мэдээ
О.Алтангэрэл: Мэдээлэлд дурдагдсан зарим зүйл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан DNN.mn
![trend](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2023/09/FB_IMG_1694138921168-150x150.jpg)
Админ
2025 оны 2 сарын 07
![img](/images/view.png)
71
![news-img](https://admin.dnn.mn/wp/wp-content/uploads/2025/02/aa8b983a4da4c7f55b5484799ce3bacd.jpg?v=1738897605)
Угаартаж амиа алдсан зургаан хүн болон үлдэж хоцорсон хүүгийн эрхийг ноцтой зөрчсөн асуудалтай холбогдуулж ХЗДХ-ийн сайд О.Алтангэрэл хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өглөө. Тэрээр “Юуны тэргүүнд нэгдүгээр сарын 23-ны шөнө болсон үйл явдлын улмаас эрдэнэт хүний амь эрсэдсэнд ар гэр, төрөл төрөгсдөд нь эмгэнэл илэрхийлье. О.Одбаяр нь албаа үлгэр жишээ хааж байсан, сайн дайчин байлдагч. Ийм учраас Хууль зүй дотоод хэргийн сайдын хувьд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байна. Хүний хувийн эмзэг байдлын агуулсан мэдээлэл 21.00 цагийн орчимд цахим орчинд цацагдсан. Энэ нь хүний хувийн мэдээлэл хамгаалах тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон. Хувь хүний нууцад халдсан, задруулсан бол 5 хүртэлх жилийн ялтай. Энэ мэдээлэлд дурдагдсан зарим зүйл нь цагдаагийн байгууллагад огт байхгүй мэдээлэл байсан. Зарим зүйл нь үнэнтэй нийцэхгүй, ташаа мэдээлэл байсан. Энэ бол зориудаар тараасан мэдээлэл гэж урьдчилсан байдлаар үзэж байна. Ийм зүйл хийсэн хүмүүс зайлшгүй хариуцлага хүлээнэ. Цагдаагийн байгууллага бүх хүчээрээ энэ хэргийг илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлье. Мэдээлэл хийсэн байлдагчийг хууль сахиулах байгууллагын алба хаагчид хамгаална. Шаардлагатай бүхий л тусламж дэмжлэг үзүүлнэ. Үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, сэтгэл санааны энэ хүнд үед тэр хүний ямарваа нэг эрхэд халдсан үйл ажиллагаа явуулж болохгүй гэсэн байр суурьтай байна” гэлээ.
![img](/images/like.png)
![img](/images/heart.png)
![img](/images/haha.png)
![img](/images/sad.png)
![img](/images/angry.png)
Ж.Чинбүрэн: 50000 айлаа маш яаралтай угаар мэдрэгчтэй болгохыг шаардаж байна DNN.mn
Энэ оны нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө Баянгол дүүргийн 22 дугаар хороонд амьдардаг гэр бүлийн зургаан хүн угаартаж нас барс...
8 цагийн дараа
Гуравдугаар сарын 1-ээс эхлэн автобусанд хугацаатай картаар зорчих боломжгүй болно DNN.mn
Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол, Нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын газраас ирүүлсэн чиглэлийн дагуу хугацаатай к...
7 цагийн дараа
ХӨСҮТ: Томуугийн өвчлөл буурсан үзүүлэлттэй байна DNN.mn
ХӨСҮТ-өөс томуу, томуу төст өвчний болон менингитийн нөхцөл байдлын талаар мэдээлэл өглөө. ХӨСҮТ-ийн нэгжийн дарга Н.Сувдмаа “...
7 цагийн дараа
Кит Келлогг: Цуст, өндөр өртөгтэй дайныг зогсоох Трампын зорилгын талаар ярих боломжоо тэсэн ядан хүлээж байна DNN.mn
Энэ сарын 14-нөөс 16-нд Мюнхений Аюулгүй байдлын бага хурал болно. АНУ-ын ерөнхийлөгчийн Украин, Оросын асуудал эрхэлсэн тусгай элч ...
7 цагийн дараа
Б.Гэрэлмаа шөвгийн 16-д шалгарлаа DNN.mn
БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам өнөөдөр албан ёсоор эхлэх бөгөөд манай улсын тамирчид кёрлинг, шо...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд