Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ DNN.mn

trend

Админ

img

2025 оны 3 сарын 06

img

245

news-img

Засгийн газрын ээлжит хуралдаан 2025 оны гуравдугаар сарын 6-нд болж дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулна. Цахим мөрийтэй тоглоомын үйл ажиллагааг дэмждэг агент буюу зуучлагч нэртэйгээр сурталчилж, зохион байгуулж байгаа бүх үйлдэлд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг болно. Тиймээс үүнтэй холбоотой хуулийн төслийг яаралтай горимоор УИХ-д өргөн мэдүүлнэ” гэв. 

Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон уг хуулийн төсөлтэй холбогдуулан боловсруулсан бусад хуулийн төслийг хэлэлцээд УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу нэн яаралтай хэлэлцүүлэхээр УИХ-д өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Монгол Улсын иргэд цахим хэлбэрээр үйлдэгдэж байгаа гэмт хэрэг, залилангийн хохирогч болж, хөрөнгөө их хэмжээгээр алдах эрсдэлээс урьдчилан сэргийлэх, үндэсний валют ямар нэгэн хяналтгүйгээр гадагш шилжиж, манай улсын эдийн засагт ихээхэн хэмжээний хохирол учруулж, эдийн засгийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж байгаа үйлдлийг таслан зогсоох зорилгоор Зөвшөөрлийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, магадлалыг урьдчилан тооцоолж үр дүнг таамаглах боломжтой спортын бооцоот тааврын үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгож, харин спортын бооцоот таавраас бусад бооцоот таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагааг хориглох талаар тус хуулийн төсөлд тусгаж, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд зохицууллаа.

Мөн мөрийтэй тоглоом болон хууль бус бооцоот таавар, тоглоомын үйл ажиллагаа эрхлэхэд дэмжлэг үзүүлж өөрийн нэр дээр бүртгэлтэй төлбөр тооцооны данс,  цахим мөнгө худалдах, худалдан авах бирж, харилцаа холбооны сүлжээний дугаар, цахим хаягаа бусдад ашиглуулсан этгээдэд хүлээлгэх хариуцлага болон Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулж, төлбөрт таавар, бооцоот таавар, бооцоот тоглоом, мөрийтэй тоглоомыг сурталчилахыг хориглож, хүлээлгэх хариуцлагыг Эрүүгийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд тусгалаа.

Түүнчлэн Зөрчлийн тухай хуульд өөрчлөлт оруулж, мөрийтэй тоглоом тоглосон этгээдэд нэг зуун мянган төгрөгийн торгууль ноогдуулдаг зөрчлийн шийтгэлийг чангатгахаар, Банкны тухай хуульд нэмэлт оруулж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлд заасны дагуу хойшлуулшгүй ажиллагааг яаралтай зохион байгуулж, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хянадаг байхаар тусгажээ.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын хөдөлгөөнийг есдүгээр сард нээнэ

Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбох авто замын ажил 73 хувьтай үргэлжилж байна. Нийт 3.9 км тус авто зам нь Содон хоро...

img

8 цагийн дараа

Х.Тэргэл дартсын дэлхийн чансааг тэргүүлсэн анхны Ази тивийн тоглогч болов

Их Британийн нийслэл Лондон хотод дартсын өсвөр үеийнхний “ADVANCED TOUR-2025” дэлхийн лигийн тэмцээн энэ оны нэгдүгээр ...

img

7 цагийн дараа

ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр хуралдана

ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдсан байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх...

img

7 цагийн дараа

Б.Ганхайч ДАШТ-ий хүрэл медаль хүртлээ

Жүдо бөхийн 2025 оны насанд хүрэгчдийн ДАШТ- Унгарын нийслэл Будапешт хотноо үргэлжилж байна. Эмэгтэйчүүдийн -63 кгд хүч үзсэн Үндэс...

img

7 цагийн дараа

Цэргийн тусгай ажиллагаа үргэлжилж байна

Израилийн “Арслан иргэд” цэргийн тусгай ажиллагаа гурав дахь өдрөө үргэлжилж, Иран ч бас хариу цохилт өгсөөр байна. Ираны арми ням г...

img

7 цагийн дараа

Сэтгэгдлүүд

Онцлох нийтлэлүүд