Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Хүрэлсүхийн үгийг Батзандан ойлгожээ, Оюун-Эрдэнэ ойлгосон уу? DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 24

img

100

news-img

Ойрын жилүүдэд ийм их хэрэлдээн уралцаантай цагаан сарыг угтаж байсныг мэдэхгүй юм. Ажаад байхад Тавантолгойн нэг толгой-Ухаа худаг тойроод хэрэлдээд байна. Ухаахудаг гэж ойгүй их нөөцтэй орд газар ажгуу. Тусгай зөвшөөрлийг нь 20 шахуу жилийн өмнө хувийн аж ахуйн нэгжүүд хууль ёсоор нь эзэмшжээ. Ноднин жил Баялгийн сангийн хуультай болсон. Засгийн газар Ухаа худагийг тэрэндээ авна гээд байгаа юм байна. БЭТ хүртэл томилжээ. Хэлэлцээ хийх үүрэгтэй гэж байгаа. Гэтэл БЭТ нь галзуу юм ярьдаг хүн байх нь тэр. БЭТ болсон Батзандан бас л халааж байдаг шүү. Хөөрхий олон жил улс төрөөс хол явсан. Байх үедээ попын хаадын нэг байсан. Уул нь дахиад гарч ирэхдээ шар тос шиг ажилд тохоогдсон байгаа юм. Сураг алдарч, шороонд булагдсан нэр төрөө гаргаж ирж, өөд нь татах сайхан боломж байсан юм. Гэтэл нөгөө Батзандан маань БЭТ-ээр томилогдоод эхний үг дээрээ л мордохын хазгай болчихов. Усгүй удаад ангаж цангасан амьтан шиг улс төрийн том сэдвээр арай л гоомой дуугарав. Тосгон түүнээс яваагүй хэвээр байгааг харуулав.

Хамгийн чухал нь Батзандангийн ярьсан нь Засгийн газрын мэдээлж байснаас арай өөр болоод явчихав. Засгийн газар өмнө нь мэдээлэхдээ стратегийн ордуудыг Баялгийн санд авах том хэмжээний ан авд мордлоо л гэсэн. Стратегийн ордуудын 7 нь төрд, 9 нь хувьд байдаг. Олны ойлгож байснаар төрийн мэдэлд байгаа 7 ордынхоо үлдэгдлийг, гадна байгаа 9 ордоо Баялгийн санд авах л санаатай гэж байсан.

Тэгсэн чинь БЭТ Батзандан:

-Засгийн газраас намайг баялгийг ард түмэнд буцаан авчрах, стратегийн ордуудад нүүрлэсэн хулгай луйвар, лицензийн наймаа, бузар булайтай тэмц гэж томиллоо. Стратегийн нийт 55 орд байгаа. 2007 оны 27 дугаар тогтоолоор ордын жагсаалтыг баталсан. 18 жилээс хойш өнөөдөр энэ ордуудыг идэж ууж, хулгайлаад дуусч байна.

Улсын төсвөөр хайгуул хийсэн байсан стратегийн 9 ордыг хувьд шилжүүлсэн хүн бол 1997-2004 онд АМГ-ын даргаар ажиллаж байсан Жаргалсайхан. Албан тушаалаа ашиглаж бүгдийг нь энэ хүн олгосон.

Халзан Бүрэгтэйг мөн энэ нөхөр олгосон. Одоо энэ хүн гурван том ордын далд эзний үүргийг гүйцэтгэж байгаа.

Ховд аймагт байдаг Хөшөөтийн уурхайн орд газрыг хэдэн олигархи хувааж аваад 10 жижиг хэсэгт хуваачихсан. Нөөцийг нь дараад бүртгүүлчихсэн байна. “Эрдэнэт”-ийн хажууд байдаг үүсмэл ордын нэгийг ашиглаж байгаа Цагаан дарга хэлэлцээр хийхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн. Тэр хүнийг би хурдан ирж хэлэлцээрээ хийгээрэй гэж хэлье. “Зэс эрдэнийн хувь”-ийн ард хоёр гишүүн бий. Харьцангуй эрүүл буюу 27 хувийг иргэд эзэмшдэг юм билээ. Гэхдээ ард нь байдаг гишүүн нь дүүгээ тавьчихсан. “Эрдмин” гэж компанийг мөн л сайд, дарга нарын хүмүүс ажиллуулдаг. Энэ гурван ордтой холбоотой хэлэлцээр удахгүй эхэлнэ. Хэрвээ хууль бусаар авсан байвал хүчингүй болго, лицензийг нь цуцал гэдэг асуудлыг би хөндөж тавина.

“Нарийнсухайт”-ыг Нямтайширт Уул уурхайн сайд асан Жигжид өгсөн. Нямтайшир 2005 онд гадаадын банкинд тавьж 500 сая ам.доллар аваад ажлаа эхэлсэн. Ард түмний баялгийг тэр хүн гадаадын банкинд барьцаалж байгаад баяжсан. МАК-ийн эзэмшлийн ордууд Номтойбаяр, Цэлмүүн нарын нэр дээр байна. Стратегийн ордууд өв залгамжлагдахгүй ээ. Стратегийн ордууд бол ард түмний өмч юм аа.

Нэг гэр бүл Ухаа худаг, Баруун наран гээд хоёр ордыг нь эзэмшээд сууж байна. Нөгөө Жаргалсайхан гэж нөхөр чинь олгочихсон. Ухаа худагийн жилд олборлох хэмжээг 30 жилээр тооцвол 130 их наяд болж байгаа. Ганцхан орд л ийм их орлого өгч байна. Эзэмшлийнхээ асуудлыг Оджаргал гуай шийднэ ээ. Хоёр хятад нөхөр ард нь байдаг юм билээ гэж ярьсан байна.

Батзандан 2025 оны хоёрдугаар сарын 19-нд ингэж ярьсан. Харин 20-нд Ерөнхийлөгч Хүрэлсүх “Цагаан алт” үндэсний хөдөлгөөн-Төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалт дээр үг хэлэв.

Ерөнхийлөгч Хүрэлсүх:

-Баялаг бүтээгч нараараа бахархаж байгаа. Энэ улс орныг нуруун дээрээ үүрч яваа, улсдаа татвар төлж байгаа хүмүүс. Олон хүн тэжээж яваа, та бүхэндээ баярлалаа, бахархаж байна. Төр улс баялаг бүтээгчдээ боломжтой бүх зүйлээр дэмжих ёстой. Хүндрэл, хүнд суртал битгий учруул. Бие, биеэ битгий харлуул, эв эеийг хичээх ёстой. Үндэсний эв нэгдэл гэдгийг онцгойлон анхаарах ёстой. Улсын аюулгүй байдал, тусгаар тогтнол, ард түмний эв нэгдлийг байнга бодож бай гэв.

Маргааш нь БЭТ Батзандан:

-Өчигдөр Ерөнхийлөгч маань маш сайхан үг хэллээ. Монголчууд бид цөөхүүлээ. Бид бие биеэ хайрлаж урагшлах ёстой гэж. Тиймээ, Үндэсний эв нэгдэл, эв эе хамгаас чухал гэсэн байна.

Ерөнхийлөгч Ухаа худаг тойрсон эвгүй улс төрийн ид үед ингэж хэллээ. Үгийг нь БЭТ Батзандан ойлгожээ. Харин Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ ойлгосон болов уу? Одоохондоо таг чиг байна.

 

Ажиглагч А.Батболд

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

АТГ-аас “УБЦТС ТӨХК”-д авлигын гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх зөвлөмж хүргүүлжээ DNN.mn

Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д авлигын гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байхад чиглэсэн Зөвлөм...

img

8 цагийн дараа

Морингийн давааны барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр өдөрт 100 тонн хог боловсруулна DNN.mn

Өнгөрсөн оны есдүгээр сард Хан-Уул дүүргийн 12 дугаар хороо, Морингийн даваанд барилгын хатуу хог хаягдал дахин боловсруулах үйлдвэр...

img

8 цагийн дараа

Урьдчилсан шатны болон улсын цолтой бөхчүүдийн цахим бүртгэл эхэллээ DNN.mn

Могой жилийн сар шинийн баярт зориулсан барилдаанд оролцох эрх авах аймаг цэрэг, сумын цолтой бөхчүүдийн урьдчилсан шатны барилдаан ...

img

7 цагийн дараа

“Шинэ Хархорум” хотын бүтээн байгуулалтын үндэсний хороо хуралдлаа DNN.mn

Монгол Улсын Их Хурлын 2023 оны 07 дугаар тогтоолоор Монгол Улсын урт хугацааны хөгжлийн зорилтод нийцүүлэн хүн амын нутагшилт, суур...

img

7 цагийн дараа

УДЭТ-ын жүжигчин Ж.Оюундарийг “Ардын жүжигчин” цолоор, М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нарыг “Гавьяат жүжигчин” цолоор шагнахаар болжээ DNN.mn

Гавьяат жүжигчин Ж.Оюундарь, жүжигчин М.Түвшинхүү, О.Гэрэлсүх нар энгэрээ мялаалгахаар болжээ. XVII жарны “Элдэв эрдэнэт”...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

У.Хүрэлсүх мөнгөтэй хүнд үйлчилдэг, тэднээс мөнгө, авилгал авдаг. Ард түмэнд үйлчлэхгүй. Хүрэлсүх бол Монголын хамгийн том дайсан…

trend

hihi

Songodog bugs doloogch Zandan teneg

Онцлох нийтлэлүүд