мэдээ
ЗУРХАЙ: Өнөөдөр шарагчин туулай өдөр DNN.mn

Админ
2025 оны 3 сарын 11

1

Аргын тооллын гуравдугаар сарын 11, Ангараг гариг. Билгийн тооллын 12, Үнэг одтой, шарагчин туулай өдөр. Өдрийн наран 07:13 цагт мандан, 18:51 цагт жаргана. Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан гөрөө хийх, мал адгуус муулах, гаригийг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Газар хагалах, ус булгийн эх малтах, улаа гаргах, хиншүү хярвас гаргах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.





Сурагчдын II улирлын амралт дөрөвдүгээр сарын 7-нд эхэлнэ DNN.mn
Боловсролын сайд П.Наранбаяр 2024-2025 оны хичээлийн жилийн бүтцийг танилцуулсан. Энэ хичээлийн жилийн бүтэц нь бие даалт, цахим сур...
1 цагийн дараа
ЭМД-ын шимтгэл дөрөвдүгээр сараас нэмэгдэнэ DNN.mn
Эрүүл мэндийн даатгалын шимтгэл энэ оны дөрөвдүгээр сараас нэмэгдэнэ. Тодруулбал, өнгөрсөн онд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний нэ...
39 минутын дараа
О.Ганчимэг: Харанхуйд ганцаараа явахдаа айдаг ч дүрэмт хувцастайгаа байх үедээ зориг орчихдог DNN.mn
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан Нийслэлийн цагдаагийн удирдах газар (НЦУГ) эмэгтэй алба хаагчдаа хүлэ...
16 минутын дараа
“Эрдэнэс тавантолгой” ХК 2025 он гарснаас хойш 3,3 сая тонн нүүрс борлуулжээ DNN.mn
БНХАУ-ын эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан нүүрсний үнэ тодорхой түвшинд буураад байна. Хэдийгээр нүүрсний үнэ буурсан ч “Эрд...
3 минутын дараа
Галд өртсөн малын сэг зэмийг устгах, ариутгал халдваргүйтгэл хийх ажлын хэсгийг байгуулжээ DNN.mn
Зүүн бүсийн түймрийн голомтод ажиллах шуурхай ажиллагааны ажлын хэсэгт Нийгмийн Эрүүл Мэндийн үндэсний төв нэгдэн ажиллаж байна. Хүн...
22 минутын өмнө
Сэтгэгдлүүд