мэдээ
Хуушуур идэхэд юуг анхаарах ёстой вэ?

2017 оны 7 сарын 12

89
Улс үндэсний их баяр наадмаар монгол хүн бүр наадмын хуушуур худалдаж авахыг хүсдэг. Гэвч та баяр наадмын өдрүүдэд хуушуур худалдан авахаасаа өмнө энэ зөвлөмжийг нэг уншаарай. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс иргэн танд хандаж гаргасан зөвлөмжийг хүргэж байна.
- Борлуулж буй газрын ажиллагсад нь ариун цэвэр сахиж, малгай бээлий өмссөн байдлыг ажиглан худалдаж авахаа шийдэх
- Та аль болох шинэ тосонд чанасан, шинэ халуун хуушуурыг хүнсний зориулалтын сав, баглаа боодолд хийлгэх
- Шинэ тосонд чанасан хуушуурын өнгө цайвар шаргал байхад, хуучин тосонд чанасан тохиолдолд илүү бараан байдаг. Учир нь хуучин тосонд олон төрлийн урвал явагдаж, улмаар хавдар үүсгэх магадлалтай аюултай бодис үүссэн байдгийг судлаачид тогтоосон байдаг.
- Ялангуяа хуучин тосонд чанасан хуушуурыг хэрэглэснээр ходоод, гэдэсний хямрал үүсэх магадлалтай тул анхаарна уу?
- Худалдан авсан хуушуур болон бусад түргэн муудах бусад хоол хүнсийг халуунд удаан хадгалаж болохгүй тул худалдан авсан даруйдаа хэрэглээрэй.
- Та хуушуур идэхийн өмнө гарын ариун цэврээ сахиарай.





Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн шинэчилсэн таван багц тендерийн зарлалаа
Сэлбэ хотын орон сууцжуулах төслийн 3, 4 дүгээр багц тендерийг задалж, тав хувааж зарлана гэдгийг өнгөрсөн долоо хоногт албаныхан мэ...
7 цагийн дараа
Вакцин хийлгээгүй хүүхдийг энэ намар сургууль, цэцэрлэг хүлээж авахгүй
Ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийн дархлаажуулалтад хамрагдсан байдалд хамтран хяналт тавих, хамрагдаагүй суралца...
7 цагийн дараа
МУАЖ А. Долгорт Хөдөлмөрийн баатар цол хүртээнэ
МУАЖ А.Долгор Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол тэмдгээр шагнагдахаар болжээ. 1973 оноос Төв аймгийн Соёлын ордонд жүжигчин, дуучн...
6 цагийн дараа
“Өндөрхаан” нисэх буудал ашиглалтад орлоо
Хэнтий аймагт байрлах “Өндөрхаан” нисэх онгоцны буудлын шинэчлэн барьсан цогцолбор өнөөдөр нээлтээ хийлээ. “Өндөрхаан” нисэх буудал ...
6 цагийн дараа
Б.Жаргалан: Ерөнхий сайдад ухаан зарж, бодлогоо шинээр тодорхойлох даалгавар ирсэн ч, төсвийн тодотголд нь бодлогын ялгарал харагдахгүй байна
УИХ-ын гишүүн Б.Жаргалантай цаг үеийн асуудлаар ярилцлаа. -Энэ долоо хоногт УИХ шинээр байгуулагдсан Засгийн газраас өргөн барьсан т...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд