мэдээ
ҮСХ: Нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2.6 сая төгрөг байна

Админ
2025 оны 6 сарын 18

27

Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нийт 53.7 мянган аж ахуйн нэгж, байгууллага (ААНБ)-ын 811.6 мянган ажиллагч хамрагдсан байна.
Нийгмийн даатгалын шимтгэл (НДШ) төлсөн ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 4.4 (8.9%) мянга, өмнөх улирлаас 1.0(1.9%) мянгаар тус тус өсөж, НДШ төлсөн ажиллагчдын тоо өмнөх оны мөн үеэс 58.2(7.7%) мянгаар, өмнөх улирлаас 24.2 (3.1%) мянгаар мөн өсжээ.
Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2025 оны 1 дүгээр улирлын тайланд хамрагдсан нийт ажиллагчдын
- 117.6 (14.5%) мянга нь боловсролын,
- 113.6 (14. 0%) мянга нь бөөний болон жижиглэн худалдаа, машин, мотоциклийн засвар үйлчилгээний,
- 81.8 (10.1%) мянга нь төрийн удирдлага, батлан хамгаалах үйл ажиллагаа, албан журмын нийгмийн хамгааллын,
- 76.1 (9.4%) мянга нь боловсруулах үйлдвэрлэлийн,
- 49.6 (6.1%) мянга нь уул уурхай, олборлолтын,
- 49.1 (6.0 %) мянга нь хүний эрүүл мэнд, нийгмийн халамжийн,
- 48.8 (6.0 %) мянга нь тээвэр, агуулахын,
- 48.3 (6.0 %) мянга нь барилгын,
- 32.0(3.9%) мянга нь санхүүгийн болон даатгалын,
- 27.5 (3.4%) мянга нь удирдлагын болон дэмжлэг үзүүлэх,
- 167.0 (20.6%) мянга нь бусад үйл ажиллагааны салбарын ажиллагчид байна.
Улсын хэмжээнд 2025 оны 1 дүгээр улирлын байдлаар нэг ажилтанд ногдох сарын дундаж нэрлэсэн цалин 2сая 622 мянган төгрөг, голч цалин 2 сая 245 мянган төгрөг, харин үндсэн цалингийн дундаж 2 сая 386 мянган төгрөг байна.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалингийн индекс 2025 оны 1 дүгээр улиралд 214.8, худалдан авах чадварыг илэрхийлэх бодит цалингийн индекс 138.9 байна.
Ажиллагчдын сарын дундаж нэрлэсэн цалинг эдийн засгийн үйл ажиллагааны салбарын ангиллаар авч үзвэл 2025 оны 1 дүг ээр улиралдуул уурхай, олборлолтын салбарт ажиллагчдын цалин хамгийн өндөр буюу 4.9 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 88.2 хувиар өндөр байна. Харин зочид буудал, байр сууц, нийтийн хоолны үйлчилгээний салбарын ажиллагчдын цалин хамгийн бага буюу 1.7 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 35.5 хувиар бага байна. Цахилгаан, хий, уур, агааржуулалтын үйл ажиллагааны салбарын ажиллагчдын голч цалин 4.0 сая төгрөг байгаа нь хамгийн өндөр байна.





Шөнийн тээвэр үйлчилж байна
Нийтийн тээврийн бодлогын газрын цахим хуудсанд шөнийн тээвэр хэдэн цагаас, ямар маршрутаар явдаг талаар асуулт олон иржээ. Та бүхэн...
8 цагийн дараа
НӨАТ: 5-30 сая төгрөгийн нэг супер азтан тодорлоо
Нэмэгдсэн Өртгийн Албан Татвар(НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр явагдлаа. Өнөөдрийн тохирлоор 69983709 дугаар гарч нэг...
7 цагийн дараа
А.Батпүрэв: Төсвийн тодотголыг нэн даруй зайлшгүй хийх шаардлагатай
Эдийн засагч А.Батпүрэвтэй ярилцлаа. -Г.Занданшатарын Засгийн газар амаргүй эдийн засаг хүлээж авлаа гэж байна. Шинэ засаг мөнгө оло...
7 цагийн дараа
Иргэдийн баярт түрүүлсэн бөхийг 30 сая төгрөгөөр байлна
Нийслэлийн ЗДТГ-аас анх удаа зохион байгуулж буй нийслэлийн иргэдийн баяр Хүйдолоон худагт энэ сарын 28, 29-нд болно. Үндэсний бөхи...
6 цагийн дараа
Мал хулгайлах гэмт хэрэгт 614 хүн холбогджээ
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “Мал хулгайлах” гэмт хэрэг 2024 он, 2025 оны I улиралд 1,992 бүртгэгдэж, м...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд

prospect management
hi!,I like your writing very a lot! proportion we communicate extra about your article on AOL? I require an expert in this house to solve my problem. Maybe that’s you! Taking a look forward to peer you.