Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 05

Валютын ханш

value

мэдээ

Гаалийн байгууллага үүсэж хөгжсөний 105 жилийн ойд зориулж мэндчилгээ дэвшүүлээ

trend

img

2017 оны 10 сарын 20

img

112

Монгол Улсад Гаалийн байгууллага үүсч хөгжсөний түүхт 105 жилийн ойг тохиолдуулан гаалийн салбарт ажиллаж байсан үе үеийн ахмадууд, тэдний үйл хэргийг залгамжлан үргэлжлүүлж буй гаалийн нийт албан хаагчид, тэдний гэр бүл, гаалийн харилцаанд оролцогч Та бүхэндээ чин сэтгэлийн мэндчилгээ дэвшүүлье.

Түүхийн хуудаснаас сөхвөл, Төр улс үүссэн тэртээх цаг үеэс Гаалийн алба нь туурга тусгаар улсын оршин тогтнох, эдийн засгийн бие даасан байдалд хувь нэмэр оруулсаар ирсэн болох нь дэлхийн улс орнуудын хөгжлийн түүхээс харагддаг. Шинэ үеийн хэмээх тодотголтой гаалийн алба Олноо өргөгдсөн Богд хаан 1912 оны зуны тэргүүн сарын шинийн хоёрны билэгт сайн өдөр зарлиг буулган “Гаалийн хэргийг ерөнхийлөн шийтгэх яам”-ыг Сангийн яамны баруун этгээдэд гэр барьж байгуулснаар өнөөгийн гаалийн албаны суурь тавигдсан түүхтэй.

Дэлхийн 182 орныг эгнээндээ нэгтгэсэн Дэлхийн гаалийн байгууллагын гишүүн, Монгол Улсын Гаалийн байгууллага өнөөдөр зуун дамнан хийсэн ажлын амжилт бүтээлээ төр засгаараа үнэлүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Алтан гадас одон”-гоор шагнуулж байгаадаа бахархаж байна.

Гадаад худалдааны өсөн нэмэгдэх урсгалд өөрийн үндсэн чиг үүрэг болсон нэг талаас хууль сахиулах, нөгөө талаас худалдааг хөнгөвчлөх гэсэн эрс тэрс чиг үүргийг тэнцвэртэйгээр хэрэгжүүлж, үйл ажиллагаандаа шинэчлэлт, өөрчлөлт хийж, шинийг эрэлхийлсээр ирсэн. Бид 2017 оны эхний 9 сарын байдлаар улсын төсөвт 1.4 их наяд төгрөгийн гаалийн орлогыг төвлөрүүлж, төсвийн орлогын төлөвлөгөөг 111 хувиар давуулан биелүүлсэн сайхан амжилтаар түүхт ойн баяраа угтлаа.

Монголын Улсын гаалийн байгууллага нь Дэлхийн гаалийн байгууллагаас батлан гаргасан бодлогын баримт бичгүүдтэй үйл ажиллагаагаа уялдуулан ажиллаж, олон улсын чиг хандлагад нийцсэн төрийн үйлчилгээг гаалийн харилцаанд оролцогчдод үзүүлэн Монгол Улсын Гаалийн нэрийг дэлхийн тавцанд хүргэж, бүс нутгийн хэмжээнд тэргүүлэх гааль болохыг зорьж байна.

ГААЛИЙН БАЙГУУЛЛАГЫН ХӨГЖЛИЙН ТҮҮЧЭЭНД ХАМТДАА ЗҮТГЭЦГЭЭЕ.

ГААЛИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА

ГААЛИЙН ЖИНХЭНЭ ЗӨВЛӨХ Б.АСРАЛТ

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Ерөнхийлөгч яагаад чуулган руу оров?

УИХ-аар Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд итгэл үзүүлэх эсэх тухай хэлэлцэж байсан 2025 оны зургадугаар сарын 2-3-нд шилжих шөнийн 23:20 ц...

img

7 цагийн дараа

Улаанбаатарт өдөртөө 20 хэм дулаан байна

05, 06-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07, 08-нд бару...

img

6 цагийн дараа

ТОЙМ: Нийтлэлч Б.Цэнддоогийн “Алмасын цав”-д юу болов?” нийтлэл хэвлэгдлээ

“Өдрийн сонин”-ы пүрэв гаригийн дугаар хэвлэгдэж, та бүхний гарт хүрч байна. “Өдрийн сонин”-ы  тэргүүн нүүрт УИХ-ын гишүүн Г.Очирбат...

img

6 цагийн дараа

Ардчилсан нам Ерөнхийлөгчийн засаглалын эсрэг тууштай зогсож чадлаа

Эл өдрүүдэд АН-ын дарга Лу.Гантөмөр, УИХ дахь АН-ын 42 гишүүн бүгдээр ардчиллын үнэт зүйлийг хамгаалсныг түүх гэрчилнэ. Яг үнэндээ х...

img

4 цагийн өмнө

Барилгын түр хашааны стандартыг хангуулах хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ

Нийтийн ашиг сонирхлыг хамгаалах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд ажиллах, амьдрах нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор нийслэлийн төвийн зу...

img

8 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд