Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр салхитай байна DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 24

img

18

news-img

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 26-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр салхитай байна.


2025 оны 02-р сарын 24-ний 20 цагаас 2025 оны 02-р сарын 25-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн зүүн хэсгээр үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Халх голын хөндийгөөр ялимгүй цас орно. Бусад нутгаар цас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, шөнөдөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүсэж явган шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 34-39 хэм, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 24-29 хэм, Алтайн өвөр говиор 8-13 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр 13-18 хэм, бусад нутгаар 20-25 хэм, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Их нууруудын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 11-16 хэм, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Ерөө, Халх голын хөндий, Дарьгангын тал нутгаар 7-11 хэмийн хүйтэн, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг, цас багатай газраар 3 хэмийн дулаанаас 2 хэмийн хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 27-29 хэм, бусад хэсгээр 21-23 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 23-25 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 4-9 метр. Шөнөдөө 25-27 хэм, өдөртөө 6-8 хэм хүйтэн байна.


2025 оны 02-р сарын 26-наас 03-р сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Хоёрдугаар сарын 28-нд Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 03-р сарын 01-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар цас орно. Салхи 26-27-нд нутгийн зүүн хэсгээр, 28-нд нутгийн хойд хэсгээр, 3-р сарын 1-нд нутгийн зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, явган шуурга шуурна. Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, Увс нуурын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс, Ерөө, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 хэм, өдөртөө 13-18 хэм, Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 6-11 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, цас багатай газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 1-6 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэмийн хүйтэн, өдөртөө 1 хэмийн дулаанаас 4 хэм хүйтэн байна. 1-нд ихэнх нутгаар бага зэрэг хүйтэрнэ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Их өвийн эзэд”-д дархан аварга Г.Өсөхбаяр түрүүллээ DNN.mn

Үндэсний бөхчүүд болон шагай харваачдын хамтарсан “Их өвийн эзэд” үндэсний шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дар...

img

6 цагийн дараа

800 саяар байр худалдаж авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй Б-ийн хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэг...

img

5 цагийн дараа

Сар шинийн өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ DNN.mn

Баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам ха...

img

5 цагийн дараа

Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж,  2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу ...

img

4 цагийн дараа

Сар шинийн СУПЕР хямдрал BSB-д!

02-р сарыг дуустал BSB-н бүх салбаруудад СУПЕР хямдралтай, СУПЕР бэлэгтэй Сар шинийн худалдаа үргэлжилж байна. Ган жигнүүр 50% хямда...

img

4 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд