мэдээ
АНУ-ын Элчин сайд КАМКА бүс нутгийн хэлэлцүүлэгт илтгэл тавина

Админ
2025 оны 6 сарын 17

22

Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан улсуудын 2025 оны бүс нутгийн хэлэлцүүлэг энэ оны зургадугаар сарын 19-ний Пүрэв гарагт 09:30 цагт Шангри-Ла зочид буудалд эхлэх бөгөөд энэ үеэр АНУ-ын Элчин сайд Ричард Буанган үг хэлэх юм. Сэтгүүлчид та бүхэн 09:15 цагт Шангри-Ла зочид буудлын их танхимд хүрэлцэн ирж сурвалжлага мэдээ бэлдэхийг хүсэж байна.
Энэ жилийн Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан улсуудын (Central Asia-Mongolia-Caucasus-Afghanistan буюу КAMКА) бүс нутгийн хэлэлцүүлэг нь Монгол улс, Төв Ази, Кавказын орнууд болон Афганистан Улсын манлайлагчид, мэргэжилтнүүдийг “Бүс нутгийн ирээдүйг төсөөлөх нь: КAMКA дахь бизнес, нийгэм, засаглал” сэдвийн дор нэгтгэх юм.
Төв Ази-Кавказын хүрээлэн (CACI), Рамсфельд сан, КAMКA сүлжээний хамтран зохион байгуулж буй энэхүү хэлэлцүүлэг нь зургадугаар сарын 19-ний Пүрэв гаригийн өглөө 09:30 цагт Шангри-Ла зочид буудалд эхлэнэ.
2025 оны хэлэлцүүлгийн хөтөлбөрт хөрөнгө оруулалт ба эдийн засгийн тогтвортой байдал, геополитик ба ногоон санхүү, чухал ашигт малтмал ба хангамжийн сүлжээ, технологи ба инноваци зэрэг сэдвүүдийг хамрах бөгөөд АНУ, Афганистан Төв Азийн болон Кавказын улсүуд зэрэг 30 гаруй орноос 70-аад илтгэгчид оролцож, аялал жуулчлал, тээвэр, боловсрол, хэвлэл мэдээлэл, байгууллагын хөгжил зэргийг хэлэлцэх юм.
КAMКA бүс нутгийн хэлэлцүүлэг нь Төв Ази, Монгол, Кавказ, Афганистаны өсөн дэвжиж буй манлайлагчид болон мэргэжилтнүүдийн хоорондын яриа хэлэлцээ болон хамтын ажиллагааг дэмжих улс төрөөс ангид, нам бус талбар юм. Хэлэлцүүлэг нь бүс нутгийн хамтын шийдлүүдийг эрэлхийлж, бизнес, засаглал, иргэний нийгмийн салбарт хамтын ажиллагааг дэмжин ажилладаг.
Хаана: Шангри-Ла зочид буудлын их танхим
Хэзээ: 6-р сарын 19-ний Пүрэв гарагт 09:15 цагт
Юу: Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан улсуудын 2025 оны бүс нутгийн хэлэлцүүлгийн нээлт
Дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл АНУ-ын Элчин сайдын яамны Олон нийттэй харилцах хэлтэстэй холбогдоно уу: paspress@usembassy.mn | +976 7007-6001





Хятад улс дотроо 58 хот, гадаадын 42 улсын хотуудад ачаагаа тээвэрлэн хүргэж байна
Эжөү Хуаху нисэх буудал нь жилд 3.3 сая тонн ачааг дотоод гадаадын 100 хотод хүргэдэг байна Эжөү Хуахү Олон улсын ачаа тээврийн нисэ...
7 цагийн дараа
Монгол Улсын Ерөнхийлөгчид Засгийн газрын гишүүдийг танилцууллаа
Монгол Улсын Ерөнхий сайд Гомбожавын Занданшатар Засгийн газрын гишүүдэд нэр дэвшигчдийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх...
6 цагийн дараа
Цацрагийн хяналтын лаборатори-Монгол улсад зайлшгүй хэрэгтэй бүтээн байгуулалт
Монгол Улс ураны салбарын ирээдүйн талаар хэлэлцэж буй энэ үед хамгийн тулгамдсан асуудлын нэг нь цацрагийн аюулгүй байдлыг бие даан...
5 цагийн дараа
Ураныг газар доогуур уусган олборлох технологи буюу аюулгүй, орчин үеийн шийдэл
Монгол Улсад ураныг олборлоход газар доогуур уусган олборлох технологи ашиглах нь олон улсын жишигт нийцсэн, байгальд ээлтэй, аюулгү...
5 цагийн дараа
ТББХ: Төрийн албаны зөвлөлийн гишүүнээр Л.Золзаяа, Ц.Амартөгс, Б.Төгсцэнгэл нарыг томилохыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2025.06.17/ хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын 2025 оны хаврын ээлжи...
5 цагийн дараа
Сэтгэгдлүүд