Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина DNN.mn

trend

Админ

img

2025 оны 2 сарын 24

img

23

news-img

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд төвийг орон сууцжуулах төслийн газар чөлөөлөлт, цэвэрлэгээний ажлын явц, усан сан барих болон үерийн хамгаалалтын барилга, байгууламжийн ажлын явцын талаар хэлэлцэв. Энэ сарын 10-ны өдрийн шуурхай зөвлөгөөнөөр хотын дарга Х.Нямбаатар холбогдох албаныханд 24 үүрэг даалгавар өгсөн бөгөөд хэрэгжилт 78.2 хувьтай байгааг НЗДТГ-ын Хяналт-шинжилгээ, үнэлгээний газрын ахлах мэргэжилтэн О.Мандах танилцууллаа.

Геодези, усны барилга, байгууламжийн газрын дарга Б.Бямбасайхан “Сэлбэ сэргэлт” төслийн явцыг танилцуулав. Тус төслийн усны барилга байгууламжийн ТЭЗҮ, геодези, байр зүйн зураглал, инженер геологийн судалгаа, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ, байгаль орчны  нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ , авто зам, гүүрний нарийвчилсан зураг төслийн  ажил, гүүрэн байгууламж, дугуйн зам, явган хүний зам, талбайн инженер геологийн судалгааг боловсруулж дууссан. Сэлбэ голын үерийн эрсдэлээс хамгаалах, урсцыг нөхөн сэргээхийн тулд голын дунд хэсэгт буюу үерийн ус ихээр цугларах БЗД-ийн 29 дүгээр хороо, Сүхбаатар дүүргийн 13, 14 дүгээр хорооны хэсэгт үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина.  Мандлын талбай 21.7 га, гүн 2.5-4 метр байх бөгөөд барилга угсралтын ажлыг ирэх дөрөвдүгээр сард эхлүүлнэ гэдгийг тэрбээр хэлж байв.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Их өвийн эзэд”-д дархан аварга Г.Өсөхбаяр түрүүллээ DNN.mn

Үндэсний бөхчүүд болон шагай харваачдын хамтарсан “Их өвийн эзэд” үндэсний шагайн харвааны тэмцээн амжилттай зохион байгуулагдаж дар...

img

6 цагийн дараа

800 саяар байр худалдаж авснаа үндэслэлтэй тайлбарлаж чадаагүй Б-ийн хэргийг шүүхэд шилжүүлэв DNN.mn

Прокурорын байгууллага хоёрдугаар сарын 17-ноос 21-ний өдрийг хүртэл хугацаанд хэрэг бүртгэлтийн 49050, мөрдөн байцаалтын 2907 хэрэг...

img

6 цагийн дараа

Сар шинийн өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ DNN.mn

Баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам ха...

img

5 цагийн дараа

Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж,  2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу ...

img

5 цагийн дараа

Сар шинийн СУПЕР хямдрал BSB-д!

02-р сарыг дуустал BSB-н бүх салбаруудад СУПЕР хямдралтай, СУПЕР бэлэгтэй Сар шинийн худалдаа үргэлжилж байна. Ган жигнүүр 50% хямда...

img

5 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд