Улаанбаатар

weather

Loading weather data...

12 сарын 04

Валютын ханш

value

мэдээ

ХАРБИН-2025: О.Мишээл 19, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 14

news-img

БНХАУ-ын Харбин хотод “Харбин-2025” Азийн өвлийн спортын IX наадам долоо дахь өдрөө болов. Хоёрдугаар сарын 13-нд уран гулгалтын эмэгтэйчүүдийн чөлөөт үзүүлбэрийн ганцаарчилсан төрөлд 24 тамирчин оролцсон бол манай улсаас  дасгалжуулагч Тэцүкацү Накашимагийн удирдлага дор О.Мишээл (55.30 оноо), дасгалжуулагч Рина Хорегийн удирдлага дор Г.Марал-Эрдэнэ (54.72 оноо) нар чөлөөт үзүүлбэрээ үзүүлж, О.Мишээл 19 дүгээр байр, Г.Марал-Эрдэнэ 20 дугаар байрт орлоо. Г.Марал-Эрдэнэ Азийн наадамд хоёр дахь удаагаа оролцсон бол О.Мишээлийн анхны Азийн наадам, мөн насанд хүрэгчдийн анхны тэмцээн нь энэ байлаа.

Тус төрөлд БНСУ-ын уран гулгагч, ДАШТ-ий хүрэл медальт Ким Чае Ёон (147.56 оноо) алтан медаль хүртэж, Япон улсын тамирчин, ДАШТ-ийн гурван удаагийн аварга, олимпын мөнгө, хүрэл медальт Каори Сакамото (136.87 оноо) мөнгө, Япон улсын тамирчин Ёшида Хана (136.44 оноо) хүрэл медаль хүртлээ. Монголын уран гулгалт, шорт трейк, гүйлтийн тэшүүрийн баг Азийн наадамд анх удаа бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцсон нь анхдагч үйл явдал болсныг нэмж тодотгоё гэж Биеийн тамир, спортын улсын хорооноос мэдээллээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийв

Монгол Улсын Их Хурлын 2025 оны намрын ээлжит чуулганы өнөөдрийн (2025.12.04) нэгдсэн хуралдаан гишүүдийн 51.6 хувийн ирцтэйгээр эхэ...

img

2 цагийн өмнө

Мал, тэжээвэр амьтдын тооллого ням гарагт эхэлнэ

2025 оны Мал, тэжээвэр амьтдын тооллого 12 дугаар сарын 7-ны өдрөөс улсын хэмжээнд эхэлнэ. Малтай айл өрх, аж ахуйн нэгж, байгууллаг...

img

3 цагийн өмнө

Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 370 вагон байна

Өнөөдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай  370 вагон байгаагаас 261 вагон буюу 15.6 мянган тонн дизель түлш, 9...

img

4 цагийн өмнө

Дизелийн хомсдол нь шахмал түлшний түгээлтийг тасалдуулж байна

Сүүлийн гурван сар үе үе шатахууны хомсдол үүсч, иргэд олон цагаар колонкуудийн гадаа оочерлож зогсдог боллоо. Ихэнх аймаг, суманд ш...

img

4 цагийн өмнө

Х.Нямбаатар: Энэ онд 3933 нэгж талбар чөлөөлж, орон сууц, дэд бүтцийн төслүүдийг хэрэгжүүлж байна

Иргэдийн ая тухтай амьдрах орчин нөхцөлийг сайжруулах зорилгоор Баянзүрх дүүргийн 1, 3 дугаар хороо, Сансарын үйлчилгээний төв орчмы...

img

5 цагийн өмнө

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд