэгэхгүй бол бие нь дасчихдаг.
Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д менингококкт халдварын хоёр сэжигтэй тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Биеийн байдал нь дунд зэрэг, тууралт нэмэгдээгүй. Эмчилгээ үргэлжилж байна. Шинжилгээний хариу хоёрдугаар сарын 4-6 хавьцаа гарна. Дээрх хоёр тохиолдол нь Баянзүрх, Баянгол дүүрэгт бүртгэгдсэн” гэв.
2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө DNN.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тус...
8 цагийн дараа
Нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна DNN.mn
Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн ...
7 цагийн дараа
Булган аймгийн Баян-Агт суманд 3.5 магнитудын газар хөдөлжээ DNN.mn
Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км-ийн зайд өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 3-ны 11:32:44 цагт газар хөдө...
7 цагийн дараа
С.Бямбахорлоо: Төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар эдийн засагт яаж эерэг нөлөөлдгийг “Эрдэнэс Таван толгой”-оос харж болохоор байна DNN.mn
СЭЗИС-ийн доктор, профессор С.Бямбахорлоотой ярилцлаа. -Энэ онд Монгол Улсын эдийн засаг ямар байхаар байна вэ? -Манай улсын хувьд а...
7 цагийн дараа
Монгол сонгины үнэ буурчээ DNN.mn
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд