гадаад
Германы канцлер Олаф Шольц: Бид дайн гарсны дараа л сумны үйлдвэр барьж эхэлсэн муу туршлагаа давтах ёсгүй DNN.mn
Админ
2025 оны 2 сарын 05
44
Брюссель хотод “Европын Холбооны батлан хамгаалах салбарыг бэхжүүлэх нь” сэдэвт ээлжит бус дээд хэмжээний уулзалт болж өндөрлөв. Энэхүү албан бус дээд чуулганы зорилго нь Европын Холбооны удирдагчид тулгарч буй асуудлаар санал бодлоо хэлж, батлан хамгаалах бодлогын урт хугацааны санал боловсруулж буй Европын Холбооны гүйцэтгэх засаглал болох Европын комисст чиглэл өгөх явдал байв.
Европын Холбооны төр, засгийн тэргүүнүүд болон НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга нар цугларч, Европ тивийг хэрхэн илүү үр дүнтэй хамгаалж, аюулгүй байдлыг нь хэрхэн х а н г а х т а л а а р а л б а н бусаар ярилцав. Энэхүү дээд хэмжээний уулзалтад оролцогчид ОХУ-ын Украины эсрэг дайны асуудлыг өргөн хүрээнд хөндөж хэлэлцэв. Судлаачид “Орос Украинд бүрэн хэмжээний дайн эхлүүлсний гурван жилийн ойг угтаж, АНУ-тай харилцах х а р и л ц а а н ы и р э э д ү й тодорхойгүй байгаа энэ үед Европын холбоо батлан хамгаалахын албан бус дээд хэмжээний уулзалт зохион байгуулж байгаа нь өндөр ач холбогдолтой явдал болов” гэж дүгнэв. Брюссельд Европын холбооны олон удирдагч Польш, Балтийн орнууд, Дани зэрэг улсууд б а т л а н х а м г а а л а х а д х а н г а л т т а й , и л ү ү и х мөнгө зарцуулж байгааг онцлов. Мөн энэ уулзалт Оростой ойр бус оршдог Итали, Испани, Португал, Б е л ь г и , Л ю к с е м б у р г зэрэг улсын удирдлагад батлан хамгаалах зардлаа н э м э г д ү ү л э х и й н а ч холбогдлыг тайлбарласан “хичээл” болж өндөрлөв. Европын Холбооны Гадаад харилцаа, аюулгүй байдлын бодлого хариуцсан дээд төлөөлөгч Кажа Каллас “Энэ сэдэв бол том, бас чухал асуудал. Бид Батлан хамгаалах салбарт ДНБий хоёр хувийг зарцуулах зорилтыг 2014 онд тавьсан. Манай холбооны улсууд үүнд хүрэхийн тулд 10 жилийн хугацаа шаардагдсан. Гэтэл Европт өргөн цар хүрээтэй дайн өрнөж эхэлсэн тул бид илүү их зүйл хийх хэрэгтэй байна. Иймээс Европын холбооны зарим гишүүн улс өөрсдийн хувьд бэрхшээлийг давж, илүү зоримог, зөв шийдвэр гаргах шаардлагатай болоод байна” гэсэн бол НАТО-гийн ерөнхий нарийн бичгийн дарга Марк Рютте “Батлан хамгаалах с а л б а р т а а б у с д а а с а а бага мөнгө зарцуулж буй Люксембург, Бельгийн ерөнхий сайд нар үүссэн асуудлыг хүлээн зөвшөөрч, үүнийг шийдвэрлэнэ гэж амласан. Гэхдээ 2025 онд зөвхөн хоёр хувьд хүргээд зогсохгүй энэ үзүүлэлтийг нэмэгдүүлнэ гэдэгт бид тэдэнд найдаж байна. Европын холбоо төдийгүй Норвеги, Их Британи, АНУ болон манай холбооны бусад түнш улсууд ч батлан хамгаалах үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх ёстой болоод байна”, Финландын ерөнхий сайд Петтери Орпо “Орос улс бидний аюул заналхийлэл болж байгааг бид бүгд ойлгох ёстой. Орос улс Европын орнууд, Европын холбоонд байнга заналхийлсээр ирсэн бөгөөд заналхийлсээр ч байх болно. Энэ бол үзэл бодол биш, энэ бол баримт. Иймээс манай холбооны гишүүн улс бүр батлан хамгаалахад илүү их мөнгө хуваарилахад бэлэн байх ёстой”, Данийн ерөнхий сайд Метте Фредериксен “Бид энх тайван цаг үед амьдарч байгаа юм шиг сэтгэсээр л байна. Иймээс бид мэдрэмжээ дээшлүүлж, сэтгэлгээгээ яаралтай өөрчлөх хэрэгтэй болсон. ОХУ болон Путин зөвхөн Украинд төдийгүй бид бүгдэд заналхийлж байгаа учраас бид яарах хэрэгтэй. Европын Холбооны орнууд өөрсдийгөө х а м г а а л а х ч а д в а р т а й б а й х ы н т у л д б а т л а н хамгаалах аж үйлдвэрээ нэмэгдүүлж, түргэтгэх, у р ь д ч и л а н с э р г и й л э х чиглэлээр илүү нягт, хурдтай хамтран ажиллаж Оросын э с р э г д а й н д У к р а и н ы ялалтыг баталгаажуулах шаардлагатай байна. Украин энэ дайнд ялах ёстой. Хэрэв бид Орос ялахыг зөвшөөрвөл Путин энэ дайныг цааш үргэлжлүүлнэ. Тиймээ, тэд зайлшгүй үргэлжлүүлнэ! Хэрэв бид одоо ямар нэг байдлаар, гал зогсоох хэлэлцээрээр энэ дайныг дуусгана гэвэл Орост амсхийх боломж олгож, арми нь илүү их нөөц хүч дайчлан Европын өөр улс руу дайрах боломжтой болно” Люксембургийн ерөнхий сайд Люк Фриден “Бид Орос Украиныг 2:0 харьцаатай хожоосой гэж хүсэхгүй байна. Иймээс бидэнд Европыг бүрэн хамгаалах чадвартай өөрийн холбоог байгуулах шаардлагатай байна”, Германы канцлер Олаф Шольц “Бид хамгийн орчин үеийн зэвсэг үйлдвэрлэхэд а н х а а р л а а х а н д у у л а х хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Европын холбоо илүү хурдан шийдвэр гаргаж, учирсан саад бэрхшээлийг даван туулж сурсан. Гэхдээ бид дайн гарсны дараа л сумны үйлдвэр барьж эхэлсэн муу туршлагаа давтах ёсгүй. Бид ийм асуудлыг урьдчилж харах чадвартай болох ёстой”, Латвийн ерөнхий сайд Эвика Силина “Бид батлан хамгаалахдаа илүү их мөнгө зарцуулахгүй бол Украинд тусалж чадахгүй. Гэхдээ зардлаас гадна ү й л д в э р л э л и й н х ү ч и н чадал чухал. Латви улс ДНБ-ийхээ 3.45 гаруй хувийг батлан хамгаалах салбарт хуваарилж байгаа бөгөөд хамгийн гол нь бид энэ хөрөнгөөр бидэнд яг хэрэгтэй байгаа зэвсэг худалдаж авах нь чухал асуудал болоод байна” гэж хэлжээ. Энэхүү ээлжит бус чуулган Европын Холбоо болон АНУ ОХУ-ыг задалж, дайны төлбөрөөр дахин сэргэхгүй болгох гэж буйг нотлон харуулав. Үүний өмнө мэдээж АНУ-ын ерөнхийлөгч Хятадын удирдагчтай уулзаж Кремлийг ганцаардуулах, Саудын Арабын угсаа залгамжлах хан хүүтэй уулзаж дэлхийн нефтийн үнийг бууруулж Оросын эдийн засгийг элгээр нь хэвтүүлж таарна. Бас Украиныг бүрэн хэмжээгээр зэвсэглэх гэж байна. Учир нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэ сарын 3-ны даваа гаригт Цагаан ордны зууван танхимд сэтгүүлчдэд “Украин АНУ-д газрын ховор металл нийлүүлнэ гэвэл тус улсад үзүүлэх цэргийн тусламжаа бид үргэлжлүүлэх болно. Украинд маш үнэ цэнтэй газрын ховор металлын нөөц байгаа учир бид Украинтай гэрээ байгуулахыг хүсч байна. Украин үүнийг з ө в ш ө ө р ө х ө д б э л э н гэсэн. Вашингтоны бараг 300 тэрбум ам.долларын дэмжлэгийг Киев газрын ховор металл болон бусад баялгаар нөхөн төлөхийг хүсч байна” гэж мэдэгджээ. Бэлтгэсэн Г.АМАРСАНА
ЗГ: Бизнес эхлүүлэхэд тулгардаг хүндрэл, шат дамжлагыг бууруулах арга хэмжээ авахыг даалгалаа DNN.mn
Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны хоёрдугаар сарын 5-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. “Бизнес эрхлэх орчны ү...
8 цагийн дараа
ЗГ: Менингококкийн эсрэг ”Нимерикс” вакциныг Пфайзер компаниас худалдан авахаар ажиллаж байна DNN.mn
Менингококкт халдварын өнөөгийн нөхцөл байдал, хариу арга хэмжээний талаар танилцуулга хийж, шаардлагатай санхүүгийн тооцооллыг гарг...
8 цагийн дараа
Гэр бүлийн зургаан хүн угаартаж нас баржээ DNN.mn
Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22-р хороонд амьдардаг гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ. Тодруул...
8 цагийн дараа
“Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкын халдварын сэжигтэй тохиолдлын хариу маргааш гарна” гэв DNN.mn
ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр “Менингококкт халдварын эсрэг эрсдэлт бүлгийн хүн ам б...
7 цагийн дараа
ЗГ: “Гашуунсухайт-Ганцмод боомтын төмөр зам” төслийн хэлэлцээрт гарын үсэг зурах эрх олголоо DNN.mn
“Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгойн нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамт...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд