мэдээ
Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 05

Дохио!!! Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлэх мэдээ: Хоёрдугаар сарын 6-ны шөнө Өвөрхангайн хойд, Төв аймгийн баруун хэсгээр цасан шуурга шуурна. Архангайн зүүн хэсэг, Өвөрхангай, Төв, Өмнөговь, Дундговь, Дорноговийн нутгаар салхи секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүснэ.
Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Хоёрдугаар сарын 6-нд төв, говь болон зүүн аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар хүчтэй салхитай, хүйтний эрч нэмж чангарах тул зам даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж, үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүйг онцгойлон анхааруулж байна.
2025 оны 02-р сарын 05-ны 20 цагаас 2025 оны 02-р сарын 06-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төв, говь болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө төвийн аймгуудын нутгийн баруун өмнөд, говийн аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.
Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 35-40 хэм, Их нуурууд болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 29-34 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр 13-18 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн зүүн болон хойд хэсгээр 19-24 хэм, бусад нутгаар 24-29 хэм, өдөртөө ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Эг, Үүр, Тэс, Сэлэнгэ, Хараа, Ерөө голын хөндийгөөр 25-30 хэм, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 21-26 хэм, Эхийн голын Баянбүрд орчмоор 4-9 хэм, Алтайн өвөр говь, цас багатай газраар 9-14 хэм, бусад нутгаар 15-20 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 35-37 хэм, бусад нутгаар 29-31 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Үүлэрхэг. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Хүйтний эрч чангарч шөнөдөө 29-31 хэм, өдөртөө 23-25 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлэрхэг. Шөнөдөө цас орж, цасан шуурга шуурна. Өдөртөө цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Хүйтний эрч чангарч шөнөдөө 35-37 хэм, өдөртөө 24-26 хэм хүйтэн байна.
2025 оны 02-р сарын 07-ноос 02-р сарын 11-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
Хоёрдугаар сарын 7-нд Дорнод-Дарьгангын тал нутаг, Халх голын хөндийгөөр, 8-нд Халх голын хөндийгөөр ялимгүй цас, 9-нд баруун аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 10-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд хойноос секундэд 5-10 метр, 7-нд говь, тал, хээрийн нутгаар, 10-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 39-44 хэм, өдөртөө 26-31 хэм, Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө 34-39 хэм, өдөртөө 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө 15-20 хэм, өдөртөө 5-10 хэм, Хангайн нурууны өвөр бэл, цас багатай газраар шөнөдөө 21-26 хэм, өдөртөө 11-16 хэм, бусад нутгаар шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 18-23 хэм хүйтэн байна. 9-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларна.
Хар тамхи, мансууруулах бодис хууль бусаар улсын хил нэвтрүүлсэн, хадгалсан хэргийг шүүхэд шилжүүллээ
Прокурорын байгууллага 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрөөс 14-ний өдрийг дуусталх хугацаанд хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын 5222...
7 цагийн дараа
Г.Занданшатар Оюутолгойн менежментийн төлбөрийг бууруулах байр суурь илэрхийллээ
Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар өнөөдөр “Рио Тинто” компанийн Зэсийн группийн захирал Кейти Жаксоныг хүлээн авч уулзлаа. Өнг...
6 цагийн дараа
Нийслэлийн хэмжээнд 606 хүүхэд зам тээврийн осолд өртжээ
Нийслэлийн хэмжээнд энэ оны арваннэгэн сарын байдлаар зам тээврийн осолд 606 хүүхэд өртөж, гэмтэж бэртсэн статистик гарчээ. Тодруулб...
6 цагийн дараа
Улсын хэмжээнд инфляц 9.2 хувьтай гарлаа
Монгол Улсын нийгэм, эдийн засгийн байдлын 2025 оны эхний 10 сарын танилцуулгыг Үндэсний статистикийн хорооноос танилцууллаа. ҮСХ-ны...
6 цагийн дараа
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
Энэ долоо хоногт /2025.11.17-2025.11.20/ УИХ-аар хэлэлцэх асуудлуудын тов, дарааллыг танилцуулж байна. ДАВАА ГАРАГ /2025.11.17/ Д/Д ...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд



