Улаанбаатар

weather

Loading weather data...

2 сарын 24

Валютын ханш

value

мэдээ

Л .Мөнхбаатар: Томоохон компаниуд төлөөний хүнээрээ дамжуулан төрийн шийдвэрт хэт оролцож шүүх, хууль хяналтын байгууллагын томилгоонд нөлөөлж байна DNN.mn

trend

ЭНХТӨРИЙН МӨНХТҮВШИН

img

2025 оны 2 сарын 24

img

141

news-img

УИХ-ын гишүүн, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Л.Мөнхбаатартай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Удахгүй монгол түмний уламжлалт их баяр Цагаан сар болох гэж байна. Энэ жилийн тухайд Цагаан сарын баяраар 7-10 хоног амардаг байх талаар цахим орчинд иргэдийн санал их гарсан ч чуулган завсарласан энэ үед холбогдох хуульд өөрчлөлт орж амжсангүй. Ер нь таны хувьд баяр, амралтын өдрүүдэд ямар байр суурьтай явдаг вэ. Та Цагаан сарын баярыг хэрхэн тэмдэглэн өнгөрүүлдэг вэ?

-Одоогоор Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Улсын Их хуралд өргөн мэдүүлээгүй байгаа учраас хэлэлцэн шийдвэр гаргах боломжгүй байна. Энэ жилийн хувьд шинийн нэгний өдөр тасарсантай холбоотойгоор шинийн 2,3-ны өдөр буюу гуравдугаар сарын 1,2-нд амраад гуравдугаар сарын 3-ны даваа гаригаас төрийн байгууллагуудын үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ. Дэлхий нийтээр даяаршин буй одоо цагт Монгол гэдгээ тодотгох бидний ондоошил бол Цагаан сар юм. Энэ ч утгаараа Цагаан сарын баяр, Наадам хоёроор олон хоног амардаг байх нь зөв. Бусад орнуудад ч үндэсний баяраа өргөн тэмдэглэдэг. Тиймээс ирэх хаврын чуулганаар дээрх асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх нь зүйтэй гэж бодож байна. Миний хувьд сар шинийн баяраар настан буурлуудаа хүндэтгэн золгож, үр хүүхдүүддээ ураг удмаа танилцуулж, уламжлал ёсоор тэмдэглэн өнгөрүүлдэг.

-Таны хувьд өмнөх парламентад УИХ-ын дэд даргаар ажилласан. Харин 126 гишүүнтэй парламентад олонхын бүлгийн даргаар ажиллаж байна. Ач холбогдлыг нь хэрхэн дүгнэж байна вэ?

-Ээлжит сонгуулийн үр дүнд Монгол Ардын Нам 68 гишүүнтэй олонх, Ардчилсан нам 42 гишүүнтэй хүчтэй цөөнх, мөн олон намын төлөөлөл бүхий парламент анх удаа бүрдлээ

Энэ нь салбар бүрийн төлөөлөл болсон экспертүүд хууль батлахад оролцон илүү мэргэжлийн байр сууринаас аливаа асуудлыг өргөн хүрээнд хэлэлцэх талбар болж чадсан. Мөн парламент дахь эрх мэдлийн хэт төвлөрлийг сааруулж, гүйцэтгэх засаглалд хяналт тавих нөхцөл бололцоог бүрдүүллээ. Парламент дахь хүйсийн харьцаанд ахиц гарч, эмэгтэй гишүүдийн тоо 32 болсноор тэдний дуу хоолой парламентад хүчтэй болсон. Зорилгоо тодорхойлсон, шинэ үеий н парламентын стратеги буюу гурван төгөлдөршлийн хүрээнд хүн төвтэй , эрх зүй н орчныг бий болгох ажлыг үе шаттай гаар хэрэгжүүлж эхэллээ. Үүнээс гадна мега төслүүдийг эхлүүлсэн мөн алдагдалгүй улсын төсөв баталсан зэрэг олон эерэг үр дүн гарсан. Бид хот хөдөөгийн ялгааг арилгаж, амьдралын тэгш боломжийг олгох элбэг хангалуун амьдрах нөхцөлийг бүрдүүлэхээр зорин ажиллаж байна.

-Олонхын бүлгийн даргын ажил ер нь төвөгтэй юу. Бүлгийн даргын гол үүрэг бол гишүүдийнхээ байр суурийг нэгтгэх гэж ойлгодог. Танай намын гишүүдийн эв нэгдэл ер нь ямар байгаа вэ?

-Манай нам тойргоос 50 суудал, жагсаалтаас 18 суудал авсан. Бүлгийн гишүүдийн хувьд салбар бүрд хүлээн зөвшөөрөгдсөн төлөөлөл бүхий туршлагатай хуульч, эдийн засагч, инженер, эмч, багш болон 15 эрдэмтэн доктороос бүрдсэн. Мөн улс төрийн үе үеийн төлөөлөл болсон чадварлаг гишүүдтэй. Энэ утгаараа бүлгийн гишүүдийнхээ саналыг сонсож, асуудлыг олон талаас нь хэлэлцэж шийдвэрээ гаргадаг. Намын бүлэг нэгдсэн байр суурьтай байж гэмээнэ тодорхой асуудлуудыг шийдэж, төрийн бодлогыг тодорхойлж, хууль эрх зүйн орчныг сайжруулах учиртай. Өнгөрсөн намрын чуулганаар олон амаргүй асуудалд МАН эв нэгдэлтэй байж, нэгдсэн байр суурьтайгаар шийдвэрлэж, ачааны хүндийг үүрч чадсан. Товчхондоо МАН-ын бүлэг эв нэгдэлтэй байгаа.

-Монгол Улс түүхэндээ анх удаа төсвөө хоёр удаа баталлаа. Онцлох ямар ажлуудыг амжуулав?

-Тийм ээ, 2025 оны төсвийн нэг онцлог нь Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурал, Засгийн газар хамтарч анх удаа алдагдалгүй төсвийг баталсан. 2025 оны төсвийн бодлогыг хэрэгжүүлснээр эдийн засгийн өсөлт 8 хувьд хүрч, нэг хүнд ногдох Дотоодын нийт бүтээгдэхүүний хэмжээг 8000 ам.долларт хүргэх нөхцөл бүрдэж, 35000 ажлын байр бий болно гэж тооцсон. Үүгээр зогсохгүй Монгол Улсын хөгжлийн 2025 оны төлөвлөгөө, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг баталж, 14 мега төслийг хэрэгжүүлэх хууль, эрх зүйн орчныг бүрдүүллээ. Нэг үгээр хэлбэл, намрын чуулганаар Засгийн газраас хэрэгжүүлж буй ажлуудыг УИХ бүрэн дэмжиж ажиллалаа. Түүнчлэн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Хархорум хотын төлөвлөлт, бүтээн байгуулалт, хөгжлийг дэмжих асуудлыг ч тодорхой болгон баталж чадлаа гээд дурдаад байвал олон ажил байна.

-Өнгөрсөн намрын чуулганаар анхаарал татсан нэг сэдэв нь УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх дэмжлэг олгох тухай. Н.Энхболд, Г.Тэмүүлэн гишүүн та гурав энэ хуулийг санаачилсан юм уу?

-УИХ-ын гишүүнээр дахин сонгогдоогүй тохиолдолд 12 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгох заалтыг бид гурав санаачлаагүй. Гишүүдийн тэтгэмжийн хувьд өмнө нь ч байсан. Бүр 1992 онд баталсан УИХ-ын тухай хуулиар тэтгэмжийг тогтоосон байдаг. 2006 оноос УИХ-ын гишүүн ажил эрхлэх хүртэл 12 сарын хугацааны гишүүний үндсэн цалин болон нэмэгдэлтэй тэнцэх нэг удаагийн тэтгэмж олгож байсан юм билээ. УИХ-ын гишүүн Н.Энхболд, Г.Тэмүүлэн бид гурвын хувьд энэ хуульд 126 гишүүний ажиллах нөхцөлийг бүрдүүлэх эрх зүйн зохицуулалт хийх нэмэлт, өөрчлөлтүүд дээр ажилласан. Ер нь УИХ-ын гишүүн өөр ажил, албан тушаал давхар эрхлэхийг хориглодог. Хуульд зааснаар УИХ-ын гишүүн төсвийн хөрөнгөөр зарласан тендерт нийлүүлэгч, гүйцэтгэгч, төрийн санхүүгийн нөөц бүрдүүлэгч, хувьцаа эзэмшигч байж болдоггүй гэх мэт олон хязгаарлалт байдаг. Эдгээр заалтууд нь гишүүдийн хамаарал бүхий этгээдүүдэд ч үйлчилдэг. Дээр нь төрийн нууцыг хадгалж, хамгаалах онцлогтой албан тушаал хашдаг. Тиймээс УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдсөнийхөө дараа төрийн нууцлалыг хангах үүднээс тодорхой хугацаанд тэтгэмж олгодог. Англи, Герман, Франц, АНУ зэрэг олон улсын парламентад ийм жишиг байдаг юм билээ. Гэхдээ энэ асуудлыг Төрийн албаны тухай хуульд нийцүүлэн тэтгэмж олгох хугацааг өөрчлөх нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.

-Зарим нь нийгэм, эдийн засагт өндөр ач холбогдолтой хуулийн төсөл санаачлаад олны шүүмжлэл даалгүй хуулийн төслөө буцаагаад татчих жишээтэй байна шүү дээ. Ер нь сошиал хандлагыг дагаж Төрийн ажлыг хийдэг хүмүүс мэр сэр харагдаж байна. Энэ асуудалд таны байр суурь ямар байгаа вэ?

-Мэдээж хуулиар олгосон бүрэн эрхийнхээ дагуу УИХ-ын гишүүн хуулийн төсөл санаачлах бүрэн эрхтэй. Хууль санаачлах, хэлэлцэн батлах үйл явцад олон нийтийн санаа бодлыг харгалзан үзэж, санал авах нь зүйтэй. Гэхдээ ямарваа нэгэн бүлэг, хуулийн этгээдүүдийн эрх ашгийг хангах тодорхой зорилготойгоор, зохион байгуулалттайгаар нийгмийн сүлжээнд мэдээлэл цацах, сошиал давлагаа үүсгэх тохиолдол байна. Үүнийг ямарваа судалгаа, үндэслэлгүйгээр дагаж хуулийн төслөө эгүүлэн татах, эсвэл хэлэлцэж байгаа хууль тогтоомжид өөрчлөлт оруулах нь буруу жишиг юм. Тиймээс Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Д.Цогтбаатар гишүүн маань ахлан ажиллаж, УИХ-д өргөн барьсан. Ингэснээр хуулийн төсөлд тавигдах шаардлага болон олон нийтийн оролцоог хангах, хэрэгжилтийн үр дагаврыг үнэлэх шалгуур боловсронгуй болж судалгаагүй төсөл өргөн барих, үндэслэлгүйгээр буцаан татах явдал зогсоно. Мөн хууль, тогтоомжийн төслийг нийгмийн хэрэгцээ, шаардлагад нийцсэн, гол нь хуулийн үйлчлэлд хамаарах оролцогч талуудын санал хүсэлтийг тусгах нөхцөл бүрдэнэ гэж харж байна.

-МАН парламентад дийлэнх олонх атлаа хамтарсан Засгийн газар байгуулсан нь хэр зүйтэй шийдвэр байсан бэ?

-Улс орны нийтлэг эрх ашгийг хамгаалах, эдийн засгийг тэлж өсөлт бий болгох, улс орны хөгжлийг хурдасгах, нийгэмд үүссэн авлига хүнд суртлыг арилгах, хууль эрх зүйн тогтвортой орчныг бүрдүүлэх үүднээс хамтрах нь зөв. Мөн УИХ-ыг бүрдүүлсэн ард иргэдийн сонголтоос харсан ч хамтрах зайлшгүй шаардлага байсан юм. Улс төрийн энэ хамтрал зөв байсныг төмөр замын хил холболт, Эрдэнэбүрэнгийн УЦС, Хархорум хот, Ураны төслүүдээс харж болно.

-УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Засгийн газрыг огцруулах албан бичиг боловсруулж, гишүүдээс гарын үсэг цуглуулж эхэлсэн. Энэ талаар та юу гэж үзэж байна вэ?

-Л.Оюун-Эрдэнийн танхимыг огцруулах шаардлагагүй, байгуулагдаад 165 хоног л болж байна. Аливаа Засгийн газар тогтвортой ажиллаж байж бодлого шийдвэр хэрэгжиж үр дүн гарна. Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг УИХ баталж өгсөн. Одоо Засгийн газар ажлаа хийх хэрэгтэй. Товчхондоо УИХ нэг гараараа хийх ажлыг нь зааж төлөвлөгөөг нь баталж өгчихөөд нөгөө гараараа огцруулах бичиг бариад явж болохгүй. Ер нь энэ Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт хамтарч буй гурван намын гурвуулангийнх нь мөрийн хөтөлбөрөөс орсон. Мөн парламентад суудалтай бусад нам, эвслийн мөрийн хөтөлбөрүүдийн агуулга ч багтсан болохоор мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтийг хангуулах ёстойгоос биш, огцруулах тухай асуудал ярих нь зохимжгүй.

-Том төслүүд эхэлж байна. Саяхан Ерөнхий сайд БНХАУ-д айлчлахдаа төмөр замын хил холболтыг эцэслэн гарын үсэг зурлаа. Тэгэхээр бүтээн байгуулалтын ажил шууд эхлээд явах уу?

-Мэдээж энэ асуудал дээр Засгийн газар болон холбогдох сайд нар сайн ажилласан. Гэрээнд тусгах хүрээ хязгаар, монголчуудын эрх ашгийг хамгаалах заалтуудыг тусгах боломжийг УИХ-ын тогтоолоор бүрдүүлсэн. Тодруулбал, УИХ-ын тогтоол нь төмөр замын бүтээн байгуулалтаас гадна Таван толгой ордын уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх, худалдах, худалдан авах нүүрсний үнэ, хэмжээ зэрэг асуудлуудаар хэлэлцээрт баримтлах чиглэлийг Засгийн газарт батлаад өгчихсөн гэсэн үг. Ерөнхий сайдын айлчлалаар гарын үсэг зурсан гэрээг хаврын чуулганаар соёрхон батална. Ингэснээр олон жил гацсан Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын ажил энэ хавраас шууд хэрэгжиж эхэлнэ.

-Өнгөрсөн чуулганы галтай сэдэв нь Орано майнинг компанитай байгуулсан хэлэлцээр. Үнэхээр бид Оюу толгойн алдааг давтахгүйгээр энэ төслийг амжилттай хэрэгжүүлж, эдийн засаг, уул уурхай, эрчим хүчний салбартаа шинэчлэл авчрах чамбай гэрээг байгуулж чадсан гэж та харж байна уу?

-Монгол Улс ураны чиглэлээр тогтвортой , үр дүнтэй ажиллах зорилгоор Бүгд най рамдах Франц улстай 1997 онд анхлан хамтын ажиллагаа эхлүүлсэн бай даг. Франц улсын цөмий н энергий н Орано групп Монгол Улсад өөрий н төлөөлөгчий н газраа нээж үй л ажиллагааг явуулж эхэлснээс хой ш 28 жилий н хугацаа өнгөрсөн бай на. Манай улс өмнөх хөрөнгө оруулалтын гэрээний алдааг давтахгүй н тулд санхүүгий н ямар нэг хариуцлага хүлээхгүй бай х эрсдэлгүй хувилбарыг сонгож бай гаа. Хөрөнгө оруулалтыг 100 хувь Франц улсын Орано групп санхүүжүүлэхээр хөрөнгө оруулалтын гэрээний төсөлд тусгасан. Мөн Монгол Улс хөрөнгө оруулалт хий х үүрэг хүлээхгүй боловч давуу эрхий н 10 хувий н хувьцааг эзэмшинэ. Ашигт малтмалын тухай хуульд бүх төрлий н ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрий г борлуулалтын орлогын 5 хувь бай хаар заасан бай даг. Ураны төсөлтэй холбоотой Улсын Их Хурал Цөмий н энергий н тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж цацраг идэвхт ашигт малтмалын нөөц ашигласны төлбөрий г борлуулалтын орлогын 19 хувь хүртэл хэмжээгээр авч болохоор тогтоож өгсөн. Мөн энгий н хувьцааг давуу эрхий н хувьцаагаар солих боломжий г бүрдүүлсэн. Ингэснээр Монгол Улс ямар нэг санхүүгий н хариуцлага хүлээхгүй , ногдол ашгаа аваад явна. Энгийнээр тайлбарлавал Ураны төслий н үр өгөөжий н дий лэнх буюу 51-ээс багагүй хувий г Монголын ард иргэд хүртэхээр тооцож бай на. Хэрэв Монгол Улсын хүртэх үр өгөөж 51 хувьд хүрэхгүй тохиолдолд тохируулагч нэмэлт төлбөрүүд авах замаар үр өгөөжий н хэмжээг заавал 51-д хүргэхээр гэрээнд тусгасан. УИХ-ын гишүүд энэ сэдвийг маш олон талаас нь хэлэлцэж шийдэлд хүрсэн.

-Стратегийн өндөр ач холбогдолтой ордыг төрийн мэдэлд авах, уул уурхайн баялгийн үр өгөөжийг олон нийтэд тэгш хүртээдэг болохтой зэрэгцэн улс төр болон томоохон компаниудын дунд эрх ашгийн зөрчилдөөн үүсч нийгэмд шуугиан дэгдээгээд байх шиг. Томоохон компаниуд төрийн шийдвэрт төлөөний хүмүүсээрээ дамжуулан нөлөөлдөг гэж Ерөнхий сайд мэдэгдээд байгаа. Та үүнтэй санал нийлэх үү?

-Томоохон компаниуд төлөөний хүнээрээ дамжуулан төрийн бодлого шийдвэрт нөлөөлөх, улстөрчдийг санхүүжүүлж компанийнхаа эрх ашгаа хамгаалдаг, тэр ч бүү хэл шүүх, хууль хяналтын байгууллагын томилгоонд оролцож байна. Төлөөний хүмүүсээрээ дамжуулан өөрт ашигтай шийдвэрүүд гаргахад нөлөөлдөг нь нууц биш. Стратегийн орд газруудын хайгуулыг улсын төсвөөр хийсэн бол 50 хувийг нь, хувийн зардлаар бол 34 хувийг нь Баялгийн санд төвлөрүүлж, бүх нийтээрээ өгөөжийг нь хүртэх учиртай. Тодорхой бүлэглэл, компаниуд өөрсдийн эрх ашгаа хангах үүднээс ард түмний боломжоос хулгайлж байна. Нөгөө талдаа Засгийн газраас 2019 онд Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг хэрэгжүүлж, эрх зүйн орчныхоо хүрээнд шийдвэрээ гаргаад явах нь зөв. Монголын төр үндэсний аж ахуйн нэгжүүдээ дэмжих бодлого баримталдаг. Иймд ААН-үүд ч хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулах ёстой.

-УИХ-ын чуулганаар санхүүжилтийн асуудлыг нь шийдчихлээ. Нефть боловсруулах үйлдвэр яг 2027 онд ашиглалтад орж чадах уу?

-Геополитикийн хувьд ч, стратегийн хувьд ч Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах зайлшгүй шаардлагатай. Энэ төслийн хүрээнд шаардлагатай байсан нэмэлт санхүүжилтийг УИХ шийдвэрлэж, гэрээг соёрхон баталсан. Зээл батлагдсанаас хойш 36-38 сарын дараа үйлдвэр бүрэн ашиглалтад орж бид дотоодын хэрэгцээнийхээ 50 хувийг хангана. Гэтэл эдийн засгийн төдийгүй үндэсний аюулгүй байдалд чухал ач холбогдолтой Газрын тос боловсруулах үйлдвэрийн төслийн эсрэг байр суурьтай хүмүүс гарч ирсэн нь харамсалтай байлаа.

-Удахгүй хаврын чуулган эхэлнэ. Хаврын чуулганаар хэлэлцэх гол хуулийн төслүүдээс дурдвал?

-Хаврын чуулганаар Татварын багц хууль, Нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлүүд хийгдэнэ. Мөн зэс, ган боловсруулах цогцолборын төсөл, Нүүрс-хими, Кокс-химийн цогцолбор байгуулах ажил, Босоо тэнхлэгийн төмөр зам зэрэг томоохон төслүүдийг хэрэгжүүлэх хууль эрх зүйн орчныг бүрдүүлнэ. Үүнээс гадна хотын түгжрэл, утааг бууруулах ажлууд дээр төвлөрч ажиллана.

 

Э.МӨНХТҮВШИН

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Сар шинийн өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ DNN.mn

Баярын өдрүүдэд 933 нийтийн тээврийн хэрэгсэл иргэдэд үйлчилнэ. Энэ талаар Нийслэлийн цагдаагийн удирдах газрын Нийтийн хэв журам ха...

img

8 цагийн дараа

Зөвшөөрөлгүй төлбөртэй зогсоолын үйл ажиллагаа явуулж байгаа ААН, иргэний газрыг албадан чөлөөлнө DNN.mn

Нийслэлийн Засаг даргын 2023 оны 2 дугаар сарын захирамж,  2023 оны 5 дугаар сарын зөвлөлийн хурлын тэмдэглэлд тус тус заасны дагуу ...

img

7 цагийн дараа

Сар шинийн СУПЕР хямдрал BSB-д!

02-р сарыг дуустал BSB-н бүх салбаруудад СУПЕР хямдралтай, СУПЕР бэлэгтэй Сар шинийн худалдаа үргэлжилж байна. Ган жигнүүр 50% хямда...

img

7 цагийн дараа

Сэлбэ голын үерийн оргил урсцыг хуримтлуулах 1.3 сая шоо метр эзлэхүүн бүхий усан сан барина DNN.mn

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж, өмнөх шуурхай зөвлөгөөнөөр өгсөн үүрэг даалгаврын биелэлт, Сэлбэ дэд ...

img

7 цагийн дараа

Түшигтэй харилцаа, тогтмол чанар: БСБ групп харилцагчдадаа талархлаа

Хэзээд итгэж болох чанар гэдэг аливаа бизнесийн урт удаан хугацаанд оршин тогтнох үндсэн тулгууруудын нэг. Үүн дээр нэмээд шилдгүүди...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Ж.Даваадамдин

Төрийн ноён нуруу дааж яваа чин шударгуу ийм гишүүд олон байж гэмээнэ бид ирээдүйдээ итгэх сэтгэл төвшин явах юм даа

Онцлох нийтлэлүүд