мэдээ
ХҮН намын Төлөөлөх зөвлөл өнөөдөр хуралдана

Админ
2025 оны 6 сарын 17

22

ХҮН намын Удирдах зөвлөл өчигдөр орой хуралдсан байна. Учир нь Ерөнхий сайд Г.Занданшатар Засгийн газарт хамтрах асуудлаар зөвшилцөх саналаа ХҮН намд албан бичгээр хүргүүлжээ. Энэ талаар ХҮН намын Ерөнхий нарийн бичгийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг гишүүнээс тодруулахад “Намын Удирдах зөвлөл өнөөдөр (өчигдөр) хуралдлаа. Тус хурлаар намын Төлөөлөх зөвлөлийн хурлыг товыг баталлаа. Төлөөлөх зөвлөл маргааш (өнөөдөр) хуралдахаар болсон. Манай намын Төлөөлөх зөвлөлд 100 орчим хүн байдаг. Олонхын саналаар Засагт хамтрах эсэх асуудал шийдэгдэнэ” гэсэн юм.
Ноднин жил мөн ХҮН намд Засгийн газарт хамтарч ажиллах санал ирэхэд тус намын Төлөөллийн зөвлөлийн олонх дэмжсэн учраас засагт хамтарч байсан юм.
Т.ХӨВСГӨЛ





Х.Нямбаатар: ТЭЦ-5 дулааны цахилгаан станцын тендерийг долдугаар сард нээнэ
Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр Улаанбаатар хотод төр, хувийн хэвшлийн түншлэлээр хэрэгжүүлэх томоохон төслүүдийн талаар сэтгүүлчдий...
8 цагийн дараа
Монгол-Оросын хамтарсан Мардайн “Уран”-ы төсөл урагшилж байна
Монгол, Оросын хамтарсан ураны төсөл дахин хөдөлгөөнд орж байна. Монгол Улсын бүртгэлийн байгууллага 2025 оны зургадугаар сард “Дорн...
7 цагийн дараа
АНУ-ын Элчин сайд КАМКА бүс нутгийн хэлэлцүүлэгт илтгэл тавина
Төв Ази-Монгол-Кавказ-Афганистан улсуудын 2025 оны бүс нутгийн хэлэлцүүлэг энэ оны зургадугаар сарын 19-ний Пүрэв гарагт 09:30 цагт ...
7 цагийн дараа
Хуульч Б.Мэргэн: Гадаадын хөрөнгө оруулалттай компаниас хандив авч гишүүн болох нь мөнгө тарааж гишүүн болохоос ч ноцтой үр дагавартай
Хуульч Б.Мэргэнтэй ярилцлаа. -“Нийслэл” аудитын газар УИХ-ын гишүүн Э.Болормаа сонгуулийн хууль зөрчиж гадаадын хөрөнгө оруулалттай ...
7 цагийн дараа
Ерөнхий сайд Г.Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч баяр хүргэж, захидал илгээжээ
Монгол Улсын Ерөнхий сайд, Монголын Шатрын холбооны ерөнхийлөгч Гомбожавын Занданшатарт Азийн Шатрын холбооны ерөнхийлөгч Султан Бин...
6 цагийн дараа
Сэтгэгдлүүд