мэдээ
Марк Мелеард: Газрын гүн рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах боломжгүй DNN.mn

Админ
2025 оны 2 сарын 26

16

Францын “Орано Майнинг” групп Дорноговь аймгийн Улаанбадрах сумын нутагт Зөөвч-Овоо ураны орд ашиглахаар Монгол Улсын Засгийн газартай Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан. Энэ ордын олборлолтыг газар доор уусган олборлох технологиор ашиглана гэдгийг албаныхан тайлбарладаг. Харин УИХ-ын нэр бүхий гишүүн “Газрын гүн рүү их хэмжээний хүхрийн хүчил шахах гэж байгаа” гэж уулзалт бүрдээ ярьж байгаа юм. Энэ талаар төсөл хэрэгжүүлэгч “Бадрах Энержи” компанийн гүйцэтгэх захирал Марк Мелеардтай ярилцлаа.
-Газар доор уусган олборлох технологийн талаар манай уншигчдад тайлбарлаж болох уу?
-Нийгэмд зөв ойлголт өгөхөөр хандаж байгаа танай редакцид баярлалаа. Манай компани технологийн хувьд цэвэр хүхрийн хүчил ашигладаггүй, сулруулсан уусмал ашигладаг. Өөрөөр хэлбэл, сулруулсан уусмал дахь хүхрийн хүчлийн агуулга дунджаар 0,5-1 хувьтай байдаг. Уусмал дахь хүхрийн хүчил газрын гүнд очмогцоо химийн урвалд орж, хоёр төрлийн элемент болон задардаг. Эхнийх нь хүчиллэг орчин үүсгэх протон, нөгөө элемент нь сульфат болдог. Сульфат нь хүмүүсийн мэддэгээр гипс болдог л доо. Бүр тодруулбал, сулруулсан уусмал маань газрын гүнд ороод хүчиллэг орчныг үүсгэхийн тулд нэг хэсэг нь протон болоод, нөгөө хэсэг нь сульфат болдог гэсэн үг.
Хүхрийн хүчил бага хэмжээгээр агуулсан сулруулсан уусмал маань газрын гүнд ураны эрдсийг өөртөө уусгахын тулд хүчиллэг орчныг үүсгээд өөрөө задраад алга болчихдог гэж болно. Тиймээс сулруулсан уусмалтай эргэлдэж байгаа шингэнд өдөр бүр бага зэргийн хүхрийн хүчил нэмж хийдэг юм шүү дээ. Ийм л технологитой. Тэгэхээр газрын гүнд байгаа ураны эрдсийг уусган шингэн төлөвт оруулах хүчиллэг орчин үүсгэхийн тулд л ашиглаж байгаа хэрэг.
-Тэгвэл сулруулсан уусмал дахь ус хүхрийн хүчлийн харьцааг тодруулж болох уу. Ер нь уурхай бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхлэх үед хэдий хэмжээний ус ашиглах бол?
-Компани үндсэн олборлолтоо эхлэх үед жилд 2500 тонн уран олборлоно. Өөрөөр хэлбэл, үндсэн хүчин чадалдаа хүрэхэд өдөрт 150 мянган тонн ус битүү эргэлтээр эргэлдүүлнэ. 150 мянган тонн усанд агуулагдах хүчлийн хэмжээ 0.5 хувьтай л байна. Олборлолт хийгдэж, уурхайн үйл ажиллагаа явагдахад бусад уурхайнуудтай адилхан аж үйлдвэрийн томоохон хэмжээний үйл ажиллагаа явагдана.
-УИХ-ын нэр бүхийн гишүүн “Газар эхийн хэвлий рүү өдөрт 200 вагон хүхрийн хүчил шахах нь” гэх мэдээллийг түгээж байгааг та бүхэн анзаарсан байх?
-Энэ мэдээлэл маш буруу. Газрын гүн рүү өдөрт 200 вагон цэвэр хүхрийн хүчил шахах тухай мэдээлэл түгээх нь өөрөө эрсдэлтэй. Компани цэвэр хүхрийн хүчил газрын гүн рүү шахахгүй. Маш бага агуулгатай хүхрийн хүчлийн сулруулсан уусмалыг олборлох процесстоо ашиглана. Тэр уусмалд байгаа хүхрийн хүчил нь хүчил хэвээрээ газрын гүнд байгаад байхгүй. Газрын гүнд байгаа ураны эрдсүүдийг шингэн төлөвт оруулахуйц хүчиллэг орчин үүсгэхэд л ашиглаж байгаа юм.
-Газар доор уусган олборлох технологи хэзээ үүссэн, мөн үйлдвэрлэлд хэрхэн ашиглагдаж байгаа талаар мэдээлэл өгч болох уу?
-Газар доор уусган олборлох технологийг 50 гаруй жилийн өмнө Оросын эрдэмтэд анх гаргаж ирсэн. Уурхайн олборлолтоос байгаль орчинд үзүүлэх нөлөөллийг багасгах, нөгөө талаас олборлолтын зардлыг бууруулах зорилгоор боловсруулан гаргасан. Энэ технологийг уул уурхайн салбарт нэвтрүүлснээс хойш олон компани үйл ажиллагаандаа ашиглаж байна. Компаниуд энэ хугацаанд технологио тасралтгүй сайжруулсаар ирсэн. Бидний хувьд Зөөвч-Овоогийн олборлолтод олон жил туршигдан, илүү сайжирч ирсэн технологийг ашиглах гэж байгаа юм. Дэлхийн ураны зах зээлийн талаас илүү хувийг бүрдүүлж байгаа Казахстан улсад энэ технологиор 14 компани олборлолтоо явуулж байна. Уранаас гадна, алт, зэсийн ордуудад ашиглагдаад эхэлж байгаа.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин





Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг боловсронгуй болгох ажлын хэсэг Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа DNN.mn
УИХ-ын даргын 104 дүгээр захирамжаар байгуулагдсан “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ...
5 цагийн дараа
2024 онд 6862 гэмт хэргийг иргэд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ үйлджээ DNN.mn
Энэ оны 3 дугаар сард Монголын уламжлалт сар шинийн баяр, “Олон улсын эмэгтэйчүүдийг эрхийг хамгаалах өдөр”, “Монгол цэргийн баяр” г...
5 цагийн дараа
ЭМЯ: Гадаад руу аялах гэж байгаа бол улаанбурхан өвчний эсрэг вакцин заавал хийлгээрэй DNN.mn
Улаанбурхан өвчний зөөвөрлөгдсөн дөрвөн тохиолдол бүртгэгдсэн. Өвчилсөн тохиолдлууд нь эрүүл мэндийн шалтгааны улмаас улаанбурхны э...
4 цагийн дараа
“Харбин 2025” Азийн өвлийн наадмын тэшүүрийн багийг хүлээн авч уулзлаа DNN.mn
БНХАУ-ын Харбин хотноо болсон азийн өвлийн наадамд Монголын тэшүүрийн баг тамирчид гүйлтийн тэшүүр, шорт трэйк болон уран гулгалтын ...
4 цагийн дараа
Өнөөдөр хоёр давсан бөхчүүд маргаашийн барилдана DNN.mn
“Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн Сар шинийн барилдаанд оролцох эрх олгох барилдаан өнөөдөр 13:00 цагаас эхэлж, ...
3 цагийн дараа
Сэтгэгдлүүд