мэдээ
АТГ-аас “УБЦТС ТӨХК”-д авлигын гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байх зөвлөмж хүргүүлжээ DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 24

19

Авлигатай тэмцэх газраас “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” ТӨХК-д авлигын гэмт хэрэг, зөрчил гаргуулахгүй байхад чиглэсэн Зөвлөмжийг хүргүүллээ.
Уг Зөвлөмжид авлигаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэх, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, хэрэглэгчийн эрчим хүчний хэрэглээг түдгэлзүүлэх болон эрчим хүчний төлөвлөгөөт таслалтын талаар сүүлийн үеийн технологи ашиглаж урьдчилан мэдэгдэж байх, мөн зарим дүрэм, журмын заалтыг хүчингүй болгох, өөрчлөлт оруулах зэрэг 10 заалтыг тусгажээ.
Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс эрчим хүчний салбарын төрийн байгууллагуудад удирдамж, төлөвлөгөө, мөрдөгчийн мэдэгдэл, мэдээллийн дагуу ажиллаж, авлигаас урьдчилан сэргийлэх чиглэлээр 2024 онд эрчим хүчний салбарт гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, Зөвшөөрлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгох, холбогдох мэдээллийг ил тод болгох, төлбөр хураамжтай холбоотой зарим дүрэм, журмыг хүчингүй болгох зэрэг асуудлаар Эрчим хүчний сайд болон тус яамны Төрийн нарийн бичгийн дарга нарт албан зөвлөмжийг тус тус хүргүүлсэн.
Гадаадын зээл, тусламжийн хөрөнгөөр хэрэгжиж буй төсөл, хөтөлбөрийн хэрэгжилтэд тавих хяналтыг сайжруулах, удаашралтай хэрэгжиж буй төсөл хөтөлбөрийн шалтгаан, нөхцөлийг арилган, төсөл, хөтөлбөрийн үр дүнг нэмэгдүүлэх, төсөл, хөтөлбөрийн явц, үр дүнг олон нийтэд ил тод мэдээлэх талаар Эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн даргад хүргүүлсэн 3 заалт бүхий албан зөвлөмжийг хүргүүлжээ.
Зөвшөөрлийн тухай хуулийг нэг мөр хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрөл авахад тавигдах нөхцөл шаардлагыг тодорхой болгох, холбогдох мэдээллийг ил тод болгох, мөн төлбөр хураамжтай холбоотой зарим дүрэм, журмыг хүчингүй болгох зэрэг асуудлаар Эрчим хүчний сайдад хүргүүлсэн 4 заалт бүхий албан зөвлөмжийг мөн хүргүүлсэн байна.





Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө DNN.mn
Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж, 2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу ...
8 цагийн дараа
Сар шинийн СУПЕР хямдрал BSB-д!
02-р сарыг дуустал BSB-н бүх салбаруудад СУПЕР хямдралтай, СУПЕР бэлэгтэй Сар шинийн худалдаа үргэлжилж байна. Ган жигнүүр 50% хямда...
7 цагийн дараа
Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина DNN.mn
Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд ...
7 цагийн дараа
Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа
Хэзээд итгэж болох чанар гэдэг аливаа бизнесийн урт удаан хугацаанд оршин тогтнох үндсэн тулгууруудын нэг. Үүн дээр нэмээд шилдгүүди...
7 цагийн дараа
Ихэнх нутгаар хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр салхитай байна DNN.mn
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Хоёрдугаар сарын 26-28-нд ихэнх нутгаар хүйтний эрч суларч, нутгийн зүүн хэсгээр салхитай...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд