мэдээ
Шуурхай штабын IV хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаанд танилцуулав DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 05

“2025 оныг нийслэлийн дэд бүтцийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлаж, Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулах, дэд бүтцийн бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, салбар хоорондын зохицуулалт, шуурхай удирдлагаар хангахаар Ерөнхий сайдын дэргэд Шуурхай штаб байгуулсан. Тус штабын хурал бямба гариг бүр болж, хурлаар өгсөн үүрэг даалгаврыг Засгийн газрын хуралдаан бүрд танилцуулан хэлэлцүүлж буй.
Шуурхай штабын IV хуралдааны талаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Н.Учрал Засгийн газрын гишүүдэд танилцуулж, Ерөнхий сайдаас өгсөн шуурхай үүрэг даалгавар, түүний хэрэгжилтийн тайланг тухай бүр системд тусгах, хэрэгжилтэд нь хяналт тавьж ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад үүрэг болгов.
Шуурхай штабын IV хуралдаан 2025 оны 02 дугаар сарын 01-ний бямба гаригт болж шуурхай штабын өмнөх хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Багахангай-Хөшгийн хөндий чиглэлийн салбар төмөр зам, Нийслэлийн зах, худалдааны төвүүдийг Улаанбаатар хотоос нүүлгэх ажлын талаар, Улаанбаатар хотын 2030 ерөнхий төлөвлөгөөний тухай, Нийслэлийн эрчим хүчний чадлын дутагдал болон тулгамдсан асуудал шугам сүлжээний талаар,Хиймэл оюун ухаан ашиглан илрүүлж хариуцлага тооцуулах, камерын бүртгэлийн системийн хяналт болон нийтийн тээврийн хяналтын тухай, Хүннү хотын төлөвлөлтийн талаарх танилцуулга, Нийслэлийн гэр хорооллын халаалтыг сэргээгдэх эрчим хүчээр хангах загвар төслийн талаарх танилцуулгыг тус тус хэлэлцсэн байна.
“Щелкунчик-Цөмөгч цэрэг ба хулганы хаан” хүүхдийн жүжгийг үзэгчдийн хүсэлтээр хоёрхон удаа толилуулна
“Pro” театрынхан дэлхийн сонгодог романтизмын нэрт төлөөлөгч Германы зохиолч Э.Т.А.Гофманы ижил нэрт зохиол болон нэрт хөгжмийн зохи...
3 цагийн өмнө
Ц.Лут-Очир: Худал дүр эсгэсэн, аргацаасан, шившиг болж дуусдаг тэнэг шийдвэрүүдээс чинь үнэндээ залхаж байна шүү
Тээврийн цагдаагийн албанаас шинэ жилийн баярыг дуустал тэгш, сондгой дугаарын хязгаарлалтаар замын хөдөлгөөнд оролцуулна гэсэн аман...
4 цагийн өмнө
Төрийн дээрэм цагаандаа гарлаа
Төрийн сангийн данс улайж, улс орны амьдрал улам хэцүүдэж байна. Цалин, урамшууллаа ч тавьж дийлэхээ байгаад аж ахуйн нэгжүүдийн дан...
5 цагийн өмнө
“Гермес” худалдааны төвийн нүхэн гарцын туннелийн их биеийн бүтээцийг түлхэх технологиор хийж дууслаа
Төмөр зам, авто замын нэг түвшний огтлолцлоос үүдэлтэй хөдөлгөөний саатал, ослын эрсдэлийг бууруулах, авто замын нэвтрүүлэх чадварыг...
5 цагийн өмнө
Японы ЭСЯ-наас “Япон дууны тэмцээн” зохион байгуулахаар боллоо
Японы ЭСЯ Монгол Улсын Филармонтай хамтран 2026 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр буюу Бямба гарагт Япон дууны тэмцээнийг зохион байгуу...
6 цагийн өмнө
Сэтгэгдлүүд



