мэдээ
Хэрлэн голын ус татарчээ

2017 оны 8 сарын 06

10
Хэрлэн гол нь Бурхан Халдуны баруун хойдох уулын амнаас эх авч Багануур, Төв аймгийн Мөнгөнморьт сум, Хэнтий, Дорнодын нутгаар урсан хил давдаг. Сүүлийн өдрүүдэд Дорнод аймгийн нутгаар урсдаг хэсэгт ногоон замаг ихэсч, усны түвшин эрс багасчээ.
Үүнийг дагаад загас үхэж эхэлсэн байна. Дорнод аймгийн нутгаар урсан өнгөрдөг хэсэгт энэ оны 4-р сард хэмжилт хийхэд усны түвшин олон жилийн дунджаас доогуур байсан бол 5-р сараас эхлэн 14-37 см-ээр багассан аж. Усны түвшин багасмагц замаг ургах орчин бүрдэж, замаг ихээр ургаснаар эрдэсжилт, хатуулаг ихэсч, ууссан хүчилтөрөгчийн хэмжээ багасдаг байна.
Хан Хэнтийн цогцолбор газарт 21 хоногийн турш ойн түймэр ассан. Хэрлэн голын эх дээр 14 жижиг гол горхи бий. Түймрийн нөлөөнөөс эдгээрийн зарим нь ширгэсэн байх магадлалтай хэмээн албаныхан үзэж байна. Түүнчлэн энэ зуны аагим халуунд малчид олноороо Хэрлэн голыг бараадан бууж, бод мал нь голд орж зогсдог, өтгөн шингэн нь голын усанд холилдсоноор азот нитритийн хэмжээг ихэсч голын ус бохирдож, ийнхүү татрах болсон хэмээн үзэж байгаа аж.





Монгол луувангийн үнэ буурчээ
Нийслэлийн төвийн зургаан дүүрэгт байрладаг 17 хүнсний зах, худалдааны төвд худалдаалагдаж буй 36 нэр төрлийн хүнсний бараа бүтээгдэ...
8 цагийн дараа
Таван дүүрэг болон Төв аймгийн гурван суманд цахилгаан хязгаарлана
Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК-иас өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 09-нд цахилгаан шугам сүлжээнд хийх засварын ху...
8 цагийн дараа
Н.Анхбаяр: Ажлаа оромдож хийдэг учраас барилгын салбарынхан боломжоо алдаж байна
“Сэлбэ дэд төв”-ийн орон сууц барих тендерийг монгол компани шалгарах нөхцөлгүйгээр зарласан гэх асуудал үүсээд байгаа. Үүнийг барил...
7 цагийн дараа
МАН-ын Удирдах зөвлөлөөс 100 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэхийг дэмжлээ
МАН-ын Удирдах зөвлөлөөс 100 хувийн саналаар Г.Занданшатарыг Ерөнхий сайдад нэр дэвшүүллээ. МАН-ын бага хурлаар үүнийг хэлэлцэж, сан...
7 цагийн дараа
Монгол Улсын хөгжлийн 2026 оны төлөвлөгөөнд 45 сургууль, 45 цэцэрлэгийн хөрөнгө оруулалтыг тусгажээ
Монгол Улсын Их Хурлын даргын 114 дүгээр захирамжаар байгуулагдсан, Боловсролын ерөнхий хуулийн хэрэгжилттэй танилцаж, бүх шатны сур...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд