мэдээ
Ц.Санжаалхам: Бүсгүйчүүд бид бие биенээ өөлж гоочлохын оронд дэмжиж, хүчирхэгжүүлэхийг урьтал болгомоор байна

Админ
2025 оны 6 сарын 17

249

Саяхан Лабобо брэндийн чихмэл тоглоом цүнхнээсээ зүүсэн эмэгтэй Төрийн ордноос гарч явсан зураг сошиалд цацагдаж олон хүн шүүмжилсэн. Тэгвэл энэ зураг нь олон нийт шүүмжлэх хэмжээний асуудал мөн эсэх талаар хуульч, өмгөөлөгч Ц.Санжаалхамтай ярилцлаа.
-Зарим хүн “Ийм насны, элегант болох гэж ядсан хүүхнүүд цүнхнээсээ тоглоом дүүжлэх ч дээ” гэж шүүмжилсэн байсан. Ардчилсан нийгэмд ийм зүйлийг шүүмжлэх нь зөв үү?
-Зураг дээрх эмэгтэйг би танихгүй. Тэр постыг хараад хоёр бодол төрсөн.
Нэгдүгээрт, манай эмэгтэйчүүдийн дунд дутагдаж, үгүйлэгдэж байгаа нэг зүйл ажиглагдсан нь биеэ сайхан авч яваа нэгэндээ урмын үг хэлэх наад захын соёл байна. Ялангуяа цөөн хүн амтай орны эмэгтэйчүүд бид бие биенээ дэмжиж, хүчирхэгжүүлж сурмаар санагддаг. Өнөөдөр бид XXI зуунд ардчилсан нийгэмд амьдарч байна. Хүн өөрт таалагдсан зүйлээ өмсөж зүүх эрхтэй. Өмссөн зүүснээрээ гоочлуулах, бусдын амны зугаа болох айдасгүй аж төрөх эрхтэй. Хэн дуртай нь хүний зургийг дураараа постлоод доромж үгсээр булах нь увайгүй үйлдэл юм. Ялангуяа сэтгүүлч хүн субьектив хандлагаар хувь хүний зургийг дураараа тавьж дээрэлхэж байгаа нь гайхширал төрүүлсэн. Мэдрэмжтэй байж, нийгэмдээ эерэг сайхныг түгээн манлайлж сураасай. Дашрамд дурдахад, тэр эмэгтэй үнэхээр гоё харагдаж байсан. Биеэ тэгж сайхан авч явна гэдэг чинь бахархууштай чадвар, хөдөлмөр, сахилга бат, гоо зүйн мэдрэмж шүү дээ. Олон нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг илт зөрчөөгүй л бол хүн өөрт таалагдсанаа өмсөх нь зүйн хэрэг юм. Тэр эмэгтэйг цүнхнээсээ тоглоом зүүсэн нь нас намбандаа тохироогүй гэж шүүмжлээд байх шиг. Надад бол харин ч гэгээлэг, өөдрөг, өөрийнхөөрөө гоё санагдсан. Мэдрэмжтэй, цог золбоотой байна.
Хоёрдугаарт, цахим дээрэлхэлтийн асуудал. Магадгүй тэр эмэгтэй мөрөөрөө аж төрж байтал нэг өглөө өөрийнх нь зургийг олон нийтийн сүлжээнд тавьж, доромжлолын бай болгосныг олж харвал сэтгэл санаанд нь сөргөөр нөлөөлнө. Бид хэзээнээс ингэж нэгнээ учир шалтгаангүйгээр дээрэлхэж, амны зугаа болгож элдэв муухай үгсээр булдаг болчихов? Ийм увайгүй араншингийн ард хэн нэгний зүрх сэтгэл эмзэглэж байдаг. Тиймээс хүн бүрд хүндэтгэлтэй хандаж, цахим орчинд хүнлэг байхыг уриалж байна. Хэн нэгний зураг цахим орчинд шоовдорлол, доромжлолын бай болохыг энгийн зүйл мэт хүлээж авч даамжруулан өөгшүүлдгээ больцгооё. Цахим дээрэлхэлт бол тоглоом биш. Бие биендээ хүн ёсоор хандаж, цахим орчинд хүнлэг байж сурцгаая.
А.ДАВААДУЛАМ





Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсчээ
Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тавдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, ту...
8 цагийн дараа
Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долдугаар сард нээнэ
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдий...
7 цагийн дараа
Монгол-Оросын хамтарсан Мардайн “Уран”-ы төсөл урагшилж байна
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорн...
7 цагийн дараа
АНУ-ын Элчин сайд КАМКА бүс нутгийн хэлэлцүүлэгт илтгэл тавина
Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан улсуудын 2025 оны бүс нутгийн хэлэлцүүлэг энэ оны зургадугаар сарын 19-ний Пүрэв гарагт 09:30 цагт ...
7 цагийн дараа
Хуульч Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тарааж гишүүн болохоос ч ноцтой үр дагавартай
Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа. -“Нийслэл” аудитын газар УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн хууль зөрчиж гадаадын хөрөнгө оруулалттай ...
7 цагийн дараа
Сэтгэгдлүүд