Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Булган аймгийн ИТХ-ын төлөөлөгчид Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг өргөн барилаа DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 05

img

45

news-img

Булган аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг Үндсэн хууль, Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хуулиудыг ноцтой зөрчисөн үйлдэл гаргасан гэж үзэн тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид огцруулах албан бичгийг ИТХ-ын даргад өргөн барилаа. Тус аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах үндэслэлээ дараах байдлаар гаргасан байна.

Тухайлбал, Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Хутаг-Өндөр сумын Засаг дарга О.Далайцэрэнг томилохдоо хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн гэж үзэж. Ингэхдээ Авлигын эсрэг  хуулийн долоодугаар зүйлийн 7.1.3.”албан үүргээ гүйцэтгэхдээ хууль бусаар аливаа хувь хүн, хуулийн этгээдэд давуу байдал олгох, олгохоор амлах, бусдын эрхийг хязгаарлах;”, 7.1.6.”албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах, хэтрүүлэх;” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна. Хоёрдугаарт, аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очир нь Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.3.2.”төрийн албанд гурваас доошгүй жил ажилласан” гэх шаардлагыг хангахгүй байна гэж үзжээ. Гуравдугаарт, хүний нөөц бэлтгэх хөтөлбөрийг зогсоосон байна. Мөн Төрийн албаны тухай хуульд заасан шаардлага хангахгүй иргэн Д.Наранбаярыг Аймгийн тамгийн газрын даргаар томилж хууль ёсны зарчимыг баримтлахгүйгээр хууль зөрчиж шийдвэр гаргасан байна. Энэхүү үйлдэл нь Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-1 дэх хэсэгт зааснаар Нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Д.Наранбаярт давуу байдал бий болгосон байх тул тус үйлдлийг зөрчилд тооцож, Авлигтай тэмцэх газар шалгахуулах шаардлага бий болсон гэж тус аймгийн ИТХ-ын төлөөлөгчид үзжээ. Иймээс аймгийн Засаг дарга Д.Пүрэв-Очирыг огцруулах саналыг тус аймгийн 16 төлөөлөгч гарын үсэг зуран ИТХ-ын даргад өргөн барьжээ.

Э.МӨНХ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Чингис хаан” нисэх буудлаас Улаанбаатар хүртэлх тууш замыг тодорхойгүй хугацаагаар хаажээ DNN.mn

Төв аймагт цаг агаарын нөхцөл байдал муудаж цас их хэмжээгээр орж, цасан шуургатай байгаа тул авто замын зорчих хэсэгт халтиргаа гул...

img

8 цагийн дараа

Дуудлагын жолооч нэрээр бусдын автомашиныг дээрэмджээ DNN.mn

Цагдаагийн Ерөнхий Газрын Урьдчилан сэргийлэх албаны мэргэжилтэн, цагдаагийн дэслэгч С.Мягмарсүрэн дараах сэрэмжлүүлэг мэдээллийг хү...

img

7 цагийн дараа

2025 онд ЭМД-ын шимтгэлд иргэд 182 мянган төгрөг төлнө DNN.mn

Эрүүл мэндийн даатгалын газраас 2025 онд ЭМД-ын шимтгэлд төлөх хувь хэмжээг танилцууллаа. ЭМД-ын шимтгэлийн хувь хэмжээг тухайн жили...

img

7 цагийн дараа

Бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна DNN.mn

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр буюу хоёрдугаар сарын 5-нд нутгийн хойд хэсгээр, 6, 7-нд нутгийн зүүн хагаст цас о...

img

7 цагийн дараа

Ж.Золжаргал: “Хүүхдээ угаартаж нас барсныг мэдээлэх юм бол хэрэг нээнэ шүү” гэж ээжийг нь дарамталсан явдал үнэхээр аймшигтай DNN.mn

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооноос зохион байгуулсан “Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд утааны асуудлаар...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд