Улаанбаатар

weather

Loading weather data...

6 сарын 17

Валютын ханш

value

мэдээ

Тусгайлан бэлтгэж сургасан адуу, малаа харж манаж байхгүй яасан юм

trend

ТЭРБИШИЙН ДАРХАНХӨВСГӨЛ

img

2025 оны 6 сарын 17

img

93

news-img

Морьт харваа, “Намнаа” хэмээх өв соёлыг түгээн дэлгэрүүлэхэд ашиглаж байсан тусгай сургуультай 18 морийг энэ сарын 7-ны үүрээр хулгайлж, улмаар нэг дор бойлсон ноцтой хэрэг гарсан. Энэ тухай мэдээлэл гарч, цагдаа нар шуурхай ажилласнаар гэмт хэтгээдүүдийг илрүүлэн өдгөө шалгаж байгаа билээ. Тухайн морьдыг улсын баяр наадмын нээлт болон олон улсын морьт харвааны тэмцээнд оролцуулахаар тусгайлан бэлтгэж сургасан байсан юм билээ. Энэ тухай сургагч багш Б.Болдбаатар гэж хүн хэвлэлд өгсөн мэдээлэлдээ өөрийн гарын шавь нарын нэг нь гэмт хэрэгтнүүдтэй хамтарч энэ хэргийг үйлдсэн гэдгийг онцлон хэлсэн нь өнөөдөр олны анхаарлыг татаад байгаа юм.

Тийм ч болохоор Шинэ Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний асуудлаа мартчихаад зөвхөн энэ асуудал дээр л сошиал орчин шуугьж байна гэхэд дэгсдүүлсэн болохгүй. Тэгвэл сургагч багшийн хэлсэн үгнээс анзаарч харвал хэд хэдэн асуудал, хариуцлагагүй байдал байна. Тухайлбал, тухайн клуб, байгууллага энэ хэдэн морьдоо харж манах үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, хариуцлагагүй хандсан бололтой. Урт хөлийн малаа уулын ам өгсүүлэн залж орхичихоод долоо хоногтоо нэг эргэдэг хөдөөгийн малчдынх шигээ хандсан нь хулгайчдын нүдэнд өртчихсөн юм биш үү.

Уг нь бол төр улсынхаа их баяр наадмын нээлтэд оролцуулж, дэлхийн аварга, олимпийн тэмцээнд бэлтгэж байсан морьд гэсэн биз дээ. Мөн Гиннесийн амжилтад ч бүртгүүлэх гэж байсан хэмээх мэдээлэл байна лээ. Нэг үгээр бол мань мэтээсээ илүү үнэ цэнэтэй, ашиг тустай морьд байсан байж таарах гээд байгаа юм. Гэтэл ийм чухал морьдоо хашаа хороотой газар байлгаж, үгүй гэхэд ээлжээр манаж хоноогүй нь хариуцлагагүй л үйлдэл. Зүй нь бол тусгайлан бэлтгэсэн хашаанд маллаад байсан бол ийм хэрэг болоо ч бил үү. Гэтэл өнөөдөр бүх бурууг хулгайч нарт, нөгөө муу нэртэй шавьдаа тохчихоод өөрсдөө энхийн цагаан тагтаа, ямар ч буруугүй мэтээр нулимс дуслуулан яриа өгч, бүр сүүлдээ хандив цуглуулаад эхэллээ.

Манай монголчууд адууг нэн эртнээсээ дээдлэн хайрлаж, төрийнхөө сүлдэнд мөнхөлж ирсэн. Тийм ч болохоор энэ мэдээ олон хүний сэтгэлийг сэртхийлгэж, урт гартай нөхдүүдийг зүхэхэд хүргэсэн. Тэгээд ч моринд хайртай болохоор эхнээсээ ганц нэгэн морио энэ хүмүүст бэлэглэж буйгаа цахим хаягтаа оруулж эхэлсэн. Нэгнийхээ үйлдлийг хошууран дагадаг зангаараа зарим нь ч араас нь морьд бэлэглээд унасан. Бүр Шадар сайдын үүрэг гүйцэтгэгч С.Амарсайхан нэг морио өөрийн биеэр очиж бэлэглэн, тусгай видео бэлтгэн цахимд цацаж, сайтуудаад мэдээ гаргуулсан. Тэгвэл өнөөдөр нөгөө нөхөд маань тусгайлсан хандивын аян өрнүүлчихсэн, Монгол орноо бүтэн тойрохдоо зарцуулна, дараа нь тайлангаа тавина гэчихсэн уянгалцгааж байна. Манайхан ч хэт туйлчирдаг зангаараа эл асуудалд хандаж, өдгөө нийтийн хүрээнд аваад ирлээ. Яах вэ, нэгэндээ дэм тустай явахын буруу гэж байхгүй. Болж л өгвөл тусалж байх ч ёстой гэж боддог. Гэхдээ ямар зүйлд туслах вэ гэдэг маш чухал. Тусгайлан сургаж бэлтгэсэн, тэмцээнд оруулахаар хоног өдөр нь тулчихсан байсан морьдоо өөрсдөө харж хандаагүй, хамгаалаагүй нь тэдний бас буруу шүү гэдгийг ойлгуулах гээд л дахин, дахин улиглаад байгаа хэрэг юм.

Ер нь анзаараад байхад манай зарим малчин, уяачдад нэг увайгүй зан байдаг. Тэр нь унаач, туслах уяач, туслах малчиддаа хэт дээрэнгүй ханддаг. Уншигч та санаж байвал өөрийнхөө хүүг ноёны агь мэт хувцас өмсгөчихөөд унаач хүүг халтайсан хувцастай нь цуг дагуулан цэнгэлдэх тойрч яваа нэг алдартай зураг байдаг даа.

Тэр нь ийм хандлагатай нөхдүүдийн бодит үнэнийг харуулсан үнэхээр сайн зураг. Цахим орчин хөгжөөд хүмүүс айж ичих нь нэмэгдээд ийм зүйл харьцангуй гайгүй байгаа ч “Амьдралыг ч болгож байна, тэжээж байна” гэх байдлаар хандаж, түүгээр дээрэлхдэг, гар хүрдэг байдал одоо ч бий. Үүн лугаа адил сургагч багшийн үгэнд хамгийн анхаарал татах нэг зүйл бий. Тэр нь тухайн багш шавь нараа загнаж зандардаг, бүр гар хүрдэг ч байсан бололтой асуудал юм. Тиймээс энэ хэргийн цаана өс хонзон байв уу гэдэг хардлагыг төрүүлж байна. “Нисэх, Яармаг орчмын эзэнгүй, хүнд” хүүхдүүдээс шавь болгож байсан гэдгээ хэлсэн.

ялгаварлан гадуурхаад, гар хүрээд байсан юм биш биз. Тийм болохоор өнөөх нь бага залуугийн сэтгэлээр хандаж, багш нараа хорлох гээд хулгайчдын өгөөш болчихоогүй байгаа гээд хөөж бодууштай зүйл их байгаа.

Гэвч энэ бүхнийг цагдаа нар тодорхой болгоно. Тэгэх учиртай, арай ч олон нийтээ дагаад хууль хүчнийхэн нь хүртэл уянгалчихгүй байлгүй дээ. Нэг ёсондоо тухайн гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөлийг ч давхар илрүүлэх хэрэгтэй. Бүр үүнд нь хариуцлага тооцдог ч хуультай болох ёстой юм. Нэг ёсондоо энэ хэрэг бол тухайн шавь хүүгийн эсэргүүцлийн нэг хэлбэр байж болох юм гэж үзэж байна. Гэхдээ энэ асуудал бол та бид үр хойчоо хайрлах, бахархах зүйлгүй, бусдыг энэрдэггүй, мөнгийг шүтэж өсгөсний гор. Өнөөдөр хүний адууг хулгайчидтай хуйвалдаад бойлох бүү хэл ахиухан шиг мөнгө амлах юм бол аавынхаа толгойг ч ганзагалаад очихоор цөвүүн цагийг та бид л хамтдаа бүтээж байна. Энэ амьдрал мөнгө хэрэгтэй, үнэ цэнэтэй.

Гэхдээ мөнгөнөөс илүү зүйл байдаг шүү гэдгийг үр хүүхдэдээ ойлгуулж өсгөмөөр байна. Эх орноо хайрладаг, түүнийхээ нэр хүндийг өргөдөг, муухай харагдуулах зүйлсийг нь жигшдэг болгох хэрэгтэй. Мөн төр, ард түмнийхээ бахархлыг мэддэг, таньдаг байлгах нь ч чухал. Төрийн сүлдэнд заларсан адуу гэдэг бол Монгол Улсын бахархал, үнэт зүйл яах аргагүй мөн гэдгийг ойлгочихсон хүмүүсээс ийм үйлдэл тэр бүр гарахгүй. Тэгэхээр энэ бүхний цаана бидэнд бас учир байна. Өөрсдийнхөө бурууг хүлээхгүй, хариуцлагыг хэн нэгэнд нялзайж ирсний л илрэл энэ боллоо.

img0

Тийм

img0

Зүрх

img0

Инээдтэй

img0

Гунигтай

img0

Ууртай

“Азарга” Лхагваа начин, Эрдэнэ-Очир арслан хоёртой хуушуурдсан наадам

Хуучны бөхчүүдтэй ярьж хөөрч наадам үзэх шиг жаргал байдаггүйг тэр жил би ёстой тагнайдаа амтагдтал мэдэрч билээ. Хоёр мянга найман ...

img

7 цагийн дараа

Монголтой ижил нөхцөлтэй Казахстан уран олборлолтоор дэлхийд тэргүүлж байна

Хэдхэн арван жилийн өмнө ураны салбарын хөгжлөөр ижил түвшинд байсан Монгол, Казахстан хоёр өнөөдөр огт өөр чиглэлд хөгжиж байна. Ту...

img

7 цагийн дараа

Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгууллаа

Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хорооноос өнөөдөр /2025.06.17/ Төрийн албаны зөвлөлийн гишүүний албан тушаалд нэр дэвшиг...

img

6 цагийн дараа

Хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.3 хувиар өсчээ

Үндэсний статистикийн хороо нийгэм, эдийн засгийн тавдугаар сарын үзүүлэлтүүдийг танилцууллаа. Улсын нэгдсэн төсвийн нийт орлого, ту...

img

6 цагийн дараа

Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долдугаар сард нээнэ

Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдий...

img

6 цагийн дараа

Сэтгэгдлүүд

trend

Зочин

За бас бодох л асуудал шүү…

Онцлох нийтлэлүүд