Улаанбаатар

weather

Loading weather data...

11 сарын 16

Валютын ханш

value

гадаад

Дональд Трамп: Дайн зогсоох хэлэлцээ Орос улс, Путин хоёрт том тус болно DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 03

news-img

АНУ-ын Украины дайны асуудал хариуцсан тусгай элч Кит Келлогг Ройтерс агентлагт тусгайлан ярилцлага өгч “Ялангуяа Оростой гал зогсоох хэлэлцээрт хүрч чадвал Украинд энэ онд ерөнхийлөгчийн болон пар ламентын сонгууль явуулах шаардлагатай” гээд “Ихэнх ардчилсан орнууд дайны үед ч сонгууль хийдэг. Үүнийг Украин хэрэгжүүлэх нь чухал гэж би бодож байна. Энэ нь ардчилалд ашигтай. Энэ бол ерөнхийлөгчийн сонгуульд нэгээс олон хүн шударгаар өрсөлдөж, иргэдийн саналаар ялах боломж олдог ардчилсан тогтолцооны гайхамшиг” гэж мэдэгджээ. Украины хуулиар тус улс байлдааны байдалд байгаа үед сонгууль явуулахыг шууд хориглосон байдаг бөгөөд энэ хууль 2022 оны хоёрдугаарр сарын 24- нд Оросын бүрэн хэмжээний түрэмгийлэл эхэлсэн өдрөөс хойш хэрэгжиж, түүнээс хойш хэд хэдэн удаа сунгагд сан тул энэ хугацаанд ерөнхийлөгч Владимир Зеленский болон 2019 онд сонгогдсон Дээд Радын депутатуудын бүрэн эрхийн хугацаа дуусгавар болоод байгаа юм. Үүнийг Кремль болон Путин Зеленскийг хууль ёсны байдлаа алдсан гэж үзэж байгаа билээ. Иймээс “Ройтерс” агентлаг Трампын засаг захиргааны нэрээ нууцалсан хоёр эх сурвалжаас эш татаж “Гал зогсоох нөхцөлүүдийн нэг нь Украинд сонгууль явуулах явдал юм. Шинэ сонгуулиар мандат авсан ерөнхийлөгч Оростой урт хугацааны гэрээ хэлэлцээр хийх боломжтой болно. Гэхдээ Украинд дайны дэглэмийг цуцалж, сонгууль зарлах нь улс орныг тогтворгүй байдалд оруулж магадгүй. Энэ нь “доголон нугас” болсон Зеленскийн эрх мэдэл, нөлөөг  сулруулна. Түүний нэр хүнд дайны эхний саруудынх шиг өндөр бус болоод удаж байгаа бөгөөд энэ сонгуульд хүчтэй өрсөлдөгчид гарч ирнэ” гэжээ. АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч байсан Дональд Трамп 47 дох ерөнхийлөгч болж Цагаан ордонд ирээд хоёр долоо хонож байна. Түүний ерөнхийлөгч болс ныхоо дараа хэлсэн үг, үр дүнг судлаачид янз бүрээр тайлбарлаж байгаа ч бүгд “Трамп гарч ирээд юм бүхнийг хөдөлгөөнд оруулна гэж бодож байсан ч арай ч ингэж хурдтай өөрчилнө гэж санасангүй” гэдэг дээр санал нэг байна. Тухайлбал, Дональд Трамп өнгөрсөн баасан гаригт Цагаан ордонд болсон хэвлэлийн бага хурал дээр сэтгүүлчдэд удахгүй ОХУ-ын ерөнхийлөгч В.Путинтэй албан ёсны хэлэлцээ хийнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлж “Бид ярилцах болно, би магадгүй маш чухал зүйл хийх байх гэж бодож байна” гээд “Манай засаг захиргаа ОХУ-ын Украины эсрэг явуулж буй дайны талаар Кремльтэй маш нухацтай ярилцаж эхлээд байна” гэж мэдэгдсэн. Үүнээс өмнө ерөнхийлөгч Дональд Трамп Путинд “Энэ тэнэг дайнаа зогсоо! Би Путинд талтай, Оросын ард түмэнд хайртай боловч хэлэлцээ бүтэхгүй бол Орос болон түүнтэй худалдаа хийж байгаа улсад худалдааны нэмэлт татвар, хориг тавихаас өөр аргагүй болно. Энэ хэлэлцээг хийхгүй бол Орос улс сүйрнэ. Хэлэлцээ эдийн засаг, цэргийн байдал нь эвгүй байдалд орсон Орос улс, Путин хоёрт том тус болно” гэж мэдэгдсэн билээ. Энэ нь тэнэг дайныг эхлүүлсэн хүн бас тэнэг гэсэн үг болж таарсан. Үнэхээр ч НАТО-г холдуулна гээд бүр өөрийн улстай айлсуулж, Армен, Азарбайжан, Сириэс цэргээ хөөлгөж, Өмнөд Осетин, Молдова, Арабын ертөнц, Африкт нөлөөллөө алдаж, сайн харилцаатай байсан Өмнөд Солонгос, Израиль, Японыг Украинд зэвсэг нийлүүлэхээс өөр аргагүй болгож, бүтэн жил маш их цэрэг, техникээ алдсан ч Украины фронтыг нэг ч хэсгээр нь сэтэлж, давших нөхцөл бий болгож чадаагүй, бүр өөрийн нутгаас Украины цэргийг хөөн гаргаж чадахгүй байгаа Путиныг өөр юу гэж хэлэх билээ. Эдийн засгийн хувьд л гэхэд, барууныхан ОХУ-ын нефтийг баррелийг нь 60 ам.доллараас дээш худалдан авахгүй байх хориг тавьсан. Оросын хувийн ком паниуд гадны ачааны хөлөгт 60 ам.доллараар нефть ачиж, аваачсан газраа өндөр үнээр зарах болсон. Харин олсон валют нь Орост орж ирэхгүй, гадаадад хувийн дансанд хадгалагдаж байв. Иймээс Кремль нефть зарж байгаа бүх компаниудаас өндөр татвар авдаг болсон. Саяхан үүнийгээ “Нефтийн орлого нэмэгдсэн нь ОХУ-ын нефтийн экспорт өнгөрсөн онд эрс нэмэгдсэнийг харуулж байна” гэж худал сурталдсан. Иймээс АНУ-ын ерөнхийлөгч асан Байден Оросын “сүүдрийн флот”- ын нефтийг худалдан авсан бүхэнд хориг тавьсан учир Хятад, Энэтхэг хүртэл Оросын газрын тосыг худалдан авахаа зогсоогоод байна. Мөн АНУын шинэ ерөнхийлөгч Давосын Эдийн засгийн чуулган дээр “Дэлхийн нефтийн үнийг буулгах нь Украины дайныг зогсоох нэг гол нөхцөл бол но” гэж мэдэгдсэнийгээ гүй цэтгүүлэхээр тун удахгүй хувийн сайн харилцаатай, Саудын Арабын угсаа залгам жилсан хан хүүтэй уулзах гэж байна. Бэлтгэсэн .АМАРСАНАА

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Хууль бусаар их хэмжээний алт хилээр гаргах гэж байсныг илрүүлжээ

Замын Үүд боомтоор урд хөрш рүү их хэмжээний алт хууль бусаар нэвтрүүлэх гэж байсан үйлдлийг тагнуулын байгууллагын ажилтнууд илрүүл...

img

4 цагийн өмнө

УИХ-аар ирэх долоо хоногт хэлэлцэх асуудлууд

УЛСЫН ИХ ХУРЛЫН 2025 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2025 ОНЫ 11 ДҮГЭЭР САРЫН 17-НООС 20-НЫ ӨДРИЙН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДЛЫН ТОВ, ДА...

img

5 цагийн өмнө

Дифлимпын наадамд Монголын 14 тамирчин өрсөлдөнө

Япон улсын нийслэл Токио хотод дифлимпын XXV наадам арванэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд болно. Уг наадамд 81 орны 3200 гаруй тамир...

img

6 цагийн өмнө

ГИХГ: Оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг шинэ системээр олгохоор боллоо

Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй эсэх, оршин суух зөвшөөрлийн хасалтын тодорхойлолтыг 2025 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс шинэ...

img

7 цагийн өмнө

МАН: Намын хичээн эрмэлзэх зүйл, дүрмийг хэлэлцэнэ

Монгол Ардын Намын 31 дүгээр Их хурал хоёр дахь өдрөө амжилттай үргэлжилж байна. Энэ өдөр Их хурлын төлөөлөгчид Монгол Ардын Намын х...

img

7 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд