мэдээ
Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын удирдлагууд Багахангай дүүрэгт ажиллав

2017 оны 12 сарын 28

14
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд төр, засгийн бодлого шийдвэрийг сурталчлах, нийслэлээс хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын төсөл, арга хэмжээний явц, үр дүнгийн талаар иргэд, олон нийтэд мэдээлэл өгч, иргэдээс ирүүлсэн санал, хүсэлтийг холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжлах, хорооны үйл ажиллагааг сайжруулах, төрийн үйлчилгээг иргэдэд ойртуулах зорилтын хүрээнд НЗДТГ болон харьяа агентлагуудын удирдлагыг нийслэлийн 152 хороонд өөрийн биеэр хүрч ажиллах үүрэг даалгавар бүхий А/918 дугаар захирамж гаргасан. Энэхүү захирамжийн дагуу Нийслэлийн Мэдээллийн технологийн газрын дарга О.Чинзориг, Захиргааны хэлтсийн дарга И.Уранчимэг, Мэдээллийн сүлжээ, техник хяналтын хэлтсийн дарга Б.Түмэнбаяр нар Багахангай дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллалаа.
Багахангай дүүргийн 1 дүгээр хороо нь 656 өрх, 2272 хүн амтай, 2 дугаар хороо нь 540 өрх, 1927 хүн амтай. Тус дүүрэгт Төрийн өмчит үйлдвэрийн газар 3, төсөвт байгууллага 19, хязгаарлагдмал хариуцлагатай компани 19, Төмөр замын харьяа байгууллага 10, төрийн бус байгууллага 5, нийт 56 аж ахуйн нэгж байгууллага үйл ажиллагаа явуулж байна.
“Манай хороо нь тусгайлсан төсөвгүй тул бичиг хэргийн зардал байхгүй, компьютерийн хүрэлцээ дутмаг, хорооны иргэдээс тусламж, халамжийн хөнгөлөлт, дэмжлэг хүссэн хүсэлт их байдаг зэрэг шийдэх шаардлагатай асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай байна” хэмээн 1-р хорооны Зохион байгуулагч Н.Цэцэглэн, Нийгмийн ажилтан Д.Даваадулам нартай уулзалтын үеэр ярьж байлаа.
2-р хорооны хувьд багагүй бэрхшээл тулгарч ажиллах нөхцөл тааруу байгаа талаар ажилтнууд нь ярьж байсан. Тус хорооны нийгмийн ажилтан А.Жаргалтуяа “Ажлын байр, ажилгүйдэл ядуурал ихтэй, гадны байгууллагын төслөөр халамж хүртдэг. Төмөр замын 10 байгууллагад мэргэжлийн хүмүүс нь ажиллаад дийлэнх иргэд нь ажилгүй, ажлын байргүй байна. Төмөр замын эрчим хүч, ус хангамжийн I ангийн хариуцдаг ундны усны худаг 400 гаруй мянган төгрөгийн өртэй учир худгийг хаасан, хорооны иргэд усны хомсдолд орж, баярын үеэр усгүй болох эрсдэлтэй байна. Өнгөрсөн жил дүүргээс зардлыг шийдэж өгсөн боловч одоо хүртэл ажиллахгүй байна. Энэ тухай төмөр замын удирдлагад уламжилдаг боловч шийдэгддэггүй. Хүн ам багатай учир өрхийн эмнэлэг байхгүй, хэсгийн эмнэлэг ажилладаг боловч хүртээмж муу. Нарийн мэргэжлийн шүдний эмч, эмэгтэйчүүдийн эмч байхгүй тул Улаанбаатар хот эсвэл Налайх дүүрэг рүү очиж үзүүлдэг. Төмөр замын спорт заал, клуб төлбөртэй байдаг. Хорооны Иргэний танхимыг тохижуулах хүсэлтэй боловч төсөв мөнгөгүй байна. Хорооны байрны халаалт муу учир ажилтнууд бүгд нэг өрөөнд суудаг” хэмээж байлаа.
Ажлын хэсгийнхэн тус дүүргийн 1, 2 дугаар хороонд ажиллах үеэрээ хорооны утасгүй интернэт Wifi ажиллахгүй байсныг шалгаж хэвийн ажиллагаанд оруулсан байна. Дүүргээс эрчим хүчээ хэмнэх зорилгоор төхөөрөмжийг эрчим хүчнээс салгаснаас саатал үүсээд байсан аж. Ажлын хэсгийнхэн хорооны ажилтнуудын тавьсан санал хүсэлтийг нэгтгэн холбогдох байгууллага, албан тушаалтанд уламжилна гэдгээ мэдэгдлээ гэж Нийслэлийн Мэдээллийн технологийн газраас мэдээллээ.





БНСУ-ын Үндэсний Ассамблейн дарга бараалхлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхэд манай улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Солонгос Улсын Үндэсний Ассамбл...
8 цагийн дараа
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна
УИХ дахь Ардчилсан намын бүлэг хуралдаж байна. Өнөөдрийн /2025.0428/ бүлгийн хурлаар: – Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөни...
8 цагийн дараа
Гэнэтийн уулзалтуудын үр дүн энх тайвныг зөгнөж байна уу
ОХУ-ын ерөнхийлөгчийн зөвлөх Юрий Ушаков сэтгүүлчдэд “Ерөнхийлөгч Владимир Путин, АНУ-ын тусгай элч Стивен Виткофф нар энэ сарын 25-...
7 цагийн дараа
Өсвөрийн Улсын аварга шалгаруулах тэмцээн “Буянт-Ухаа” cпорт ордонд эхэллээ
2025 оны Монгол улсын аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнд оролцохоор 21 аймаг, есөн дүүргээс шилдэг жүдочид хүрэлцэн ирлээ. Тэмцээн...
7 цагийн дараа
Өнөөдөр “Монгол генералын өдөр”
1944 оны энэ өдөр БНМАУ-ын Ардын сайд нарын Зөвлөлийн тогтоолоор цэргийн гарамгай 11 зүтгэлтэнд цэргийн дээд цол буюу генерал цолыг ...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

ремонт техники в мск
Профессиональный сервисный центр по ремонту бытовой техники с выездом на дом.
Мы предлагаем:сервис центры бытовой техники москва
Наши мастера оперативно устранят неисправности вашего устройства в сервисе или с выездом на дом!