Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 03

Валютын ханш

value

мэдээ

Хүйтний эрч нэмж чангарахыг анхааруулж байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 03

img

23

news-img

10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөвийг хүргэж байна. 

Энэ сарын 05-нд нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарахыг онцгойлон анхааруулж байна.

Хур тунадас: 31-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 02 дугаар сарын 01-нд Хэнтийн уулархаг нутгаар, 03-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар, 04-нд Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Халх голын сав газраар ялимгүй цас, 05-нд баруун, төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 06,07-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 08-нд нутгийн зүүн хагаст, 09-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна.

Салхи: Ихэнх хугацаанд ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 05-нд говь, тал, хээрийн нутгаар, 06-нд ихэнх нутгаар, 07-нд нутгийн өмнөд хэсгээр, 08,09-нд говь, талын нутгаар секундэд түр зуур 16-18 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -32…-37 градус, өдөртөө -20…-25 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -18…-23 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -9….-14 градус, өдөртөө -1…-6 градус, бусад нутгаар шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -10…-15 градус хүйтэн байна. 05-нд нутгийн хойд хэсгээр, цаашдаа буюу 09-нийг хүртэл ихэнх нутгаар хүйтний эрч нэмж чангарч Увс нуурын болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр шөнөдөө -43…-48 градус, өдөртөө -30…-35 градус, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -27…-32 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -15….-20 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -28…-33 градус, өдөртөө -15…-20 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв

Хур тунадас:  01-нд ялимгүй цас, 05-06-нд цас орж, цасан шуурга шуурна. Бусад хугацаанд цас орохгүй.

Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05,06-нд баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хугацааны эхээр Яармаг-Сонгины орчмоор шөнөдөө -27…-32 градус, бусад хэсгээр шөнөдөө -20…-25 градус, өдөртөө -11…-16 градус хүйтэн

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

2025 онд улс, нийслэлийн төсөв, гадаадын зээл тусламжаар хэрэгжих 136 төсөл, арга хэмжээний хүрээнд 208.1 га газар чөлөөлнө DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, 2025 онд хийх авто замын засвар, шинэчлэлийн ажил, гадаадын зээл, тус...

img

8 цагийн дараа

Нийт нутгийн 80 орчим хувьд цастай байна DNN.mn

Цаг уурын байгууллагаас арав хоногт нэг удаа хийдэг хээрийн цасны хэмжилтийн мэдээгээр нэгдүгээр сарын 31-ний байдлаар нийт нутгийн ...

img

7 цагийн дараа

Булган аймгийн Баян-Агт суманд 3.5 магнитудын газар хөдөлжээ DNN.mn

Булган аймгийн Баян-Агт сумын төвөөс баруун зүгт 21 км-ийн зайд өнөөдөр буюу 2025 оны хоёрдугаар сарын 3-ны 11:32:44 цагт газар хөдө...

img

7 цагийн дараа

С.Бямбахорлоо: Төрийн өмчит компанийн менежментийг сайжруулснаар эдийн засагт яаж эерэг нөлөөлдгийг “Эрдэнэс Таван толгой”-оос харж болохоор байна DNN.mn

СЭЗИС-ийн доктор, профессор С.Бямбахорлоотой ярилцлаа. -Энэ онд Монгол Улсын эдийн засаг ямар байхаар байна вэ? -Манай улсын хувьд а...

img

7 цагийн дараа

Монгол сонгины үнэ буурчээ DNN.mn

Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд