мэдээ
XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн үр DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 25

44

Зурхайн ухаанд “Үхэр болон үхэр хариулаач” хоёрын зургийг махбодын зурхайгаар гарган тоог тооцоолж, тухайн жилийн мал сүрэг хийгээд хүн зоны төлөв байдал тэргүүтэй маш олон зүйлийг урьдчилан хий мэдэх арга байдаг. Тэр зурлагаар жилийн төлөв байдлыг гаргаваас: XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх “Модон могой” жилийн шороон үхрийн толгой, дөрвөн шийр ногоон, эвэр, сүүл үл чих хөх, омруу, дөрвөн туурай цагаан, бие, ходоод улаан, үхэр амаа хамхиад, сүүлээ баруун тийш шарваад алхаж явах юм. Ногоон нигууртай, цагаан дээлтэй, улаан бүстэй, идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн үхрийнхээ өмнө талд унгасан шилбүүр барин яаран гүйж явна. Үхрийн зүсний ерөнхий төлөв нь улаан, хөх өнгө зонхи тул хур бага, хүчтэй аадар мөндөр буух, салхи их бөгөөд өвс ургамал жимсний мод дэлгэрэх. Шар, хийн гаралтай өвчнөөс сэрэмжилж, шунал, уурыг тэвчин хорьж чадваас эл өвчинд өртөгдөхгүй. Толгой нь ногоон тул жилийн эхэн, хаврын гурван сар хийгээд улирал бүрийн тэргүүн саруудад, салхи шуургатай. Омруу цагаан нь жилийн эхээр, нойтон шамаргатай, хяруу унах. Бие улаан нь жилийн дундуур, улирал бүрийн дунд саруудад хуурайшилтай, хур бага, гандуу байх. Дөрвөн шийр ногоон нь жавартай хүйтэн, салхи ихтэй, жилийн сүүлээр, өвлийн гурван сар, улирал болгоны адаг саруудад хүйтэн жавартай, салхи ихтэй байхын шинж. Дөрвөн шийр цагаан байгаа нь жилийн хуучдаар цастай, хяруу, хялмаа унах. Эвэр сүүл чих нь хөх тул цаг төр, жилийн турш ерөнхийдөө дунд зэрэг. Үхэр сүүлээ баруун тийш шарвасан байгаа нь хүн зоны хувьд сайн, мал сүргийн тал дээр анхаарууштай. Амаа хамхисан байгаа нь төрөлт бага боловч, хүмүүнд буянтай жил. Үхэр хариулаач идэр залуу хүмүүн үхрийнхээ өмнө яаран гүйж явах нь малд сайн бөгөөд эгэл ард өчүүхэн хямрахын шинж буй. Үхэр хариулаач залуу хүмүүн унгасан шилбүүр барьсан нь орон газар амар төвшин болж ажил үйлс амгалан дэлгэрэх. Үхэр хариулаач цагаан дээл өмссөн нь худалдаа арилжаа, олз ашиг, ажил үйлст хичээн шамдахыг илэрхийлж буй шинж юм. Үхэр хариулаач идэр залуу хүмүүн зүүн хөлийн гутлаа өмсөж, баруун хөл нүцгэн явах нь эмэгтэй хүмүүн завгүй, эр хүмүүнд тайван жил болно. Идэр залуу хүмүүнд амгалантай, нялхаст дунд зэрэг, өндөр настай хөгшид биеэ энхрийлүүштэй.





“Чингис хаан” улсын үзэсгэлэн Чех улсын Прагад дэглэгдэнэ DNN.mn
Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 75 жилийн ойн хүрээнд Чингис хаан Үндэсний музей, Чехийн Үн...
8 цагийн дараа
ГИХГ: Өнгөрөгч онд 25 улсын 998 гадаадын иргэнийг албадан гаргалаа DNN.mn
Гадаадын иргэн, харьяатын газар өнгөрөгч онд Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль, тогтоомж зөрчсөн 25 улсын 998 гадаадын ...
7 цагийн дараа
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА
НЭЭЛТТЭЙ ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА 2025 оны 02 сарын 25 өдөр 1. Тендерийн ерөнхий мэдээлэл. Тендерийн нэр: “Апу Дэйри Сүүний үйлд...
7 цагийн дараа
Гуравдугаар сарын 1-нээс нийтийн тээврийн хугацаатай картын үйлчилгээг зогсооно DNN.mn
Сард 25 мянган төгрөг төлж сунгалт хийлгэн, нэг сарын турш нийтийн тээврээр хязгааргүй зорчих боломжтой байсан. Тэгвэл уг үйлчилгээг...
7 цагийн дараа
Г.Ариунбаатар Францын Лион хотын Дуурийн театрт дуулна DNN.mn
“Чингис хаан” одонт, Монгол Улсын Гавьяат жүжигчин, дуурийн дуучин Г.Ариунбаатар ирэх гурав, дөрөвдүгээр сард Францын Лион хотын Ду...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд